Category: Дэлхий

  • В.Путин, Ким Жон Ун нар утсаар ярив

    В.Путин, Ким Жон Ун нар утсаар ярив

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ сарын 12-ны өдөр утсаар ярилцсан талаар Кремль болон Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг лхагва гарагт мэдээлсэн байна. Дээрх мэдэгдэлд В.Путиныг баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Аляскад хийх хэлэлцээний талаарх мэдээллээ Ким Жон Унтай хуваалцсан гэлээ. Түүнчлэн 8-р сарын 15-ны өдөр тохиож буй БНАСАУ-ын Японы…

  • Элон Маск OpenAI компанид давуу байдал олгосон хэмээн App Store-ийг буруутгажээ

    Элон Маск OpenAI компанид давуу байдал олгосон хэмээн App Store-ийг буруутгажээ

    Тэрбумтан Элон Маск OpenAI компанид давуу байдал олгосон хэмээн App Store-ийг буруутгаж, энэхүү асуудлаар шүүхдэлцэх болно гэжээ. Элон Маск Apple компанийн аппликейшны цахим дэлгүүр болох App Store-ийг OpenAI компанийн хиймэл оюун ухааны чатбот болох ChatGPT-д бусад компанийн зах зээлд санал болгож буй хиймэл оюуны чатботуудаас илүү давуу эрх олгож, тус программыг App Store-ийн номер нэг…

  • Америк, Хятад улсууд тарифын завсарлагаа ахин 90 хоногоор сунгалаа

    Америк, Хятад улсууд тарифын завсарлагаа ахин 90 хоногоор сунгалаа

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадын эсрэг ногдуулсан тарифын завсарлагаа ахин 90 хоног сунгах шийдвэр гаргасан байна. Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр улсын хооронд оны эхээр өрнөсөн тарифын дайныг дипломат аргаар шийдвэрлэх хүрээнд талууд 90 хоногийн хугацаанд тарифын түр завсарлага авсан бөгөөд уг завсарлагын хугацаа мягмар гарагт өндөрлөсөн юм. Тэгвэл Д.Трамп мягмар гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth…

  • Цагаан ордон: Трамп-Путины уулзалтад В.Зеленский оролцохгүй

    Цагаан ордон: Трамп-Путины уулзалтад В.Зеленский оролцохгүй

    Энэ баасан гарагт АНУ-ын Аляска мужид явагдах Трамп-Путины уулзалтад Украины ерөнхийлөгч В.Зеленский оролцохгүй гэдгийг Вашингтоны зүгээс албан ёсоор мэдэгджээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Мөн тэрээр АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт Аляска мужийн хамгийн том хот болох Анкориж хотод уулзах талаар мэдэгджээ. Кэролайн Ливитт мэдэгдэлдээ “хэдийгээр энэхүү уулзалтад…

  • Европын удирдагчид Трамп, Зеленский нартай цахимаар хэлэлцэнэ

    Европын удирдагчид Трамп, Зеленский нартай цахимаар хэлэлцэнэ

    Энэ баасан гарагт АНУ-ын Аляска мужид явагдах Трамп-Путины уулзалтаас өмнө Европын удирагчид Трамп болон Зеленский нартай цахимаар хэлэлцэхээр болсон байна. Лхагва гарагт цахимаар зохион байгуулагдах энэхүү хэлэлцээг ХБНГУ-ын Канцлер Ф.Мерц санаачилж, Франц, Их Британи, Итали, Польш, Финланд зэрэг Европын орнуудын төр засгийн тэргүүн нар, ЕХ болон НАТО-гийн удирдагчдыг урьсан талаар Берлины зүгээс мэдэгдлээ. Германы Bild…

  • Д.Трамп Вашингтон хотын аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс Үндэсний Гвардыг байршуулахаа зарлав

    Д.Трамп Вашингтон хотын аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс Үндэсний Гвардыг байршуулахаа зарлав

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тус улсын нийслэл Вашингтон хотын аюулгүй байдлыг бэхжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс хотод Үндэсний Гвардыг байршуулж байгаагаа зарласан байна. Вашингтон хотын цагдаагийн газраас өмнө нь танилцуулснаар 2025 оны 1-р сарын байдлаар нийслэл хот дахь гэмт хэргийн тоо хэмжээ сүүлийн 30 жилийн хамгийн бага үзүүлэлттэй гарсан байна. Мөн хүн амин хэрэг, хулгай дээрэм…

  • OpenAI компани ChatGPT-5 хувилбараа танилцууллаа

    OpenAI компани ChatGPT-5 хувилбараа танилцууллаа

    OpenAI компани пүрэв гарагт хиймэл оюуны ChatGPT чатботын шинэ хувилбар болох “ChatGPT-5”-г танилцууллаа. Компанийн зүгээс чатботын шинэчлэгдсэн хувилбарыг сэтгэн бодох, даалгаврыг автоматжуулах, кодлох чадварыг нь сайжруулсан, хиймэл оюун ухааны салбарын томоохон үсрэлт хэмээн тодорхойлжээ. OpenAI компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Сэм Олтмэн уг шинэ хувилбарыг “хамгийн өндөр чадвартай, ухаалаг загвар” хэмээн онцолсон ч яг хүн…

  • NASA 2030 онд саран дээр цөмийн реактор байгуулна

    NASA 2030 онд саран дээр цөмийн реактор байгуулна

    АНУ-ын сансар судлалын агентлаг 2030 онд саран дээр цөмийн реактор барьж байгуулахаар төлөвлөж байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээд байна.  Америкийн Politico, CNN, New York Times зэрэгхэвлэлүүдийн мэдээлснээр NASA-гийн тэргүүн Шон Даффи цухуйлгасан бөгөөд тэрээр Хятад, Орос улсууд ч үүнтэй ижил төлөвлөгөө боловсруулаад байгааг онцолжээ. Тэрээр дээрх улсууд саран дээр “өөрсдийн гэсэн эзэмшлийн бүсийг тогтоож ч…

  • АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадурог баривчлах шагналын мөнгийг 50 сая ам.доллар болгов

    АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадурог баривчлах шагналын мөнгийг 50 сая ам.доллар болгов

    АНУ пүрэв гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахад хүргэсэн, үнэн зөв мэдээллийг өгсөн хүнд олгох шагналын хэмжээг 50 сая ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Энэ оны 1-р сард түүний талаарх мэдээллийг 25 сая ам.доллароор үнэлж байснаас ийнхүү хоёр дахин нэмэгдүүлсэн байна.  “АНУ-ын Хуульзүйн департмент болон Төрийн департментын зүгээс Николас Мадурог баривчлахад хүргэсэн мэдээлэлд 50 сая ам.долларын түүхэн шагнал олгохоо…

  • Д.Трамп Армен, Азербайжаны хооронд түүхэн энхийн гэрээ байгуулах ёслолыг Цагаан ордонд зохион байгуулна

    Д.Трамп Армен, Азербайжаны хооронд түүхэн энхийн гэрээ байгуулах ёслолыг Цагаан ордонд зохион байгуулна

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Армен, Азербайжаны хооронд “түүхэн энхийн гэрээ” байгуулах ёслолын арга хэмжээг баасан гарагт Цагаан ордонд зохион байгуулна хэмээн өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд мэдэгдсэн байна.  Тэрээр пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ “Арменийн ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан хоёр орны хооронд олон жилийн турш үргэлжилж,…