-
Шинэ Зеланд улсад хоёр настай хүүхдийг чемоданд хийн аялж байсан эмэгтэй баригджээ

Шинэ Зеланд улсад хоёр настай хүүхдийг чемоданд хийгээд автобусаар аялж явсан эмэгтэй баривчлагдсан байна. Ням гарагт тус улсын хойд хэсгийн Кайвака хотын автобусны зогсоолд тухайн автобусны жолооч зорчигч эмэгтэйгээс тээшээ нээхийг хүссэн бөгөөд цүнхэн дотор хоёр настай охин байсан гэжээ. Автобусны жолооч тэр даруй цагдаа дуудсан ба анх зорчигч эмэгтэйн чемодан хөдлөөд байхыг анзаарч харснаа…
-
Д.Трамп ажил эрхлэлтийн сул үзүүлэлтийн дараа Хөдөлмөрийн статистикийн товчооны даргыг халжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ажил эрхлэлт суларч байгааг харуулсан шинэ тайлан гарсны дараа АНУ-ын Хөдөлмарийн статистикийн товчооны тэргүүн Эрика Макэнтарферыг ажлаас нь халсан байна. АНУ-ын Хөдөлмөрийн департаментаас гаргасан статистик мэдээлэлд өнгөрсөн 7-р сард ажил эрхлэлтийн тоо төлөвлөснөөс доогуур байсан бөгөөд шинэ ажлын байрны тоо хэмжээ ковидын цар тахлаас хойшхи хамгийн доогуур үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, өнгөрсөн сард…
-
Тайланд, Камбож улсууд хилийн зохицуулалтын асуудлаар хэлэлцээ хийнэ

Тайланд, Камбож улсууд хилийн орчмын газар нутгийн маргаанаа зохицуулах асуудлаар зуучлагч Малайз улсад хэлэлцээ хийхээр болжээ. Дөрөв хоногийн хугацаанд үргэлжлэх хоёр талын яриа хэлэлцээ даваа гарагт Куала Лумпур хотноо эхлэх бөгөөд Тайланд, Камбож улсууд ийнхүү гал зогсоох тохиролцоонд хүрснээс долоо хоногийн дараа хилийн орчмын газар нутгийн маргаантай бүсийн асуудлаар хэлэлцэхээр болоод байна. АСЕАН-ы эх сурвалжуудын…
-
Японд 2025 оны эхний хагаст утасны залилан шинэ дээд хэмжээ тогтоов

Японы Үндэсний цагдаагийн агентлагийн зүгээс энэ оны эхний хагаст тус улсад үйлдэгдсэн утасны залилан болон олон нийтийн сүлжээнд үйлдэгдсэн луйврын хэргийн хохирлын хэмжээ 59.7 тэрбум иенд хүрч, шинэ дээд хэмжээ тогтоосон тухай мэдэгджээ. 2025 оны эхний 6 сарын хугацаанд Японы иргэд утасны залилан, сошиал луйврын улмаас алдсан дээрх хэмжээ нь 400 сая орчим ам.доллартай тэнцэж…
-
Орос, Америкийн сансар судлалын агентлагууд ОУСС-ын хамтын ажиллагаагаа 2028 он хүртэл сунгав

Орос, Америкийн сансар судлалын агентлагууд Олон Улсын Сансрын Станцын хамтын ажиллагаагаа 2028 он хүртэл сунгахаар тохиролцсон талаар ОХУ-ын сансар судлалын Роскосмос агентлагийн ерөнхий захирал Дмитрий Баканов пүрэв гарагт мэдэгджээ. Тэрээр хамтын ажиллагааны асуудлаар энэ долоо хоногийн эхээр АНУ-д айлчилж, NASA-гийн гүйцэтгэх захирал Шон Даффи-тай уулзалт хийсэн бөгөөд энэ нь 2018 оноос хойш хоёр улсын сансар…
-
Канад улс Палестиныг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрнө

Канадын ерөнхий сайд Марк Карни 9-р сард нээгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр болсныг лхагва гарагт мэдэгдлээ. Тэрээр мэдэгдэлдээ Израил, Палестин зэрэгцэн орших “хоёр улсын шийдэл”-ийг дэмжиж байгаагаа илэрхийлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрөх талаараа хэлсэн байна. Мөн тэрээр Палестинд зайлшгүй шаардлагатай өөрчлөлт…
-
ОХУ-ын зүүн хязгаарт 8.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамын давлагаа орж иржээ

Цунамын аюулын түгшүүрийг Японы зүүн эргийн дагуу, АНУ-ын Аляска, Калифорни, Орегон муж улсуудад зарласан. Тэгвэл Парамушир арлын Умард Курил хотын эргийн бүсэд (Курилийн арлууд, Сахалин муж) цунамын гурван давлагаа орж иржээ. Сүүлчийн давлагаа хүчтэй байсан бөгөөд боомтод бэхлээтэй байсан усан онгоцуудыг далайн хоолой руу түрж оруулсан гэж хотын захирагч Александр Овсянников мэдээлсэн байна. “Цунамын эхний…
-
Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

Жүжигчин Пак Бо Гумыг БНСУ-ын аялал жуулчлалын хүндэт элчээр албан ёсоор томилжээ. БНСУ-ын аялал жуулчлалын яамнаас “Хэзээ ч дуусашгүй Солонгос” уриан дор кампанит ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд Бо Гумын тоглосон хоёр сурталчилгааны бичлэгийг олон нийтэд цацсан байна. БНСУ-д саяхан гарсан ой хээрийн түймэр, онгоцны сүйрэл, урьд өмнө тохиолдож байгаагүй аадар бороо зэрэгт нэрвэгдсэн бүс…
-
Польшийн анхны устөрөгчийн хөдөлгүүртэй зорчигч тээврийн галт тэргийг ирэх сард туршина

Польшийн анхны устөрөгчөөр ажилладаг, хорт утаа ялгаруулдаггүй, зорчигч тээврийн галт тэргийг ирэх сард тус улсын баруун өмнөд хэсэгт орших Еления Гора-Карпач төмөр замын шугамаар туршиж эхлүүлнэ хэмээн албаныхан мэдэгдсэн байна. Тус улсын Бидгошт хотноо байрладаг PESA үйлдвэрийн бүтээсэн SM42-6Dn зүтгүүрийн галт тэрэг нь цахилгаангүй төмөр замын дизель хөдөлгүүртэй галт тэргүүдийг орлох зориулалттай бүтээгджээ. Устөрөгчийн түлш…
-
Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал дахин дэлгэцнээ гарна

Алдарт “Пингу”-ийн шинэ цуврал 18 жил завсарласны дараа дахин телевизийн дэлгэцнээ гарах гэж байна. Шинэчилсэн хувилбарыг “Wallace and Gromit”, “Chicken Run” киногоор алдаршсан хүүхэлдэйн киноны студи Аардман “Mattel” тоглоомын компанитай хамтран stop-motion хэлбэрээр бүтээх бөгөөд 2025 оны сүүлчээр албан ёсоор нээлтийг нь хийх аж. Пингу цувралыг анх 1980-аад онд Отмар Гутманн Швейцарийн телевизэд зориулан бүтээсэн…