-
Б.Алтансүх цэргийн гардан тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Узбекистан улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртсэн байна. Б.Алтансүх нь үүнээс гадна “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муай-тай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий…
-
Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 14 медаль хүртлээ

Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд болж, 33 орны нийт 577 тамирчин өрсөлдлөө. Энэ тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг нийт 14 медаль хүртэв. Сурагчдын ДАШТ-ий охидын 44 кг-ын жинд н.Эрдэнэбулган, 47 кг-д…
-
Криштиану Роналду 906 дахь гоолоо бүртгүүллээ

Европ тивийн хөлбөмбөгийн “Үндэстнүүдийн лиг” тэмцээний хүрээнд урд шөнө Португалийн шигшээ баг Польш улсын талбайд зочилон тоглож 3:1 харьцаатай өрсөлдөгчөө хожлоо. Энэ тоглолтод Криштиану Роналду 1 гоол оруулж шигшээ багтаа 133 дахь гоолоо бүртгүүлсэн байна. Ингэснээр 39 настай хөлбөмбөгчин клубийн түвшинд 773 гоол, нийт 906 дахь гоолоо мэргэжлийн замналдаа оруулаад байна. Мөн Португалийн шигшээ баг…
-
Жинхэнэ “Чика” рекордтой “Чикаго-2024” марафон

Өчигдөр (2024.10.13) болсон “Чикаго-2024” марафоны үеэр нэгэн гайхамшигтай Дэлхийн рекорд бүртгэгдэв. 46 дахь удаагаа болж буй, дэлхийн зургаан том марафоны нэг (World marathon majors) “Чикаго марафон”-д энэ жил 50,000 гүйгч барианд орсон нь рекорд болсон. Гэхдээ хамгийн гол зүйл бол Кенийн марафонч бүсгүй Рут Чепнгетич 42 км 195 метр замыг 2 цаг 09 минут 56…
-
Пауэрлифтингийн ахмадын ДАШТ-д манай тамирчид бахдам амжилт гаргав

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан сити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-13-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна. Мөн М4 ангиллын 74 кг-ын жинд гавьяат тамирчин С.Энхбат…
-
Б.Эрхэмбаяр “Абу Даби”-ийн их дуулгад 5-р байр эзлэв

Жүдо бөхийн “Абу Даби”-ийн их дуулгын тэмцээнд эрэгтэйчүүдийн -66 кг жинд зодоглосон ОУХМ Б.Эрхэмбаяр хүрэл медалийн төлөө Тажикстаны Жебов Обидтой барилдан ялагдаж, тавдугаар байр эзлэв. Тэрээр “А” хэсгийг толгойлж, эхний тойрогтоо гоц мөргөсөн. Дараагийн шатанд Кипр улсын бөх Кристодулидес Петросыг цэвэр, Азарбайжаны бөх Елкиев Рашадыг ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар Францын бөх Боуба Дайкитай барилдан…
-
Л.Сосорбарам “Абу Даби”-ийн их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Сосорбарам Арабын нэгдсэн Эмират улсад болж буй жүдо бөхийн “Абу Даби”-ийн их дуулгын тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг жинд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Арабын нэгдсэн Эмират улсын өмнөөс оролцсон нутаг нэгт тамирчин Б.Хорлоодойтой барилдсан юм. Л.Сосорбарам эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн шатанд…
-
Жүдо: Б.Эрхэмбаяр хагас шигшээд шалгарлаа

“Абу Даби”-ийн Их дуулгын тэмцээний эрэгтэйчүүдийн -66 кг жинд оролцож буй ОУХМ Б.Эрхэмбаяр “А” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд шалгаран үлдлээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, Кипр улсын бөх Кристодулидес Петросыг цэвэр ялсан. Улмаар Азарбайжаны бөх Елкиев Рашадтай барилдан ялснаар хагас шигшээд шалгараад байна. Тэрээр Францын бөх Боуба Дайкитай барилдана. 28 настай Боуба Дайки нь 2024…
-
Жүдо: Л.Сосорбарам хагас шигшээд шалгарав

Жүдо бөхийн “Абу Даби” Их дуулгын тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад үргэлжилж байна. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг жинд эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн шатанд Бразилын бөх Лима Амандатай барилдаж яллаа. Ингэснээр хэсгээ тэргүүлэв. Түүний дараагийн учраа Унгарын бөх Гертяс Роза. Хэрвээ өрсөлдөгчөө ялбал финалд Арабын нэгдсэн Эмират улсаас барилдаж буй…
-
Жүдо: Б.Эрхэмбаяр өрсөлдөгчөө яллаа

Жүдо бөхийн “Абу Даби” Их дуулгын тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад үргэлжилж байна. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Б.Эрхэмбаяр Кипр улсын бөх Кристодулидес Петросыг яллаа. Ингэснээр Азарбайжаны бөх Елкиев Рашадтай барилдахаар болж байна. Түүний хувьд -66 кг жинд “А” хэсгийг тэргүүлж байгаа билээ. Тэрээр 2023 оны Абу Дабигийн Их дуулгын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, мөн…