-
Нийслэлийн 4 сургууль “Ухаалаг номын сан”-тай боллоо

“Гүүд Нэйборс” ОУТББ-ын санаачилга, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Какао” банкны санхүүжилтээр манай улсад “Ухаалаг номын сан” төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд нийслэлийн “Голомт” цогцолбор сургууль болон 118, 189, 124 дүгээр сургуульд иж бүрэн тохижуулсан, дижитал боловсролыг дэмжсэн орчин үеийн “Ухаалаг номын сан”-г ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө. Өнөөгийн дижитал эрин үед номын сан зөвхөн цаасан…
-
Сурагчдад шатраар дамжуулан боловсрол олгох “Их нүүдэл” хөтөлбөрийг танилцуулав

“Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд Монголын шатрын холбоо, Боловсролын яам ерөнхий боловсролын сурагчдад шатраар дамжуулан боловсрол олгох “Их нүүдэл” хөтөлбөр боловсруулжээ. Уг хөтөлбөрийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Үүнд нийслэл дэх төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, сурагч, шатарчдыг төлөөлсөн 700 хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад шатрыг…
-
Ерөнхий боловсролын бүх сургуульд албан ёсоор шатрын хичээл орно

Ерөнхий боловсролын сурагчдын “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн нээлт, танилцуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэн шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор болж байна. Хиймэл оюуны эрин үед хүүхдэд оюуны чадамж (IQ)-аас илүүтэй сэтгэл хөдлөлөө жолоодох чадвар (EQ) суулгахыг чухалчилдаг болсон.…
-
Барилгын автоматжуулалтын техникч мэргэжлээр суралцагсдад дадлага хийх лаборатори байгуулж өглөө

Монголын цахилгаан, холбоо, автоматжуулалтын инженерүүдийн холбоо Барилгын политехник коллежид барилгын автоматжуулалтын техникч мэргэжлээр сурч буй суралцагсдад дадлага хийх лаборатори байгуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Цахилгаан, холбоо, автоматжуулалтын мэргэжилтэй ажилчин манай улсад дутагдалтай байгаа аж. Ийм мэргэжилтэй ажилчин бэлтгэх, ур чадварыг нь сайжруулахад тус лаборатори хувь нэмрээ оруулахаар болжээ. Барилгын политехник коллеж өнөө жил барилгын автоматжуулалтын техникч…
-
Төр, хувийн хамтарсан ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт улсын сургуулийн хүрэлцээ бага, 1 ангид хэт олон сурагч сурдаг. Тэгвэл сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах хүрээнд Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах “Эрдэм нова” сургууль Монгол Улсын анхны төр, хувийн хамтарсан ахлах сургууль болж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хан-Уул дүүргийн 5 сургуулийн нийт 500 гаруй ахлах ангийн сурагчид уг сургуульд зорилгоо тодорхойлсон…
-
21 сургууль хотхоны бага сургуультай боллоо

Улаанбаатар хот дахь төр, хувийн өмчийн цэцэрлэгийн зориулалттай зарим барилгыг өнөө жил бага сургууль болгон ашиглаж эхэллээ. Тухайлбал: Утга зохиол, урлагийн дээд сургуулийн байрыг бага сургууль болгон тохижуулж, 48 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдыг оруулав. 4 дүгээр сургуулийн харьяа хотхоны бага сургуульд Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны 1 дүгээр ангийн 190 хүүхэд, 16…
-
200 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт өнөөдөр 200 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ цэцэрлэгийг барьжээ. Хүүхдэд зориулсан өрөө, танхимтай энэ цэцэрлэг өнөөдөр үүдээ нээж, багачуудаа хүлээж авав. Үүгээр тус сумын цэцэрлэгийн хүртээмж сайжран, нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөрч, багш, ажилтнуудын ажлын…
-
Ерөнхий боловсролын 910 сургуульд 836.7 мянган сурагч сурахаар сургуульдаа ирлээ

2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд боловсролын 2454 байгууллага үйл ажиллагаа явуулж, 1.3 сая гаруй оюутан, сурагч суралцан, 114.8 мянган багш, ажилтан ажиллана. 1408 цэцэрлэгт 258.9 мянган хүүхэд хамруулах бол ерөнхий боловсролын 910 сургуульд 836.7 мянган сурагч сурахаар сургуульдаа ирлээ. 1 дүгээр ангид 75.838 хүүхэд элсэн, сургуулийн босго алхаж байгаа бол 52.828 сурагч 12 дугаар анги…
-
Н.Учрал 57-р сургуулийн нээлтэд оролцож байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 57 дугаар сургуульд “Ногоон сургууль” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Үндэсний хэмжээнд жишиг загвар болох төслийг өнөөдөр нээлээ. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцож байна. 57-р сургуулийн барилгыг дулаалж, дээвэр дээр нь Нарны хавтан суурилуулжээ. Үүгээр дулаанд жил бүр зарцуулдаг 320 орчим сая төгрөгөө…
-
Дорнодын Сэргэлэн сум шинэ сургуультай боллоо

Дорнод аймгийн Сэргэлэн суманд улсын төсвийн хөрөнгөөр 160 суудалтай сургууль барьж, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Тус аймгийн засаг даргын 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/489 дүгээр захирамжаар байгуулагдсан барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс уг барилгыг шалгаж, ашиглалтад оруулсан байна. Энэ барилгын зураг төслийг “Зэдпрожект” ХХК гаргаж, барилгыг “Дорнын мөнгөн хийц” ХХК барьжээ.