-
Монгол Улсаас БНУУ-д суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг…
-
Өнөө маргаашдаа усны түвшин 6-10см нэмэгдэх хандлагатай байна

Хараа голын усны түвшин 6 дугаар сарын 25-ны 08 цагийн хэмжилтээр усны түвшин өмнөх өдрөөс 19 см-ээр нэмэгдэж, гол үерийн түвшинд хүрч үерлэж байна. 2023 оны мөн үетэй харьцуулахад Хараа гол 71 см их, Хүйтэн, Шарын голуудын усны түвшин олон жилийн дундажаас бага түвшинд байна. Өнөө маргаашдаа усны түвшин 6-10см нэмэгдэх хандлагатай байна. Иймд гол,…
-
Анагаахын чиглэлээр Олон улсын олимпиад боллоо

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Гистологийн тэнхимээс анх удаа “Гистологийн Олон Улсын Анхдугаар Олимпиад”-ыг 2024 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус олимпиад нь 2 үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шат нь тавдугаар сарын 24-ний өдөр цахимаар зохион байгуулагдаж хоёрдугаар шат нь зургаадугаар сарын 24-ний өдөр “Бэлдмэл таних, нэрлэх, үүргийг тайлбарлах” болон “Тохиолдол ажиллах”…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНУУ-ын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо…
-
Газраа 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн газрыг хураалаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, “Меридиан” ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 барилгын…
-
Миний сонгохыг хүсээгүй хүн сонгогддог шалтгаан

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Д.Баярмандал сүүлийн 6 сонгуульд оролцоогүй. УИХ-ын 2, орон нутгийн 2, Ерөнхийлөгчийн 2 сонгууль түүнгүйгээр болжээ. “Сонгууль надаар дутахгүй. Надтай, надгүй сонгууль болдгоороо болно” гэж тэр бодож явжээ. Харин одоо түүний бодол өөрчлөгдсөн байна. “Яг над шиг бодож явдаг хүн олон байдаг юм билээ. Ийм олон хүн сонгуульд оролцохгүй болохоор тэр хэрээр…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНУУ-д хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол…
-
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал, Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд: Д:6 “Шар хоолойн ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, Д:7 “Арцатын ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл, Х:12 “Хонхор…
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг, Бэрх тосгонд Дулааны станцын нээлтэд оролцлоо

Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны…
-
“Цагааннуур” боомтын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлнэ

Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдаа төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсыг Дундад -Азийн худалдааны төв сүлжээнд холбох “Цагааннуур” боомтын хүчин чадал, зорчигч-тээврийн нэвтрүүлэх чадвар 5 дахин нэмэгдэх тооцооллыг гаргаад байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа экспорт, импортын өсөн нэмэгдэж буй өнөөгийн хэрэгцээг хангахын тулд ийнхүү боомтуудыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгойлон анхаарч байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний…