-
Хүүхдийн мөр биш болохыг тогтоожээ

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хүүг хайж буй ар гэрийнхэн нь 9 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай мөр олж, зургийг нь гар утсаараа аван, Хээрийн штабт авчирч, холбогдох хүмүүст үзүүлсэн байна. Тухайн мөр байсан газарт тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан…
-
Алга болсон хүүг хайхад могойн нүдэн дуран ашиглаж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг өчигдөр /2025.09.22/ хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайжээ. Өнөө өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлж, эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглаж байна. Мөн нурангиас хүн эрэхэд ашигладаг могойн нүдэн дуран гэх төхөөрөмжөөр амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг…
-
Эрлийг 22:00 цаг хүргээд зогсоожээ

Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, цагдаагийн байгууллагын албан хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, сургууль, ар гэр, сайн дурын иргэд Хөвсгөлийн Тариаланд алга болсон хүүг хайх…
-
1.5 тэрбумаар барьсан цэцэрлэгийн дээврээс дусаал гоожиж байна

Говь-Алтай аймгийн Шарга суманд 2022 онд “Их цэнхэр” ХХК-ийн улсын төсвийн 1 тэрбум 512 сая төгрөгөөр барьсан 75 хүүхдийн цэцэрлэгийг дээврээс дусаал гоождог болжээ. Энэ цэцэрлэг 2 давхар. 2-р давхарт байрлах дунд болон бэлтгэл бүлгийн таазнаас дусаал гоожиж байна. Дусаал цахилгааны шугамд хүрч, уг цэцэрлэгийн бүх гэрэлд богино холболт үүсэн, гэрлүүд нь анивчдаг, амархан шатдаг…
-
Шөнийн дулаан мэдрэгчтэй 3 дроноор хүүг хайжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 9 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй 3 дроноор агаараас эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар хүүхэд сураггүй алга болсон гэх Сайханмод гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-т эрэн…
-
Загастайн даваанд цас орж, халтиргаа үүсжээ

Завхан аймгийн Улиастай, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Идэр сумын нутгаар 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 1-26 см цас орлоо. Үүний улмаас авто замын зорчих хэсэг мөстөж, халтиргаа гулгаа үүссэнийг тус аймгийн Онцгой байдлын газар сэрэмжлүүллээ. Загастайн давааны замын зорчих хэсэгт машин зорчих боломжгүй болоод байна. Тиймээс зам хэвийн болтол ийшээ зорчихгүй байхыг жолооч нарт…
-
Сайханмодоос алга болсон хүүг олох эрлийг 3 дахь шатанд шилжүүлээд байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сайханмодоос алга болсон хүүг олох эрлийн ажиллагааг гурван үе шаттай зохион байгуулж эхэллээ. Эхний хоёр үе шатны эрэл дуусаж, гуравдугаар шатны ажиллагааг эхлүүлээд байна. Гуравдугаар шатны ажиллагаанд эрлийн бүрэлдэхүүн 3 бүлэг болон хуваагдаж явганаар болон мориор ойг самнаж байна. Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн…
-
Дулаан мэдрэгчтэй дрон хүүг эрж байгаа хүмүүсийн биеийн дулааныг мэдрээд байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сайханмод газарт мод бэлтгэж байсан хүний 2 настай хүү алга болоод байна. Өнөөдөр 14:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, ахмад Б.Батзориг олон нийтэд мэдээлэл өглөө. Булган аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги, аймгийн Засаг даргын Тамгын газар, Тариалан…
-
Ойд алга болсон хүүг дрон, нисдэг тэргээр хайж байна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүргийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг өчигдөр Хөвсгөл аймаг руу нислээ. Уг нисэх баг тус аймагт алга болсон хүүг хайхад агаараас дэмжлэг үзүүлж байна. Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Хөвсгөл аймгийн Тариалан…
-
Алга болсон хүүг хайх нисдэг тэрэг хүслээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайханмод гэдэг газарт 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт 2 настай хүүхэд сураггүй болоод байна. Иргэн Ц ойгоос мод бэлтгэхдээ гэр бүлээрээ очжээ. 2 настай хүүгээ машиндаа унтуулсан аж. Эцэг эхийгээ түр холдох хойгуур хүү алга болсон байна. Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ШШГГ,…