-
Хүүхдийн урлан бүтээх төв 20 гаруй төрлийн сургалтдаа нэмэлт элсэлт авч эхэлжээ

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2026 оны нэмэлт элсэлтийн бүртгэл энэ сарын 5-наас эхэлжээ. Бүртгэл энэ сарын 16-ныг дуустал 9:00-17:00 цагийн хооронд Урлан бүтээх төвийн байранд явагдах юм. Энэ удаад 20 гаруй төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
-
Буяны цуваанд яваа авто машиныг “AI торгохгүй” гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй

Нэгдүгээр сарын 01-ний өдрөөс замын хөдөлгөөний зөрчлийг AI-р илрүүлж эхэлсэн. Тэгвэл цахим орчинд иргэд “буяны цуваанд явж буй автомашинуудыг хиймэл оюунаар торголоо” гэх гомдол илэрхийлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Буяны ажлын цуваанд яваа авто машиныг AI торгохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Буяны үйл ажиллагааг зохион байгуулж…
-
Өнгөрсөн шөнө газар хөдөлжээ

Увс аймгийн Улаангом сумын нутагт өнгөрсөн шөнө (2025.01.05)-ийн 23:58:27 цагт газар 3.7 магнитудын хүчтэй хөдөллөө гэж ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээллээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
-
Н.Намуу: Иргэд “AI-р илрүүлсэн зөрчлийг шалгаж байна” гэсэн мэдэгдлийг торгож байна гэж ойлгоод байна

Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем ажиллаж эхэлсэн. Авто замын зөрчил, түгжрэлийг бууруулах зорилготой энэхүү ажил хэрэгжсэнээр иргэд “Авто замын тэмдэг тэмдэглэгээнээс үл хамаарч торгож байна, галын болон түргэний машинд зам тавьж өгснийхөө төлөө торгуулж байна” гэх мэтээр цахим орчинд гомдол, саналаа хуваалцаж буй. Тиймээс иргэдийн…
-
Сүүлийн 14 хоногт 119 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээг НЭМҮТ-өөс ирүүллээ. Тодруулбал, 2025.12.23-ны өдрөөс 2026.01.05-ний өдрийн байдлаар угаарын хийн хордлогын улмаас 119 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл, Баян-Өлгий аймаг, Төв аймаг, СХД, БГД, БЗД, ХУД, СБД, ЧД, Налайх дүүрэгт тус тус бүртгэгджээ. Харин хордлого авсан хүмүүсийг биеийн байдлаар авч…
-
Хөх тэнгэрийн хөлгийг дуурайлган урлажээ

Таны харж байгаа энэ онгоц “МиГ-29УБ”-ын ориг хувилбар нь биш, пластик загвар нь. Кино зураач Ц.Түмэнхүү үүнийг 4 сарын хугацаанд ажлын ширээн дээр багтах хэмжээгээр адилхан урлажээ. Тэрбээр кино зургийнхаа хажуугаар хоббигоороо байлдааны техник, зэвсэглэлийг пластикаар дуурайлган бүтээгч аж. Загвар дууриалган бүтээгчид танк, хуягт техник, нисэх онгоц, автомашин ба бусад гэсэн гурван төрлөөр загвараа урладаг…
-
“Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг 2-р сард олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн энэ сарын олголтын хуваарийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 15, 27-ны өдрүүдэд, Нэгдүгээр сарын 17-ны өдөр, Нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хоёрдугаар сард,
-
Хөвсгөл нуурыг түшиглэж “Найрамдал-2” зуслан байгуулна

Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл нуурыг түшиглэж “Найрамдал-2” зуслан байгуулах ажил газрын маргааны улмаас удааширч гацжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ энэ асуудлыг шийдвэрлэж, Хөвсгөл нуурын дагуу “Найрамдал -2” зуслан байгуулна гэдгийг онцоллоо. Хөвсгөл аймаг 137 мянган хүн амтай. Аялал жуулчлалын алтан гурвалжин гэгддэг гурван аймгийн нэг. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр…
-
Нэг шөнийн дотор гурван хүн осгож нас баржээ

Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд цагдаагийн байгууллага 2026 оны 1 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутагт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 3 дуудлага мэдээллийг бүртгэжээ. Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй байна. Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ…
-
10-12-р сарын ажилгүйдлийн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэллээ

Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 дүгээр сарын хугацаанд Ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгожээ. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зарим ажил олгогч байгууллага шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор 10, 11 сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүнд олгохоор хүлээж байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас…