-
Донателла Версаче “Versace” брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын ажлаа өгөхөөр болов

30 орчим жилийн дараагаар Донателла Версаче Италийн хувцас загварын алдарт “Versace” брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын албан тушаалаасаа буухаар шийдсэн байна. Тэрээр Versace брэндийг үүсгэн байгуулагч, өөрийн ах Жианни Версачег цуврал алуурчны гарт амь үрэгдсэний дараа 1997 онд уг албан тушаалд томилогдож байсан ажээ. Өдгөө 69 настай Донателла Версаче Versace брэндийн хувцас загварын олон зуун…
-
Д.Трамп ЕХ-ны согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүнд 200%-ийн тариф тогтооно хэмээн сүрдүүллээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ЕХ-ноос АНУ-д импортлогдон орж ирдэг бүх төрлийн согтууруулах ундаанд 200%-ийн тариф тогтооно хэмээн сүрдүүлээд байна. Трампын ган, хөнгөнцагааны импортод ногдуулсан нэмэлт татварын эсрэг хариу арга хэмжээ болгон авч хэрэгжүүлсэн Америкт үйлдвэрлэсэн вискинд ногдуулахаар төлөвлөсөн 50%-ийн импортын татварын нэмэгдлийн хариуд АНУ-ын ерөнхийлөгч ийнхүү сүрдүүлжээ. Д.Трамп мөн мэдэгдэлдээ ЕХ-г “дайсагнагч, дүрэм зөрчигч” хэмээн нэрлэж,…
-
В.Путин гал зогсоох саналыг дэмжсэн ч урьдчилсан нөхцөл тавилаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч энэхүү зөрчилдөөн гарах болсон үндсэн шалтгаануудыг тодотгож, гал зогсоохын тулд шаардлагатай олон тооны урьдчилсан нөхцөл тавьсан байна. Тэрээр энэ долоо хоногт АНУ-Украины яриа хэлэлцээний үеэр Украины талын зөвшөөрсөн 30 хоногийн хугацаанд гал зогсоох санал төлөвлөгөөний талаар пүрэв гарагт Москва хотноо зохиогдсон хэвлэлийн…
-
Хамгийн бохир агаартай улсуудыг нэрлэжээ

Өнгөрсөн 2024 онд ердөө долоохон улсын агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) стандартаас хэтрээгүй байсныг Швейцарын IQAir компанийн явуулсан судалгаа харуулжээ. Исланд, Австрали, Шинэ Зеланд, Эстони болон хэд хэдэн жижиг арал орнуудын агаар дахь хортой тоосонцрын жилийн дундаж агууламж хамгийн бага буюу ДЭМБ-аас зөвлөмж болгомж буй стандарт хэмжээ…
-
Пакистаны арми галт тэргэнд барьцаалагдсан 300 гаруй хүнийг суллажээ

Мягмар гарагт Пакистан улсын баруун өмнөд хэсгийн Балочистан мужид BLA зэвсэгт бүлэглэлийнхэн төмөр зам дээр тэсрэх бөмбөг дэлбэлж, 440 хүн зорчиж явсан зорчигч тээврийн галт тэргийг барьцаанд авсан хэрэг гарсан. BLA буюу “Балочистаны чөлөөлөх арми” зэвсэгт бүлэглэлийн зүгээс тус бүлэглэлийн гишүүн болох хамаарал бүхий улс төрийн хоригдлуудыг сулласан тохиолдолд барьцааны хүмүүсийг чөлөөлж, солилцоо хийх шаардлага…
-
АНУ-ын Боловсролын департамент тал ажилтнаа цомхотгоно

АНУ-ын Боловсролын департамент нийт албан хаагчдынхаа 50 орчим хувийг цомхотгохоор болсноо мягмар гарагт зарласан байна. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны зүгээс Боловсролын департаментыг бүрмөсөн хаах хүрээнд авч хэрэгжүүлж буй эхний шатны арга хэмжээ болоод байна. Мягмар гарагаас эхлэн тус яамны олон зуун ажилтан, албан хаагчид цомхотголд хамрагдаад байгаа юм. Цомхотголын хүрээнд тус яамны…
-
Европын батлан хамгаалахын сайд нар Украины энх тайван, аюулгүй байдлын асуудлаар чуулав

Цэрэг, зэвсгийн хүчин чадлаараа Европт тэргүүлэгч таван орны батлан хамгаалахын сайд нарын уулзалт Францын нийслэл Парис хотноо зохиогдлоо. Европын таван орны батлан хамгаалахын сайд нарын уулзалт Парис хотноо явагдсан НАТО-гийн гишүүн орнууд болон мөн Япон, Австралийн зэвсэгт хүчний тэргүүн нарын уулзалтын дараа өдөр болж өнгөрсөн байна. Франц, Их Британи, Герман, Итали, Польшийн батлан хамгаалахын сайд…
-
Францын мафийн толгойлогч асанг Греноблийн хурдны зам дээр буудан хороожээ

Францын зүүн өмнөд хэсгийн Гренобль хотын ойролцоох хурдны зам дээр мафийн толгойлогч асан Жан-Пьер Малдераг буудан хороосон хэрэг гарч, цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. 1980, 1990-ээд оны үед орон нутгийн мафийн толгойлогч байсан Жан-Пьер Малдераг Францын хэвлэлүүд “Загалмайлсан эцэг” хэмээн нэрлэж байсан юм. Түүнийг орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөө Гренобль хотын…
-
АНУ-ын төлөөлөгчид Москваг зорьж, В.Путин Курскийн бүсэд зочилжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр тус улсын төлөөлөгчид Украинд гал зогсоох асуудлыг хэлэлцэхээр Москваг зориод байгаа гэнэ. Д.Трамп Цагаан ордонд Ирландын ерөнхий сайд Майкл Мартинтай уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа хийсэн мэдэгдэлдээ гал зогсоох тал дээр нааштай, эерэг мэдээ авсан тухайгаа мөн онцолсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Москваг зорьсон төлөөлөгчдийн нэрсийг танилцуулаагүй байна. Энэ долоо хоногийн эхээр Трампын…
-
Вашингтон хотын нисэх онгоцны буудлын ойролцоо нисдэг тэрэг хөөргөхийг хориглох санал дэвшүүлжээ

Энэ оны эхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотод иргэний агаарын зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөн, Потомак голын усанд унаж осолдон, 67 хүн амь үрэгдсэн аймшигтай ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажлыг гүйцэтгэсэн албаны хүмүүс Рейганы үндэсний нисэх онгоцны буудлын ойролцоо нисдэг тэрэг хөөргөхийг хориглох саналыг дэвшүүлсэн байна. АНУ-ын Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын…