-
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 19.4м x 18.7м хэмжээтэй, 1 давхар зоорьтой, 2 давхар, нийт 1,088 м.кв барилга бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай…
-
114 албан хаагч 350 оюутан цэвэрлэгээнд оролцжээ

Нийт 114 ажилтан албан хаагч, 350 оюутнууд хамтран 34 техник хэрэгсэлтэй Баянзүрх дүүргийн Туул гол дагуу, Чингэлтэй дүүргийн Зүрх уул, Сүхбаатар дүүргийн Их бага баян, Халзангийн давааны хог хаягдлыг цэвэрллээ. Үүгээр нийслэлийн ногоон бүсийн цэвэрлэгээний дуусч байгаа юм байна. Нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Экологийн цагдаагийн алба, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар…
-
Содон хорооллоос 3, 4 дүгээр хороолол орох автозамын эхний ээлжийн 2,4 км хэсгийг нээлээ

Сонгинохайрхан дүүрэг Толгойтын орчмоос Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 6 эгнээтэй авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээхээр ажиллаж байна. Тус авто замын ажил 80 гаруй хувьтай байгаа бөгөөд “Содон” хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлэх 3.2 км замын эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээлээ.
-
Мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон мөнгөөрөө орон сууц, авто машин худалдан авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлджээ

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчимд “Pokerrr 2” аппликэйшинд “Нүүдэлчин”, “Lexus600”, “Phoenix” нэртэй өрөөнүүд үүсгэж мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулж, тоглуулж байсан 3 бүлгийн 14 этгээдийг дайчлан баривчиллаа. Хууль бус аргаар иргэдийг хохироон олсон 1 тэрбум орчим төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэжлүүлж байна.…
-
Хагас коксожсон түлшээ эхлээд картаараа, өвлөөс аппликэшнээр худалдаж авна

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өгч байна. Улаанбаатар хотын 172 мянган айл өрх нүүрс түлж байгаа. Үүн дээр 20-30 мянган оюутан нэмэгдэж, гэр хороололд гал түлж амьдардаг аж. “Нүүрс…
-
АНУ визний журмаа чангатгажээ

АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд олгодог цагаачлалын бус визийн журмыг чангатгасан байна. Одоо эдгээр визийг авах хүсэлтийг зөвхөн өөрийн харьяалагддаг эсвэл байнга оршин суудаг улсаас гаргах боломжтой гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Үүний зэрэгцээ ийм төрлийн визийн олголтыг түр зогсоосон 17 орны иргэдэд визийн өргөдлөө гаргах Элчин сайдын яамд, Консулын газруудыг тогтоож…
-
2024 оны сонгуульд ялсан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны сонгуульд ялагдсан

МАН-ын бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ “АН-ыг гэрээгээ зөрчсөн, тэдэнтэй хамтрахгүй гэвэл би ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой” гэж хэлсэн байдаг. Түүний энэ өгүүлбэрийг МАН-ын бага хурлын хэн нэгэн гишүүн нууцаар бичиж аваад, олон нийтэд цацчихсан. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа хүрдэг байх хэрэгтэй. Тэр харин тэгсэнгүй. АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахаар МАН-ын бага…
-
Намхан тариа хураах технологийг мөрдлөг болгоно

Энэ жилийн хувьд тариалангийн гол бүс нутгуудад агаарт 37.0-39.5 градус, хөрсөнд 65.0-69.6 градус хүрч, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилсэн хур тунадас багатай, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь таримал ургамлын өсөлт хөгжилтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэгдүүлэн, ургацад сөргөөр нөлөөлсөн байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй үр тарианы механик…

