-
Өнөөдөр Дэлхийн ойн өдөр

Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс 2015 оноос энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан, таниулж байна. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан Дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн…
-
Формула 1 уралдааныг Бангкок хотод зохиох яриа хэлэлцээ явагдаж байна

Формула 1 уралдааны гүйцэтгэх захирал Стефано Доменикали Тайландын ерөнхий сайд Петонгтарн Шинаватратай уулзаж, дэлхийн алдарт автомашины уралдааныг Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулах талаар яриа хэлэлцээ явуулсан байна. Хэлэлцээний түвшинд үргэлжилж байгаа төлөвлөгөөний дагуу Формула 1 уралдааны Гран-При буюу аварга шалгаруулах тэмцээнийг Тайландын нийслэл Бангкок хотын гудамжинд тойрог байдлаар зохион байгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Стефано…
-
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр нь үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хоёр өдрийн турш үргэлжилсэн нээлттэй зах зээлийн хорооны мөнгөний бодлогын хурлын төгсгөлд бодлогын хүүгээ 4.25%-4.5% буюу өнгөрсөн 12-р сарын түвшинд хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргаснаа лхагва гарагт танилцууллаа. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөх магадлал нэмэгдсэнийг мэдээлж, ерөнхийлөгч Трампын тарифын бодлогоос үүдэн түр зуурын…
-
Зеленский, Трамп нар утсаар “үр дүнтэй” яриа хийснээ онцоллоо

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай утсаар холбогдон, “эерэг, маш бодитой, илэн далангуй, үр дүнтэй” яриа хэлэлцээ хийсэн талаараа Украины ерөнхийлөгч В.Зеленский өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ. Тэрээр Д.Трампыг ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар хийсэн яриа хэлэлцээний гол асуудлуудаа түүнтэй хуваалцаж, Украин-Америкийн талууд дайныг зогсоож, энх тайванд хүрэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой гэдэгт дээр санал нэгдэж, АНУ-ын…
-
Польшийн 300 настай эвэрлэг мод Европын оны шилдэг модоор ахин тодорчээ

Жил бүр тодруулдаг “Европын оны шилдэг мод” шагналыг Польшийн Дальков хотын түүхэн цэцэрлэгт хүрээлэнгийн 300 настай эвэрлэг мод дөрөв дэх жилдээ дараалан хүртээд байна. Дальков хотын оршин суугчдын хайрыг татаж, хүндлэл хүлээсэн гүн улаан өнгийн навчис бүхий уг эвэрлэг мод уг хотын бэлгэ тэмдэг болдог. Тус модыг очиж үзсэн хүмүүс модон дээрх нүх рүү самар…
-
Юн Сок Ёлыг импичментээр огцруулах эсэх Үндсэн хуулийн шийдвэр хүлээгдсээр байна

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментээр огцруулах эсэх тухай Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг орон даяараа хүлээсээр байна. Одоогийн байдлаар импичментийн шүүх хурлын шийдвэр хүлээгдсээр гурав дахь долоо хоногоо даван үргэлжилж байгаа бөгөөд баасан гарагт шийдвэр гарах эсэх нь тодорхойгүй байна. Эргэн сануулахад өмнө нь импичментээр огцруулж байсан тус улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, Но…
-
Туркийн Ерөнхийлөгчийн томоохон өрсөлдөгчийг баривчлан хорьжээ

Туркийн эрх баригчид Истанбул хотын дарга Экрем Имамоглуг авлига болон террорист бүлэглэлд дэмжлэг туслалцаа үзүүлсэн хэрэгт буруутган, лхагва гарагт баривчилсан байна. Истанбул хотын дарга, Бүгд найрамдах ард түмний намын гишүүн болох Экрем Имамоглуг улс төрийн тавцанд Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоаны томоохон өрсөлдөгчийн нэг гэж үздэг юм. Тэгвэл ийнхүү Экрем Имамоглуг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх…
-
Украйны дайныг зогсоох асуудлын эргэн тойронд…

АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын Улаанбаатарын цагаар 22 цагт эхэлсэн яриа цаг гаруй үргэлжлэв. Кремль “Путин, Трамп нар Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар илэн далангүй санал бодлоо солилцсон бөгөөд мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтаар үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа баталлаа. Путин Украины нөхцөл байдлыг зохицуулах арга замыгхамтран боловсруулахад бэлэн байгаагаагаамэдэгдсэнээс гадна ОХУ, Украин эрчим хүчний дэд бүтцэд…
-
Польш болон Балтийн орнууд газрын мина-г хориглох олон улсын гэрээнээс гарахаар төлөвлөж байна

Польш болон Балтийн тэнгисийн Эстони, Латви, Литва улсууд газрын мина-г хориглох олон улсын гэрээнээс хамтдаа гарахаар төлөвлөж байгаагаа зарлан мэдэгджээ. ОХУ-тай хиллэдэг дээрх улсууд энэхүү шийдвэрийнхээ шалтгааныг үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарласан байна. Дээрх дөрвөн улсын батлан хамгаалахын сайд нар мягмар гарагт хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд мэдэгдэлдээ ОХУ Украины эсрэг түрэмгий дайныг эхлүүлсний дараагаар бүс…
-
С.Уиткофф: АНУ, ОХУ 23-ны өдөр гал зогсоох асуудлаар хэлэлцээ хийнэ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стив Виткофф орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш хэлэхдээ, Орос-Украины гал зогсоох асуудлаар энэ сарын 23-ны өдөр АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабын Жидда хотноо хэлэлцээ хийхээр болсон гэлээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Украины төлөөлөгчид Саудын Арабын Жидда хотноо анх удаа уулзаж, уулзалтын дараа хамтарсан…