-
Гэрлийн шонгийн утас ил задгай байвал мэдээлээрэй

Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110,000 орчим шон байдаг байна. Эдгээрийн ил задгай кабель, тагийг засварлах солих ажлыг гүйцэтгэж эхэлжээ. Иймд иргэд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасантай таарсан бол Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба болон Улаанбаатар Хотын Шуурхай Удирдлага Зохицуулалтын Төвд мэдээлэхийг зөвлөлөө. Харин авто замын дагуух ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, асдаггүй 1,000 орчим гэрлийн…
-
Үндэсний төв номын сан “Эртэч уншлага” үйчилгээг нэвтрүүлжээ

Үндэсний төв номын сангийн салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхим нь дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл “Эртэч уншлага” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Ажлын өдрүүдэд өглөөний 07:30 цагаас эхлэн уншигчдад үйлчилж, эрт цагт номын сангаар үйлчлүүлэх боломж бүрдүүлсэн байна. Тус танхим нь орчин үеийн тохижилттой, тав тухтай орчинтой. Утасгүй интернэт болон цахим…
-
Өдөрт үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 12 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна

Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, ААН, байгууллага нь жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт хамруулах үүрэгтэй байна. Тэгвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 1 өдөрт үзлэг, оношилгоонд хамрагдаагүй 12 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгааг мэдээллээ. Тээврийн хэрэгслийг жилд нэг удаа техникийн хяналтын үзлэгт оруулах ёстой байдаг. Жолооч та 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тээврийн хэрэгслээ…
-
3.2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй нэгдүгээр тойрог замын тендерийг өнөөдөр нээнэ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарсан нийт 24.8 километр урттай, үндсэн зам нь зургаан эгнээтэй, туслах замууд 2-4 эгнээтэй, 9 километр гүүрэн байгууламж, хоёр км туннельтэй нэгдүгээр тойрог зам төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг өнөөдөр нээнэ. Уг авто замыг барих нийт төсөвт өртөг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөг бөгөөд тухайн онд…
-
Аутизмыг таниулах дэлхийн өдрийг “Хүлээн зөвшөөрөх нь” уриатайгаар зохион байгуулж байна

Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон 2008 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн зорилго нь аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгох, гадуурхалтыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрөх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг дэмжихэд чиглэдэг юм. Аутизмыг эрт оношилж шаардлагатай зан үйлийн эмчилгээг хийснээр тухайн хүүхдийн хөгжлийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал ач…
-
Морин хуур урлаач бэлтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар 2026.03.30-нд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, Монгол-Солонгосын политехник коллежид ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс оронд нэн шаардлагатай байгаа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж, мэргэшүүлж байгаа хамт олонд талархал илэрхийлж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ…
-
Монгол, Францын ЗГ хамтарсан тэтгэлэг зарлалаа

Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2026-2027 оны хичээлийн жилд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр Францын их, дээд сургуулийн магистрын түвшинд суралцуулах тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай монгол иргэнийг бэлтгэх, их, дээд сургууль, судалгааны…
-
Хөвсгөл нуурт живсэн “Зил-131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 145 км-т, Хатгал тосгоноос хойд зүгт 45 км-т Хатгал тосгоноос Тойлогтын амралт чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан Зил 131 автомашин түлээ ачсан, дотроо 3 хүнтэй мөсөнд цөмөрч 1 хүн нь эсэн мэнд гарч, 2 нь живсэн тухай…
-
Төрийн байгууллагуудыг баяр ёслолын үеэр авто машины зогсоолоо нээлттэй байлгахыг уриаллаа

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажил, Наадамчдын замын буцах эргэлтийн тооцоолол, цахилгаан дугуй, скүүтер, мопедны эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйн үүднээс төрийн байгууллагууд баяр ёслол болон зарим шаардлагатай тохиолдолд…
-
Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогсоно

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11-р сарын 1-нээс 4-р сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг. Тэгвэл өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогсож байгаа юм.