-
Үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдлэл хүргүүлж эхэллээ
Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны үерт өртсөн айл өрхүүдийг нөхөн олговортойгоор орон байраар хангах ажлыг судалж зохион байгуулах үүргийг нийслэлийн удирдлагууд холбогдох байгууллагад хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой комисс, Газар зохион байгуулалтын албанаас дээрх хороодын үерийн аманд буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна. Өнгөрсөн жил дээрх гурван хорооны…
-
Үерийн бүсээс нүүлгэн шилжүүлэхийг даалгалаа
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ–ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр ирэх 6 дугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай,…
-
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хоёр жилд 13.3 сая мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олон мод тарих ээлжит арга хэмжээгээ энэ сарын 25-ны өдөр “Монгол Улсын эко цэцэрлэгт хүрээлэн” (IGM)-нд зохион байгууллаа. Тус нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, Монгол росцветмет ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК, Багануур ХК, “Шивээ-Овоо” ХК, “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК өнгөрөгч хоёр жилийн хугацаанд нийт 13.3 сая модтарьсан байна. Тодруулбал, дээрх компаниуд 2022 онд 5.4 сая, 2023 онд 7.9 сая мод тарьсан бол 2024 оны нэгдүгээрулирлын байдлаар 3 сая гаруй мод суулгаж, арчлан ургуулжбайна.
-
Голуудын усны түвшин 5-20 см давжээ
Тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсгээр, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн бол Сэлбэ, Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Булган гол Байтаг, Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Иймд…
-
ЦАГ АГААР: Өдөртөө 15 хэм дулаан, бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг,…
-
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин ирнэ
2024.05.24 / БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16 ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН ШАР ХУЛГАНА ӨДӨР Үс засуулвал: Өвчин ирнэ Наран ургах, шингэх: 05.03-20.35 Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Гал Аргын тооллын 5 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 16, Эрхтэний тэнгэрт одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:03-20:35. Тухайн өдөр…
-
Хилийн чанадад суугаа сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ
Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-аас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар,…
-
Энэ бямба гарагт хэд хэдэн байршилд зам хаана
Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,…
-
Бэлчээрийн ургамал дунд зэрэг ургажээ
Бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 20-ны байдлаар Дундговийн нийт, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар муу, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгорын зарим, Өвөрхангай, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 3.1-8.8 градусаар дулаан, хур…
-
Архангайд мөндөр, 13 аймагт бороо орлоо
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр 15 цаг 01 минутаас 15 цаг 08 минут хүртэл 7 минутын турш 16 мм голчтой мөндөр, 13.9 мм аадар бороо орлоо. Мөн Батцэнгэл, Булган сумдын нутгаар 11-14 минутын турш мөндөр орсон байна. Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон.…