-
37-р сургуульд усан бассейнтай спорт заал барьж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 37 дугаар сургуульд усан бассейнтай спорт заал барьж байна. Уг ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй уг заал тэнхлэгээрээ 18 х 36 ам метр, зоорьгүй, хоёр давхар. Бассейны барилга нь тэнхлэгээрээ 24 x 12 ам метр хэмжээтэй, зоорьтой, хоёр давхар.…
-
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 1992.0 м.кв талбайтай, дөрвөн блок бүхий 36.0м…
-
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Хан-Уул дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос даль” хотхоны ард 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид долоо хоног бүр дүүргүүдэд ажиллан, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр…
-
Л.Энх-Амгалан: Хэлд ороогүй хүүхэд 1-р ангид элсэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас цэцэрлэг бүрийг хэлзүйчтэй болгоно

Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын яам соёлын нэрт төлөөлөгчийн эмгэнэлийг хиймэл оюун ухаан ашиглаж бичсэн явдал нь Боловсролын салбарын Монгол хэл уран зохиолын хичээлийн сургалттай шууд холбоотой асуудал гэдэг дүгнэлт УИХ-ын зарим гишүүдэд байгаа юм. Тэгвэл Боловсролын сайд Монгол хэл, уран зохиолын хичээлийн цагаа нэмэгдүүлж сургалтын чанарт анхаарах цаг болсныг хүлээн зөвшөөрч байна. Эх хэлний…
-
У.Цэвэгмид: 9 настай охин хүртэл жирэмсэлж байна. Охидын эмч дутагдалтай байна

0-5 болон 10-18 насны хүүхдийн дундах өвчны талаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмидтэй ярилцлаа. –Өнөөгийн нөхцөлд Монголд бага болон өсвөр насныханд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, мөн өвчний талаар мэдээлэл өгөөч? -10-19 насанд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 0-5 хүртэлх насныхны дунд амьсгалын эрхтэн тогтолцооны…
-
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 100 ортой цэцэрлэг барьж байна

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь гурван блок бүхий зоорьгүй нэг давхар барилга юм. Цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас…
-
Сурах бичгийн агуулгыг хүүхдийн насанд тохируулж шинэчилнэ

Боловсролын яамнаас EБС-ийн сурах бичгийн агуулгыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулах шийдвэр гаргажээ. Үүний хүрээнд сурах бичгийн эхийг зохиох хэвлэлийн газруудыг сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан хэвлэлийн газрууд нь багш, эрдэмтдээс бүрдсэн ажлын багаа бие даан бүрдүүлэх аж.
-
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

Сурагчдыг ая тухтай, аюулгүй орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 3620 ам метр талбай бүхий барилгын фасадыг засварлаж, шинэчиллээ. Ингэснээр сургуулийн барилгын өнгө үзэмж сайжирч, дулаан алдагдлыг бууруулах нөхцөл бүрдэж байна. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө…

