Category: Парламент

  • С.Бямбацогт: МАН-ын үзэл баримтлал надаас арилахгүй

    С.Бямбацогт: МАН-ын үзэл баримтлал надаас арилахгүй

    УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт УИХ-д суудалтай жижиг намуудтай уулзаж, ярилцсан байна. МАН-ын ахмад лидерүүдийн нэг С.Бямбацогтын хувьд УИХ-ын даргаар сонгогдож ажиллахдаа намын гишүүнчлэлээс татгалзах боломжтой гэдгээ илэрхийлж байгаа ч намынхаа үзэл баримтлалыг үргэлж баримталсаар явахаа ч нуусангүй. Түүнийг УИХ-ын даргад томилох санал хураалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 16.00 цагаас хэлэлцэнэ. Одоо үйлчилж байгаа буюу…

  • Үдээс хойших чуулганаар УИХ-ын даргыг томилно

    Үдээс хойших чуулганаар УИХ-ын даргыг томилно

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар АН-ын бүлгээс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхээр дэмжлээ. Гэхдээ УИХ-ын даргын томилгооны асуудал хүлээгдэж байгаа учраас өнөөдөртөө парламентыг даргатай болгох нь зүйтэй гэдэг байр сууринд сөрөг хүчний бүлэг нэгджээ. Хэрэв парламент хурлын даргаа сонгочихвол араас нь Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа томилох боломж…

  • Б.Батбаатар: Үнэхээр сонгодог парламент руу явах гээд байгаа бол Ерөнхийлөгчөө парламентаас сонговол яасан юм?

    Б.Батбаатар: Үнэхээр сонгодог парламент руу явах гээд байгаа бол Ерөнхийлөгчөө парламентаас сонговол яасан юм?

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор АН-ын бүлгийн шаардлагын дагуу УИХ-ын даргыг нам бус байлгах хуулийн зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй энэ хуулийн төслийг АН-ын дэмжлэгийг авах гэж УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт их хурлын даргын зөвлөлийн хурлаар оруулан, парламентын босгыг давуулж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр гэнэт орж ирсэн энэхүү…

  • С.Бямбацогт АН-ын дэмжлэгийг хүлээж чадах уу?

    С.Бямбацогт АН-ын дэмжлэгийг хүлээж чадах уу?

    126 гишүүнтэй парламентыг даргалах хүнийг томилсны дараа сайд нараа танилцуулж Н.Учралын засгийн газар ажлаа эхлэх бололцоо бүрдэнэ. УИХ-д 68 суудалтай МАН-ын бүлэг 30, 38-аараа хуваагдаж санал нэгдэж чадаагүй. Аль аль тал нь өөр өөрсдийн хүнээ спикер болгохын төлөө зүтгэж, нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байхдаа 38 бүлэг буюу Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй талаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг хүч түрэн…

  • АН-ын бүлгийн хуралд С.Бямбацогт, Ж.Батжаргал нар мэдээлэл өгч байна

    АН-ын бүлгийн хуралд С.Бямбацогт, Ж.Батжаргал нар мэдээлэл өгч байна

    УИХ-ын дарга томилох асуудалд завсарлага авсан АН-ын бүлгийн хурал эхлээд цаг гаруй үргэлжилж байна. Бүлгийн хурал нэлээн сунжрах төлөвтэй гэдгийг бүлгийн зарим гишүүд мэдэгдсэн юм. Сөрөг хүчний бүлгийн хуралд УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт болоод МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар орж мэдээлэл өгч байна. АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргад С.Бямбацогтоос томилгооных нь өмнө асуулт асууж,…

  • УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр томилохыг АН дэмжихгүй

    УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр томилохыг АН дэмжихгүй

    Удтал хүлээгдсэн УИХ-ын даргын томилгоог их хурал дахь АН-ын бүлэг завсарлага авснаар ахин гацаалаа. Шалтгаан нь эрх баригчид парламентын даргад нэр дэвшүүлсэн С.Бямбацогтыг ямар нэгэн хэлэлцүүлэггүйгээр шууд томилох оролдлого хийсэнтэй холбоотой. Парламентыг удирдах хүнээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авдаг хуулийн боломжийг МАН дангаараа засаглаж байх хугацаандаа өөрчилжээ. Намын асуудлаа шийдэж байгаа мэт хүчээр томилдог…

  • УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлнэ

    УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлнэ

    МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж УИХ-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгээс хэнийг нэр дэвшүүлэх боломжтой талаар хэлэлцсэн юм. Эрх баригчдын бүлгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан юм. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлөөс санал болгосон дээрх нэрээр бүлгийн гишүүдээр санал хураалгана. УИХ-ын…

  • Д.Амарбаясгалан үнэд орох цагаар

    Д.Амарбаясгалан үнэд орох цагаар

    Төрийн ордон өчигдөр нанчилдаан, хэрүүл, маргаантай өнжлөө. Түмэн олонд нэг талаасаа үзүүштэй, нөгөө талаасаа жигшүүртэй байлаа. Бүтэн жил бие биеэ муухай харж явсан МАН-ын бүлгийн гишүүдийн тэвчээрийн утас тасарч эхлэв. Тэр утас тасарсан нь Д.Амарбаясгалантай холбоотой. Саяхан л АТГ-т шалгуулж, аавынх руу ачигдаж мэдэхээр болоод байсан тэр эдүгээ үнэд орлоо. Д.Амарбаясгалан, А.Амундра, Х.Булгантуяа, Н.Тавинбэх нарыг…

  • АН-ын бүлгийн даргыг солих асуудал Н.Учралын засгийн газартай хамаагүй

    АН-ын бүлгийн даргыг солих асуудал Н.Учралын засгийн газартай хамаагүй

    Ерөнхий сайд Н.Учрал танхимаа байгуулж чадахгүй саатах зуур засгийн газарт хамтрах намуудын дунд янз бүрийн талцал хуваагдал яригдаж эхлээд байна. Хардлагын хамгийн эхэнд сөрөг хүчин буюу парламентад 42 суудалтай Ардчилсан нам өртөж буй. Ардчилсан намын 42 гишүүний тал нь Н.Учралын засгийн газарт багтахын тулд бүлгийн даргаа огцруулж шинэ засгийн газраас 4 сайдын суудал авна гэсэн…

  • МАН-ын бүлэг хэдэн цагт хуралдах нь тодорхойгүй байна

    МАН-ын бүлэг хэдэн цагт хуралдах нь тодорхойгүй байна

    Залуухан Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлж чадахгүй намынхаа ах нарын дундаас томилгоогоо хийж чадахгүй таг гацаанд орлоо. Өнөөдөртөө багтааж УИХ дахь намын бүлгээ хуралдуулж асуудлыг шуурхайлна гэж тэрээр мэдэгдсэн ч одоогийн байдлаар МАН-ын удирдах зөвлөлийн хурал ч ороогүй байна. Хэрэв удирдах зөвлөл хуралдчихвал араас нь бүлгээ хуралуудж улмаар өнөө оройдоо УИХ-ын чуулганыг хуралдуулах тухай яриа…