Category: Боловсрол

  • 1407 цэцэрлэгт 242.742 хүүхэд бүртгүүлжээ

    1407 цэцэрлэгт 242.742 хүүхэд бүртгүүлжээ

    Монгол Улсын хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1407 цэцэрлэг ажиллах юм байна. Үүнд 2-5 настай 242.742 хүүхэд бүртгүүлжээ. Нийслэлийн цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хүүхдийн тоо, дүүргээр: Насаар нь ангилбал: Нийслэлд нийт 118.986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт явахаар бүртгүүлжээ. Үүнээс хоцорсон хүүхдийг 9 дүгээр сарын 3-ны 09:00 цагаас 9 дүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл бүртгэнэ. Тухайн…

  • Архангайн 150 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо

    Архангайн 150 хүүхэд шинэ цэцэрлэгтэй боллоо

    Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өнөөдөр хүүхдийн 150 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Улсын төсвийн хөрөнгөөр барьсан энэ барилгыг 8 дугаар сарын 28-нд Барилга, байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс шалгаж, хүлээн авчээ. Энэ барилгын зураг төслийг “Өлзий-Иш” ХХК боловсруулж, барилгыг “Идэрживаа” ХХК барьсан байна.

  • Ном унших үндэсний хөдөлгөөн 9-р сарын 1-нд орон даяар эхэлнэ

    Ном унших үндэсний хөдөлгөөн 9-р сарын 1-нд орон даяар эхэлнэ

    2026-2027 оны хичээлийн жилийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс “Монголын ирээдүй уншихад бэлэн байна” уриатай Ном унших үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ. Энэхүү хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 88 сургуульд ном унших орчин нөхцөлийг бүрдүүлээд байна. Дараагийн шатны үйл ажиллагаа болох “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрт бага, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн…

  • 1934 төгсөгчийн тэтгэлэг хүссэн материалыг дахин нягталж байна

    1934 төгсөгчийн тэтгэлэг хүссэн материалыг дахин нягталж байна

    Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 2023 онд шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтыг 3 жил болгон өөрчилжээ. Сурах хугацааг сунгаснаар 2025-2026 оны хичээлд мэргэжлийн сургууль төгссөн суралцагчийн тоо нэмэгдсэн байна. 2024-2025 оны хичээлийн жилд нийт 18.183 суралцагч төгсжээ. Тэднээс тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан 11.934 төгсөгчид нийт 49.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг…

  • Ахлах ангийн сурагчид хичээлээ сонгоорой

    Ахлах ангийн сурагчид хичээлээ сонгоорой

    Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид 2026-2027 оны хичээлийн жилд сонгон судлах хичээлээ 8-р сарын 24-нөөс 9-р сарын 9-ний өдрүүдэд сонгоно. Хичээлээ сургууль тус бүрийн системээр сонгох юм. Тиймээс сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвлөлдөн, 2026–2027 оны хичээлийн жилийн турш судлах хичээлээ сонгоорой. Нийт 16 сонгон судлах хичээлээс: Системд сонголтоо баталгаажуулсан тохиолдолд хичээлийн жилийн турш…

  • Хичээл эхлэхээс өмнө 39 цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулна

    Хичээл эхлэхээс өмнө 39 цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулна

    Боловсролын салбарт манай улс энэ онд 1,924.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 302 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Төслүүдийн дундаж гүйцэтгэл 68 хувьтай үргэлжилж байгаа аж. 8 дугаар сарын байдлаар эдгээрт 261 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнд: Барилгын хөгжлийн төв, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төв эдгээр барилгын ажлын явц, гүйцэтгэлд…

  • Мэргэжил, техникийн сургууль төгссөн 11.870 хүүхэд тэтгэлэг авчээ

    Мэргэжил, техникийн сургууль төгссөн 11.870 хүүхэд тэтгэлэг авчээ

    Энэ жил 18 мянган суралцагч мэргэжлийн болон техникийн сургууль төгсжээ. Тэднээс тэтгэлэг олгох журмын шаардлага хангасан 11.870 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгосон байна. Боловсролын ерөнхий газар 1.400 хүүхдийн материалыг хянаж, санхүүжилт олгоход бэлэн болсон аж. 4.156 төгсөгч шаардлага хангаагүй тул тэтгэлэгт хамруулах боломжгүй гээд хасжээ. Эдгээр суралцагчид ямар үндэслэлээр тэтгэлэг олгоогүйг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир…

  • Сурагчдын хичээллэх хугацааг буцаагаад, 4 улиралтай болголоо

    Сурагчдын хичээллэх хугацааг буцаагаад, 4 улиралтай болголоо

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнгөрсөн жил 3 улирал хичээллэсэн. Тэгвэл 2026-2027 оны хичээлийн шинэ жилд үүнийг буцаагаад 4 улиралтай болголоо. Боловсролын сайд 2026.07.08-нд “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаал гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн, өмчийн хэлбэр харгалзалгүй 4 улиралд шилжүүлжээ. Өмнөх жилд 3 улиралтай байхад, 1 дүгээр…

  • Цэцэрлэг, сургуультай холбоо асуудлыг 70140069 дугаараар шийдүүлээрэй

    Цэцэрлэг, сургуультай холбоо асуудлыг 70140069 дугаараар шийдүүлээрэй

    Боловсролын салбартай холбоотой лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө авах, өөрт хамаарах асуудлаар холбогдох нэгж, мэргэжилтнээс мэдээлэл авах боломж олгохоор Боловсролын ерөнхий газар 7014-0069 дугаарын утас ажиллуулж байна. Уг утсаар холбогдон, хэрэгтэй мэдээллээ авч, тулгарсан асуудлынхаа шийдлийг олоорой. Ажлын цаг: 08:30–12:30 | 13:30–17:30

  • Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ

    Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ

    2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг нийслэлийн Боловсролын газар шинэчлэн тогтоолоо. Хүүхдээ аль сургууль, цэцэрлэгт хамруулах талаар мэдээлэл авахдаа дүүрэг, хороо, хаягийн харьяалалд тохирох хамран сургах тойргийг шалгаарай. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах PDF файлаас үзнэ үү! ЕБС-ийн хамран сургах тойрог 2026–2027 онhttps://drive.google.com/file/d/10bHh43vvW3ycKlBYhaALeimv-wX_s2UN/view?usp=sharing Цэцэрлэгийн хамран сургах…