-
ХБНГУ батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх асуудлаар түүхэн санал хураалтыг явууллаа

ХБНГУ-ын хууль тогтоогчид тус улсын батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх асуудлаарх түүхэн гэж хэлж болох санал хураалтыг мягмар гарагт явуулсан байна. Бундестаг буюу Германы парламентын гишүүдийн 60 гаруй хувь нь батлан хамгаалах салбарын төсвийг нэмэхийг дэмжсэн санал өгснөөр дээрх хуулийн төсөл олонхийн саналаар дэмжигджээ. Уг хуулийн дагуу Герман улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт зарцуулах…
-
Б.Нэтаньяху 400 гаруй хүн амь үрэгдсэн агаарын цохилтыг “дөнгөж эхлэл” гэв

Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху мягмар гарагийн үүрээр Газын зурваст үзүүлсэн агаарын цохилтыг “энэ бол дөнгөж эхлэл” хэмээн мэдэгджээ. Тэрээр тухайн өдрийн үдэш хийсэн мэдэгдэлдээ Израил улс Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн эсрэг тулаанаа бүрэн хүчээр ахин эхлүүлснийг зарлаж, тус бүлэглэлд хандан “яриа хэлэлцээг зөвхөн дайны байдалд үргэлжлүүлэн явуулах болно” гэсэн байна. Мөн тэрээр Израилын тал…
-
Путин Трампын тавьсан зарим саналыг зөвшөөрсөн ч бүрэн гал зогсоохыг дэмжээгүй байна

Цагаан Ордны зүгээс АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын мягмар гарагт утсаар холбогдон ярилцсан хэлэлцээний талаар албан ёсны мэдэгдлийг мөн өдөр гарган танилцуулсан байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүд гал зогсоох асуудлаар санал солилцож, Орос болон Украины эрчим хүчний дэд бүтцүүд, барилга байгууламжид цохилт үзүүлэх явдлыг зогсоох тал дээр тохиролцоонд хүрснийг Цагаан Ордны мэдэгдэлд онцоллоо.…
-
“Forever 21” брэнд АНУ-д дампуурлаа зарлажээ

Хувцас загварын “Forever 21” брэндийн үйл ажиллагааг эрхлэн удирдан явуулдаг компанийн зүгээс дампуурлаас хамгаалах өргөдөл гаргаснаар тус брэнд АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоож магадгүй болжээ. Толгой компанийн зүгээс мэдэгдэлдээ Forever 21 брэндийн дампуурлын үйл явцыг эхлүүлж байгаа ч АНУ дахь дэлгүүрүүд болон худалдааны вебсайт нь нээлттэй хэвээрээ байх болно гэжээ. Forever 21 брэнд нэгэн үе…
-
ДЭМБ: Улаанбурхан өвчин 2024 онд Европт сүүлийн 25 жилийн хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоолоо

2024 онд улаанбурхан өвчний Европт бүртгэгдсэн тохиолдлын тоо сүүлийн 25 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран явуулсан судалгааны дүн харуулжээ. Нийт 53 улс орныг хамарсан ДЭМБ/ЮНИСЕФ-ийн хамтарсан дээрх судалгааны тайланд дурдсанаар 2024 онд Европын бүс нутагт улаанбурхан өвчний 127,350 тохиолдол бүртгэгдсэн нь 1997 оноос хойшхи хамгийн өндөр…
-
Израил Газын зурваст цохилт үзүүлснээр 200 гаруй хүн амь үрэгджээ

Израилын тал Газын зурваст агаараас цохилт үзүүлснээр 200 гаруй хүн амь үрэгджээ. Израилын зэвсэгт хүчний зүгээс энэ удаагийн агаарын цохилтыг Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн хамаарал бүхий байршлуудад үзүүлсэн талаараа мэдэгдсэн байна. Газын зурвасын Эрүүл мэндийн яамны зүгээс мэдэгдсэнээр мягмар гарагийн үүрээр үзүүлсэн Израилын агаарын цохилтын улмаас наад зах нь 200 хүн амь үрэгдсэн бөгөөд…
-
29 дэх удаагийн Хонг Конгийн “Кино маркет” нээлтээ хийлээ

Хонг Конгийн олон улсын кино, телевизийн 29 дэх үзэсгэлэн даваа гарагт буюу өчигдөр нээлтээ хийлээ. Уг наадамд 34 улс орон, бүс нутгийн 760 гаруй оролцогчид оролцож байгаа бөгөөд зөвхөн олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон дистрибьютер компаниудыг шалгаруулан оролцуулдаг. Хонг Конгт зохион байгуулагддаг томоохон арга хэмжээний нэгт зүй ёсоор багтдаг уг үзэсгэлэнд Камбож, Франц, Энэтхэг…
-
Ким Сэ Роны гэр бүлийн мэдэгдэл олон нийтэд хардлага төрүүлэв

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийнхэн YouTuber И Жин Хо, жүжигчин Ким Сү Хён нарын эсрэг хэвлэлийн бага хурал хийх үеэр улс төрийн агуулга бүхий уриа лоозонтой байсан нь олон нийт болон сэтгүүлчдийн дунд хардлага төрүүллээ.Гуравдугаар сарын 17-нд Ким Сэ Роны гэр бүлийн хууль ёсны төлөөлөгч, “Bu You ” хуулийн фирмийн хуульч Бу Жи Сок,…
-
Элон Маск 2026 оны сүүлээр Starship хөлгийг Ангараг гараг руу илгээнэ гэв

Сансрын технологийн SpaceX компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск ирэх оны сүүлээр Ангараг гарагийг зорих Starship хөлгийн аяллыг эхлүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн эзэмшдэг Х платформд оруулсан нийтлэлдээ мөн “хэрвээ анхны аялал амжилттай болвол 2029 оноос эхлэн Ангараг гараг дээр хүн буулгах болно, гэхдээ бидний тооцоогоор 2031 онд л Ангараг гараг дээр хүн…
-
Шөнийн клубт гарсан галын дараа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болов

Өнгөрсөн ням гарагт Умард Македонийн Кочани хотын шөнийн клубт гал гарч, өсвөр насны голцуу 59 хүн амиа алдсаны дараагаар тус хотод олон мянган иргэд оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон байна. Ямар ч аюулгүй байдлын стандарт шаардлага хангаагүй, зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байсан Pulse хэмээх тус шөнийн клубт зөвшөөрөл олгосон авлигачдыг эсэргүүцэж, шударга ёсыг шаардан…