Category: Дэлхий

  • Газын зурваст гал зогсоох тухай Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ

    Газын зурваст гал зогсоох тухай Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ

    Газын зурваст гал зогсоох тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавьсан байна. Энэ нь АНУ өөрийн холбоотон Израил улсыг хамгаалж, гал зогсоох тогтоолын төсөлд хориг тавьсан 4 дэх тохиолдол боллоо. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны 14 нь Газын зурваст гал зогсоох тухай тогтоолын төслийг дэмжсэн бол хориг тавьсан АНУ-аас НҮБ-д суух Элчин…

  • Тайландын нийслэл Бангкок хотод түгжрэлийн хураамжийн хөтөлбөрийг эхлүүлэхээр судалж байна

    Тайландын нийслэл Бангкок хотод түгжрэлийн хураамжийн хөтөлбөрийг эхлүүлэхээр судалж байна

    Тайланд улсын Тээврийн яамны зүгээс тус улсын нийслэл Бангкок хотын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврээр зорчих явдлыг сурталчилж, мөн хотын агаарын бохирдлыг бууруулан агаарын чанарыг сайжруулах зорилгоор тус хотод түгжрэлийн хураамж авдаг болох шинэ төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судалж байгаа талаараа мэдээлжээ. Лондон, Сингапур, Стокгольм, Милан зэрэг гадны бусад томоохон хотуудад амжилттай хэрэгжсэн энэ төрлийн загвар төслүүдийг…

  • “Beatles ’64” баримтат кино Disney+ платформд нээгдэнэ

    “Beatles ’64” баримтат кино Disney+ платформд нээгдэнэ

    Их Британийн алдарт Beatles хамтлагийн 1964 онд анх АНУ-д хөл тавьж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан аяллынх нь талаар өгүүлэх “Beatles ’64” баримтат кино энэ сарын 29-нд зөвхөн Disney+ платформд нээгдэж, байршихаар болсон байна. Урьд өмнө хаана ч гарч байгаагүй дүрс, материалыг ашиглан бүтээсэн уг баримтат киноны продюсерээр алдарт найруулагч Мартин Скорсезе ажилласан бол найруулагчаар нь Дэвид…

  • Дэлхийн хамгийн том хэмжээтэй шүр Номхон далайгаас олджээ

    Дэлхийн хамгийн том хэмжээтэй шүр Номхон далайгаас олджээ

    Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хэмжээтэй хэмээн бүртгэгдээд байгаа шүрийг далай судлаач эрдэмтэд Номхон далайн баруун өмнөд хэсгээс олсон байна. Уг аварга шүр нь Pavona clavus хэмээх төрөл зүйлийн шүр гэдгийг судлаачид тогтоожээ. Энэхүү аварга шүрийг 300 гаруй жилийн настай гэж үзэж байгаа бөгөөд хэмжээгээрээ цэнхэр халимнаас ч том гэдгийг эрдэмтдийн баг мэдээлжээ. Уг аварга…

  • Бразилын Рио де Жанейро хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалт болж байна

    Бразилын Рио де Жанейро хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалт болж байна

    Энэ долоо хоногт дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Бразилын Рио-де-Жанейро хотноо даваа гарагт нээгдсэн “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад 40 гаруй орны төлөөлөгчид оролцож, чуулга уулзалтын хүрээнд өлсгөлөн, ядууралтай тэмцэх, эрчим хүчний шилжилт, дэлхийн засаглал зэрэг сэдвээр ярилцана гэдгийг зохион байгуулагч Бразил улсын төрийн…

  • Д.Трамп Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар Ховард Лутникийг нэр дэвшүүлээ

    Д.Трамп Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар Ховард Лутникийг нэр дэвшүүлээ

    АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга буюу сайдаар Ховард Лутникийг сонгон нэр дэвшүүлжээ. Тэрээр мэдэгдэлдээ Х.Лутникийг түүний шинэ засаг захиргааны “тариф болон худалдааны бодлогыг тэргүүлэн удирдах чадвартай хүн” хэмээн онцолжээ. “Cantor Fitzgerald” санхүүгийн фирмийн гүйцэтгэх захирал Ховард Лутникийг өмнө нь АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн даргын албан томилно…

  • В.Путин ОХУ-ын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв

    В.Путин ОХУ-ын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв

    ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсын цөмийн зэвсгийн үзэл баримтлалд оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь “хэрвээ ардаа цөмийн зэвсэгтэй их гүрний дэмжлэгтэй цөмийн зэвсэггүй улс Орос руу довтолбол тэдгээр улсуудыг ОХУ-ын эсрэг нэгдэн довтолсон гэж үзнэ” гэсэн үндсэн утга агуулгатай ажээ. Өөрөөр хэлбэл Оросын эсрэг олон тооны пуужин, дрон, онгоцоор довтолсон…

  • Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч идэвхтнүүдэд хорих ял оноожээ

    Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч идэвхтнүүдэд хорих ял оноожээ

    Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч идэвхтнүүдэд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр хорих ял оноогоод байна.  Тодруулбал БНХАУ-ын засгийн газраас тогтоосон шинэ стандартад нийцээгүй хууль бус жагсаал цуглаан, улс төрийн бусад хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулж, оролцсон гэх үндэслэлээр тэднийг “тэднийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан” хэргээр буруутгажээ. Хонконгийн Дээд…

  • ОХУ нутаг дэвсгэрт нь Америкийн пуужингаар цохилт үзүүлбэл “бодит” хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

    ОХУ нутаг дэвсгэрт нь Америкийн пуужингаар цохилт үзүүлбэл “бодит” хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

    АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден 300 км зайд цохилт үзүүлэх хүчин чадалтай Америкийн ATACMS пуужинг Оросын эсрэг дайнд хэрэглэх зөвшөөрлийг Украин улсад өгсний дараагаар ОХУ-ын зүгээс хариу мэдэгдэл хийлээ.   ОХУ-ын ГХЯ-ны зүгээс хэрвээ нутаг дэвсгэрт нь Америкийн алсын зайн пуужингаар цохилт үзүүлбэл “нэн даруй бодит” хариу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ. Тус мэдэгдэлд “энэ төрлийн…

  • Д.Трамп хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинг оролцуулна гэв

    Д.Трамп хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинг оролцуулна гэв

    Д.Трамп бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргах ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулахаар төлөвлөсөн байна. Тэрээр энэ талаараа даваа гаригт өөрийнхөө Trump Social платформдоо батлан мэдэгджээ. Д.Трамп цагаачдыг олноор нь албадан гаргах талаараа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшснээсээ хойш ярьсаар ирсэн бөгөөд үүндээ Цагаачлал болон хил хамгааллын албанд дэмжлэг үзүүлэх үүднээс Үндэсний…