-
ОХУ-ын Камчаткын бүсэд осолдсон онгоцны баг, зорчигдыг гурав хоногийн дараа эсэн мэнд олжээ
ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн Камчаткын хойгт осолдсон АН-2 онгоцонд зорчиж явсан багийн 2 гишүүн болон 1 зорчигч гээд гурван хүнийг гурав хоногийн дараа бүгдийг нь эсэн мэнд олжээ. Тэд сүйрсэн онгоцны дотор талд гурав хоног хоол, хүнсгүй байсан ч онгоцны түлшийг шатаан, гал түлж дулаацан, төмөр хувинд цас хайлуулж ууж байсан бөгөөд онгоцны ослын…
-
Нью-Йорк хотын метронд эмэгтэй хүнийг шатааж хороосон хэрэг гарчээ
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн метронд зорчигч эмэгтэйг шатааж хороосон аймшигтай хэрэг ням гарагт гарчээ. Хотын цагдаагийн комиссар Жессика Тиш-ийн мэдээлснээр орон нутгийн цагаар ням гарагийн өглөө 07:30 цагийн үед Бруклин дүүргийн метрон дотор унтаагаараа зорчиж явсан эмэгтэйг сэжигтэн этгээд галдан шатаасан хэрэг гарсан бөгөөд тэрээр уг хэргийг “нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг үйлдэж болох…
-
Уэльсийн хунтайж, гүнж нар зул сарын ил захидлаа танилцуулжээ
Уэльсийн хунтайж Уилльям, түүний эхнэр Кэйт нар зул сарын баярт зориулан уламжлал болон гаргадаг ил захидлаа өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан байна. Тэд 2024 оны зул сарын ил захидалдаа Уэльсийн гүнж Кэйт Миддлетоныг хавдрын эсрэг химийн эмчилгээгээ дуусгаснаа зарлахтай зэрэгцэн гаргаж байсан дүрс бичлэгийн хэсгээс авсан зургийг ашиглажээ. Хүнд өвчний эсрэг тэмцэж байгаа хэцүү…
-
Америкийн шашны сургуульд өсвөр насны охин хоёр хүнийг буудан хороожээ
АНУ-ын Висконсин мужийн Христийн шашны хувийн сургуульд 17 настай охин тус сургуулийн багш болон сурагчийг буудан хороосон хэрэг гарсан байна. Хэргийг үйлдсэн өсвөр насны охин мөн тухайн сургуулийн сурагч байсан бөгөөд цагдаа нарыг сургууль дээрх халдлагын талаар дуудлага аваад очиход сэжигтэн үхсэн байдалтай олдсон байна. Цагдаа нарын зүгээс нэг ч удаа гал нээгээгүй гэж мэдэгджээ.…
-
Ж.Байден 39 иргэнд Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлж, 1500 хоригдлын ялыг хөнгөрүүлжээ
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден энэ долоо хоногийн дундуур хөнгөн хэрэг үйлдсэн 39 иргэнд Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлж, 1500 орчим хоригдлын ялыг хөнгөрүүлэх шийдвэрийг гаргасан байна. Цагаан ордны зүгээс түүний энэхүү үйлдлийг нэг өдрийн дотор хамгийн олон хүнд энэрэнгүй хандаж, ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэн цагаатгасан хэрэг явдал болсныг онцолжээ. Үүний өмнөхөн ерөнхийлөгч Ж.Байден өөрийн төрсөн хүү Хантер Байденд өршөөл…
-
Гурван эрэгтэй Diddy-г хүчингийн хэрэгт буруутгажээ
Секс үдэшлэг, бэлгийн хүчирхийлэл гэх зэрэг олон хэрэгт холбогдон буруутгагдаж, Бруклин дүүргийн түр хорих байранд хоригдонгоо шалгуулж байгаа реппер, продюсер Diddy-г ахиад гурван эрэгтэй хүчингийн хэрэгт буруутгаж, гомдол гаргасан байна. Пүрэв гаригт Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гурван эрэгтэй тус тусдаа гомдол гаргасан бөгөөд 2019-2022 оны хооронд тэдгээр эрэгтэйчүүдэд нойрсуулагчтай уух зүйл өгч, ухаан алдсан үед…
-
2024 оны Нобелын эзэд хэн байв
Энэ долоо хоногт 2024 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нобелийн шагнал гардуулах ёслол жил бүрийн 12 сарын 10-ны өдөр буюу уг шагналыг санаачлагч Альфред Нобелийн 1896 онд нас барсан өдөр зохион байгуулагддаг уламжлалынхаа дагуу өнгөрч буй энэ долоо хоногийн мягмар гаригт болсон юм. Жил бүрийн Нобелийн шагналыг уламжлал болон тогтсон хуваарийн…
-
Дэлхийн шилдэг хотуудын жагсаалтыг Лондон тэргүүлэв
“The Mori Memorial Foundation’s Institute” байгууллагаас дэлхийн шилдэг хотуудын жагсаалтыг гаргалаа. Тус жагсаалтыг Лондон тэргүүлж, Нью-Йорк, Токио хотууд удаалсан бөгөөд эдгээр гурван хот сүүлийн хэдэн жилд яг ийм дарааллаар тэргүүлж байна.Дэлхийн хүчирхэг хотуудыг шалгаруулахдаа эдийн засаг, байгаль орчин, судалгаа-хөгжил, соёлын харилцаа, амьдрах нөхцөл, зам, тээвэр зэрэг зургаан хүчин зүйлд үндэслэдэг.Жил бүр шилдэг 42 хотыг жагсаадаг…