-
Оросын агаарын цохилтод өртөн, 3 хүн амиа алджээ

Украины зүүн хойд хэсэгт орших Харьков хотын захад Оросын цэргүүд агаараас цохилт өгч, 3 хүн амиа алдсан талаар Харьков мужийн захирагч Олег Синегубов мэдээллээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр халдлагын дараа аврах албаныхан 8 хүнийг аварч, аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна. Тэдний зарим нь шархадсан бөгөөд аврагчид нуранги болон эвдэрсэн байгууламжуудын дунд эрэн хайх ажиллагааг…
-
Хогны цэг нурж, 30 хүн дарагдан амиа алджээ

Гвиней улсын нийслэл Конакри хотод хүчтэй аадар борооны улмаас асар их хэмжээний хог нурж, ойролцоох орон сууц, түр сууцнуудыг даржээ. Үүний улмаас 30 хүн амиа алдаж, 22 хүн гэмтсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Конакри хотын Гбессиа дүүргийн Дар-эс-Салам орчимд тус улсын хамгийн том, задгай хогны цэг байдаг аж. Тэнд үүсгэсэн асар том овоолго нурж, хөрс…
-
Вашо мужид онц байдал зарлаж, 42 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

АНУ-ын Невада мужийн Рино хотын ойролцоо дэгдсэн хээрийн түймэр хүчтэй салхины улмаас богино хугацаанд эрчимтэй тархаж, олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байна. Түймэр наймдугаар сарын 22-нд Рино хотын баруун хойд хэсэгт орших Сомэрсетт орчимд анх гарчээ. Уг түймэр хэдхэн цагийн дотор хэдэн мянган акр газрыг хамарч, наймдугаар сарын 23-ны байдлаар 13 мянга гаруй…
-
Иранд АНУ түүхэн дэх хамгийн хатуу хориг тавихаар төлөвлөж байна

Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа урьд өмнө байгаагүй хэмжээнд нэмэгдүүлэхээр АНУ төлөвлөж байна гэж “Reuters”, AP агентлаг мэдээллээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент наймдугаар сарын 20-нд “Вашингтон түүхэн дэх хамгийн хатуу хориг арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн. Тэр тухайгаа ирэх даваа гарагт дэлгэрэнгүй танилцуулахаар болжээ. Бессентийн тайлбарласнаар эдийн засгийн шахалтыг эрчимжүүлэх нь Ираныг сулруулж, цаашид…
-
Оросын пуужин, дроны цохилтод Киевт 17 хүн амиа алджээ

ОХУ 8 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Украин даяар пуужин, дроноор өргөн хэмжээний цохилт өглөө. Энэ үеэр Киев болон түүний ойролцоох бүсүүдэд 17 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархадсан байна. “Reuters”агентлагийн мэдээлснээр энэ нь Украинд дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайны хамгийн хүнд довтолгооны нэг болжээ. 168 дрон, олон төрлийн пуужин ашиглав Украины Агаарын…
-
Гамшгийн дараах сэргээн босгох ажилд армийг дайчиллаа

Чилийн хойд хэсэгт усархаг аадар орсны улмаас үер бууж, шавар, нуранги үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор тус улс гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох ажилд арми болон аврах албаныхныг дайчилжээ. Онцгой байдлын байгууллагын мэдээллээр 1100 гаруй хүн түр хоргодох байранд байрлаж, олон зуун айл орон гэргүй болоод байна. Ялангуяа Антофагаста мужийн Токопилья, Талтал болон Антофагаста хотын зарим…
-
Киевт Орос баллистик пуужингаар цохилт өгч, 8 хүн амиа алджээ

Оросын арми өнөө өглөө үүрээр Украины нийслэл Киев хот болон ойр орчимд нь баллистик пуужингаар цохилт өгчээ. Энэ үеэр 8 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Пуужингийн цохилтын улмаас хотын хэд хэдэн хэсэгт гал гарч, орон сууц, агуулах, эмнэлэг шатаж, нурсан байна. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, орон сууцны…
-
Португалийн хойд хэсэгт ой, хээрийн түймэр дэгджээ

Европ даяар хэт халалт, ган гачгийн улмаас ой, хээрийн түймэр дэгдэж буй энэ үед Португалийн хойд хэсэгт түймэр гарч, унтраах ажиллагаа үргэлжилж байна. Гал сөнөөгчид ой мод, хуурайшсан ургамал бүхий газарт тархсан түймрийг хяналтад авахын тулд газар дээр ажиллаж, шаардлагатай тохиолдолд агаарын техник ашиглан, галыг унтрааж байна. Португалийн хойд болон төвийн бүсүүд зуны улиралд ой…
-
Аадрын улмаас Перуд хөрс гулгаж, ихээхэн хохирол учруулжээ

Перу улсын зарим бүс нутагт үргэлжилсэн аадрын улмаас уулын налуу хэсгүүдийн хөрс гулгаж, авто замуудыг их хэмжээний шавар, чулуу хуримтлагджээ. Зарим зам хагарч, эвдэрсэн байна. Үүний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсоход хүрчээ. Тус улсын Үндэсний стратегийн төлөвлөлтийн төв 2026 оны 6-8 дугаар сард хур тунадас орж, зам, сургууль, эмнэлэг болон усан хангамжийн дэд бүтцэд эрсдэл…
