Category: Нийгэм

  • АНУ Ирантай холбоотой цэргийн зардалд нэмэлт 87.6 тэрбум доллар хүсэв

    АНУ Ирантай холбоотой цэргийн зардалд нэмэлт 87.6 тэрбум доллар хүсэв

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Ирантай холбоотой цэргийн ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр Конгрессоос 87.6 тэрбум ам.долларын нэмэлт төсөв хүслээ. Үүний 67 тэрбум гаруй ам.долларыг зэвсгийн нөөц нөхөх, цэргийн ажиллагаа болон бэлэн байдлыг хангахад зориулах аж. Үүний зэрэгцээ АНУ, Иран хоёр дайныг зогсоох түр хэлэлцээрийн хүрээнд цөмийн хөтөлбөр болон хориг арга хэмжээний асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа…

  • Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

    Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал, засвар шинэчлэлийн явц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн энэ үеэр эмнэлэгт нэн шаардлагатай байсан дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал, Эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах…

  • Ховд аймгийн 9 сумын малд шүлхийн вакцин тарьж байна

    Ховд аймгийн 9 сумын малд шүлхийн вакцин тарьж байна

    Шүлхий өвчний САТ1 хэвшлийн вакциныг өнөөдрөөс Ховд аймгийн 9 сумын малд тарьж эхэллээ. Алтай, Булган, Үенч сум болон зэргэлдээх 6 сумын үхэр, бог малд уг вакциныг хамгийн түрүүнд хийж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн лавлагаа лаборатори, БНХАУ-ын Ланьжоу дахь малын эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтран гаргаж авсан САТ1 хэвшлийн шүлхийн 1 сая 650 мянган тун…

  • Хятад-Японы ховор металлын төлөөх өрсөлдөөн хурцдаж эхэллээ

    Хятад-Японы ховор металлын төлөөх өрсөлдөөн хурцдаж эхэллээ

    Хятад улс өндөр хүчин чадалтай соронз, батлан хамгаалах болон өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг зарим газрын ховор элементийн экспортод тавьсан хязгаарлалтаа үргэлжлүүлэхээр боллоо. Ингэснээр Японы үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн асуудал хурцдаж байна. Энэ нь бүс нутгийн технологийн салбарын томоохон эрсдэл хэвээр байж газрын ховор элементийн талаарх маргаан хурцдах шинжтэй боллоо хэмээн Ройтерс мэдээллээ. Хятад улс дэлхийн газрын ховор…

  • Оросын ар тал дахь стратегийн байгууламжуудыг онилсон цохилтоо Украин эрчимжүүлэв

    Оросын ар тал дахь стратегийн байгууламжуудыг онилсон цохилтоо Украин эрчимжүүлэв

    2026 оны зургаадугаар сарын 12-22-нд авсан хиймэл дагуулын зургууд Крым болон ОХУ-ын зарим бүс нутаг дахь гүүр, авто зам, газрын тос хадгалах байгууламж зэрэг чухал дэд бүтцүүдэд учирсан хохирлыг харуулжээ. Сүүлийн долоо хоногуудад Украин фронтын шугамаас хол байрлах Оросын цэргийн логистикийн зангилаануудыг онилсон цохилтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Киевийн үзэж буйгаар эдгээр ажиллагаа нь Москвагийн дайны…

  • Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцаллаа

    Хойд бүсийн хурдан морины уралдааныг цуцаллаа

    Хөвсгөл аймгийн Онцгой комисс 6-р сарын 22-нд хуралдаж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар улсын баруун бүсийн аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил, харин зүүн болон төвийн бүсийн аймгуудад О хэвшил бүртгэгдээд байна. Хөвсгөл аймаг нь мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг.…

  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

    Энэ сарын 24-ний өдрөөс нийслэлд нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

  • “Бумбардай” цэцэрлэгт номын сан байгуулж өглөө

    “Бумбардай” цэцэрлэгт номын сан байгуулж өглөө

    Олон улсын ротари сан, “Зуунмод ротари” клуб, Япон улсын Токио, Хигаши, Эдогава ротари клубүүд хамтран Төв аймгийн Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэгт номын сан байгуулж, өнөөдөр /2026.06.23/ хүлээлгэн өглөө. “Бумбардай” цэцэрлэг хамран сургах тойргийнхоо 2-5 насны 140-150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Номын сантай болохоос өмнө тус цэцэрлэг 45 номтой байсан бол одоо 121 номтой…

  • Аялагчдын анхааралд: Монгол нутгийн 50%-д нь зуншилга сайн байна

    Аялагчдын анхааралд: Монгол нутгийн 50%-д нь зуншилга сайн байна

    Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан хөдөө аж ахуйн 10 хоногийн цаг уурын тоймыг танилцуулъя. Бэлчээрийн ургамал 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна. Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгийн зарим, Ховд, Завхан, Говь-Алтай, Төв,…

  • Шүлхийн 1 сая 650 мянган тун вакциныг 12 сум руу хүргэж байна

    Шүлхийн 1 сая 650 мянган тун вакциныг 12 сум руу хүргэж байна

    Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн лавлагаа лаборатори, БНХАУ-ын Ланьжоу дахь малын эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтран гаргаж авсан SAT1 хэвшлийн шүлхийн вакциныг өчигдөр Монгол Улсын хилээр оруулж ирлээ. Манай улс энэхүү 1 сая 650 мянган тун вакциныг Хятадаас худалдан авсан юм. Хятадын хил дээр ачаалал их байсны улмаас вакцин бага зэрэг саатжээ. 6-р сарын 22-нд уг…