-
АН-ын бүлэг Д.Батлутыг огцруулах шаардлага гаргана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр цэрэг амиа алдсан асуудлын талаар мэдээлэл сонсжээ. Цэргийн ангидаа амиа алдсан цэргийн тоо 45, алба хааж байхдаа эрүүл мэндээрээ нөхөж баршгүйгээр хохирсон цэргүүдийн тоо 144 байгаа нь салбарын сайдын хариуцлага үүрэх асуудал мөн гэдэгт сөрөг хүчний гишүүд санал нэгдсэн байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлага…
-
Нийслэлийн шинэ засаг даргыг энэ 7 хоногт тодруулна

Х.Нямбаатарын оронд нийслэлийг удирдах шинэ даргыг энэ 7 хоногт тодруулна. Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, нэр дэвшигчдээс хэнээр нь хотыг удирдуулахаа ерөнхийлөн шийднэ. Одоогоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва нар уг албан тушаалд өрсөлдөж байна. Ингээд маргааш нийслэлийн ИТХ-ыг ээлжит бусаар…
-
Т.Даваадалайг хорьж шалгахаар боллоо

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тодорхой дурдвал Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцсэн байна. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох…
-
Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийг гацаахгүй байх хууль батлагдлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн 69.5 хувь нь дэмжсэн тул тус хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Хагас сарын өмнө гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ дэмжилгүй унагааж байсан түүх бий. Гэхдээ тухайн үед уг хуулийн төсөлд…
-
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зам хаах байршил, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Гүйлтийн маршрут дагуу усны 9, тэжээлийн 5 цэгийг байршууллаа Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа…
-
Х.Нямбаатарын үеийн Нийслэлийн төсвийн зарцуулалтыг хянах сонсгол болно

Төсвийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Уг сонсголоор “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал’’-ыг хэлэлцэх юм. Уг хугацаанд Улаанбаатар хотын засаг даргаар Х.Нямбаатар ажиллаж байсан бөгөөд түүний захиран зарцуулсан төсөвт ажлууд хуулийн дагуу хэрэгжсэн эсэхийг нягтална гэсэн…
-
Иргэдэд буруу ойлгож авсан зээлээ буцаах боломжийг олгох хуулийн төсөл боловсруулжээ

Санхүүтэй холбоотойгоор жилд 47 мянган иргэн шүүхэд гомдол гаргадаг. Санхүү эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаатай холбоотойгоор иргэд хохирох явдал их байдаг учраас УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын 19 гишүүд хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьжээ. Хуулийн төслийн судалгаанд Азийн хөгжлийн банк, Монгол банк зэрэг…
-
Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцэлгүй 365 хоножээ

Хөрөнгө хураах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл яг 1 жилийн өмнө санаачлан өргөн барьсан ч тухайн хууль одоо болтол чуулганаар хэлэлцэсэнгүй. 100 сая төгрөг хүртэлх үндэслэлгүй хөрөнгөжсөн бол эрүүгийн хэрэгт тооцдог болох тухай зохицуулалт бүхий уг хуулийн төсөл нь шүүхийн шийдвэрийн араас хэрэгжих зохицуулалттай учраас хүн хэлмэгдүүлэх үндэслэлгүй гэдгийг хууль санаачлагч тайлбарлаж байна. УИХ-ын даргаар…
-
О.Цогтгэрэл: АН засгийн газарт орохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан учраас эсрэг фракцынхаа сайд нарыг шахаж, Ардчилсан намд долоон сайдын суудал өгөх замаар АН засагт хамтрах нь гэдэг яриа гарах болсон. Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тэрээр албан ёсоор яригдсан зүйл одоогоор байхгүй. Ардчилсан нам Засгийн газарт хамтрах асуудлаар би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлсэн.…
-
Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтыг шийдэх асуудлууд чуулганаар хэлэлцүүлнэ

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганаар одоо УИХ-ын тухай хууль болоод УИХ-ын дэгийнтухай хууль мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм. Тэгвэл үүний араас Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийг шийдэх асуудал хэлэлцүүлэхээр товлоод байна. Уг хуулийн төслийг Засгийн газраас ахин өргөн барьж яаралтай хэлэлцүүлгийн горимоор оруулж ирсэн билээ. Ингээд өнөөдөр…