-
Ц.Сандаг-Очир: 1 тэрбум 88 сая төгрөгөөр баавгай унтуулах, үргээх буу авна

Хүн суурьшсан бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан, баавгай үргээх, унтуулах буу авах, тор хийх зэрэг шаардлага үүсээд буй. Энэ талаар өнөөдөр ЗГ хэлэлцэн шийдвэрлэжээ. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: -12 аймгийн нутаг дэвсгэрт хүрэн баавгай 240 гаруй удаа суурьшлын бүсэд орж ирсэн. Энэ бол эрсдэл дагуулсан, аюулын харанга гэмээр үзэгдэл болоод байна. Энэ бол уур…
-
140 сая доллароор нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар боллоо

Багануурын уурхайг түшиглэн, хүрэн нүүрсээр сайжруулсан түлш бэлтгэх төслийг гүйцэтгэх “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран байгуулахаар ЗГ шийдвэрлэв. Тус компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр уг компанийг байгуулахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг нийслэлийн ИТХ шийдвэрлэнэ.…
-
Т.Доржханд: Гадаадын 5 чиглэлийн хөрөнгө оруулалтыг ЗГ дэмжинэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Шадар сайд Т.Доржханд: -Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, идэвхжүүлэх, урт хугацаанд үргэлжлүүлэх, хамгаалах, дэмжих цогц ажиллагааны төлөвлөгөөг өнөөдөр ЗГ баталлаа. 1990-2025 оны хооронд 52.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас хийсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын 74.4%-ийг уул уурхайн салбарт оруулжээ. Хөрөнгө оруулалт төрөлжөөгүй байна. Үүнийг яаж төрөлжүүлэх вэ,…
-
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв. Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх,…
-
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үргэлжилж байна

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан мэндчилж, дурсгалын зураг авахуулав. Ерөнхийлөгч дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн…
-
Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар Засгийн газар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэллээ. Хуралдаанаар:
-
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томиллоо

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар түүний томилгоог хэлэлцэж, Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөлөө. Тэрбээр өмнөх сайд С.Амарсайханыг чөлөөлснөөр тус албан тушаалд томилогдож байна. Г.Тэмүүлэн нь УИХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд эдийн засагч мэргэжилтэй. Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ТОВЧ НАМТАР Ганзоригийн Тэмүүлэн 1981 онд төрсөн. Тэрбээр 2003 онд АНУ-ын American…
-
С.Амарсайхан ШШГЕГ-ын 2 дэд даргыг томилжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Амарсайхан өнөөдөр тушаал гаргаж, ШШГЕГ-ын хоёр дэд даргын албан тушаалд хүмүүс томилж, ажлыг нь хүлээлцүүлэхээр шийдвэрлэжээ. Үндэсний аудитын газрын Дотоод аудитын газрын дарга С.Батбямба, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Х.Оюунболд нарыг ШШГЕГ-ын дэд дарга нарын албан тушаалд томилсон байна.
-
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллаж, хогийн цэгийг шуурхай нүүлгэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд…
-
“Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ ухаалаг хот” төсөл нь Монголын барилгын салбарын сүүлийн 30 жилийн түүхэнд өрнөөгүй том хэмжээний бүтээн байгуулалт юм. 158 га талбайг хамарсан уг төсөл нь Улаанбаатар хотын III, IV хорооллыг VI бичил хороололтой нийлүүлсэнтэй дүйцэхүйц газар нутаг, оршин суугчтай бие даасан шинэ дэд хотыг бүтээж буйгаараа онцлогтой. …