-
Францын колончлолыг Алжир улс гэмт хэрэг хэмээн зарлаж, нөхөн төлбөр шаарджээ

Алжир улсын парламент шинээр баталсан хуульдаа Францын колончлолыг “Гэмт хэрэг” хэмээн тусгаж, уучлал гуйх болон сэргээн засах ажил хийж өгөхийг Франц улсаас шаарджээ. Зарим шинжээч Алжир улсыг 63 жилийн өмнө, 1962 онд тусгаар тогтносноосоо хойш хамгийн дорд байдалд орсон гэж үзэж байна. Франц улс Алжир улсыг 1830-1962 онд колончилж байх үедээ иргэдийг нь олноор нь…
-
Хайрлаад байхад хайр даахгүй “Diddy” шүүхэд давж заалджээ

Реппер, продюсер “Дидди” буюу Шон Комбс бусдын биеийг үнэлүүлж байсан хэрэг нь илэрч, энтертайнмент салбарт томоохон шуугиан дэгдээж байв. Прокурорууд түүнд 5-15 жил хорих ял оноох ёстой гэж үзэж байсан ч 10-р сарын 3-нд түүний хэргийг шүүх хурал болж, шүүхээс түүнд 50 сар буюу 4.5 жил хорих ял оноож, энэрлээ үзүүлсэн билээ. Түүнд ердөө 50…
-
Халдлагын үеэр буудуулсан 22 настай цагдаа эдгэрч, эмнэлгээс гарчээ

12-р сарын 14-нд Австралийн Бонди далайн эрэг дээр галт зэвсэгтэй этгээдүүд хүмүүс рүү буудсаны улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтсэн. Тус халдлагын үеэр Австралийн 2 цагдаа буудуулж шархадсан байв. 22 настай Жак Хибберт цагдаагийн албанд ажиллаж эхлээд ердөө 4 сар болж байхдаа тус халдлагын үеэр толгой, мөрөндөө буудуулж, эмнэлэгт хүргэгджээ. Толгойдоо буудуулсны…
-
Европын цагаан идээнд 42.7 хувийн татвар ногдууллаа

Хятад улс өчигдөр Европын сүү, бяслаг гэх мэт цагаан идээнд 21.9-42.7 хувийн татвар ногдуулжээ. Үүнийг Хятадын цахилгаан машинд Европын тавьсан татварын хариу гэж шинжээчид үзэж байна. Европын комисс Хятадын уг шийдвэрийг “Ямар ч үндэслэлгүй, болчимгүй үйлдэл” хэмээн шүүмжилжээ. 2023 онд Европын Холбоо Хятадын цахилгаан машинуудын импортод хориг тавьснаар тэдний харилцаа хурцдаж, татварын дайн эхэлж байв.…
-
Трамп Грийнландыг АНУ-д нэгтгэхийн тулд тусгай элч томилж, Дани улс эсэргүүцлээ илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Бид үндэсний аюулгүй байдлын төлөө Грийнландыг өөрсдийн болгох ёстой” гэж хэлсэн нь шуугиан тарив. Грийнланд бол Дани улсын мэдэлд байдаг арлуудын нэг. Гэтэл Трамп Луизиана мужийн захирагч Жефф Ландриг Грийнланд арлын асуудал хариуцсан тусгай элчээр томилсон юм. Үүнтэй холбоотойгоор Дани улс эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Тус улсын эрх баригчид “АНУ-ын Элчин сайдыг…
-
Оросын цэргүүд Украины Одеса хот руу дайрч эхэлжээ

Украин улсын өмнөд хэсгийн Одеса хот руу Оросын цэргүүд дайрч эхэлжээ. Тэд Одеса хотын цахилгааныг тасалж, далайд холбоотой дэд бүтцэд аюул учруулж байна. Украины Дотоод хэргийн сайд Алексей Кулеба “ОХУ тус хотод системтэй, төлөвлөсөн халдлага үйлдэж байна” гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Алексей Кулеба “Дайн Одеса руу чиглэж байх шиг байна” гэж анхааруулж байв. 12-р…
-
15 хүн буудаж хөнөөсөн этгээдүүд буудлагын бэлтгэл хийснийг тогтоожээ

Австралийн Бонди далайн эрэг дээр 12-р сарын 14-нд буутай 2 этгээд 15 хүн буудаж хөнөөсөн юм. Тэд 12-р сарын 14-нд Ханнука баяр тэмдэглэж байсан еврейчүүд рүү гэрийн нөхцөлд хийсэн 4 тэсрэх бөмбөг шидсэн боловч тэр нь дэлбэрээгүй тул буудаж эхэлжээ. Тэд уг халдлагыг үйлдэхээсээ өмнө буудлагын бэлтгэл хийсэн нь тогтоогджээ. 50 настай Сажид Акрам болон…
-
Санта Клаус хүнсний дэлгүүрээс хулгай хийжээ

Канадын Монтреал хотод өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Санта Клаус болон элф шиг хувцасласан этгээдүүд “Metro” хүнсний сүлжээ дэлгүүрээс 3000 ам.долларын үнэ бүхий хүнс хулгайлжээ. Мөрдөн шалгалтаар тус этгээдүүд хүний эрхийн идэвхтнүүдийн бүлэг болох нь тогтоогдсон байна. Тэд Робин Хүүдээс санаа авч, хэрэгтэй байгаа хүмүүст нь өгөхийн тулд ийм үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн байна. Тэд…
-
Хулгайлагдсан 130 хүүхдийг амжилттай эргүүлж авчээ

Нигери улсын Сэйнт Мэри хотын католик шашинт сургуулиас өнгөрсөн 11-р сарын 21-нд 250 хүүхэд, сургалтын ажилтнуудыг хулгайлсан ноцтой хэрэг гарсан юм. Тэрхүү хүүхдүүдээс 100-г нь 12-р сарын эхээр эргүүлэн авсан. Үлдсэн 130 хүүхдийг нь өчигдөр буюу 12-р сарын 21-нд эргүүлж авсан гэж Нигерийн эрх баригчид мэдээлсэн байна. Эх сурвалж: BBC
-
Залуучуудын хөдөлгөөний тэргүүн бусдын гарт амиа алдсаны улмаас үймээн дэгдлээ

Залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн бусдын гарт амиа алдсаны дараа Бангладеш улс даяар жагсаал өрнөж, үймээн самуун дэгдлээ. Залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч, 32 настай Шариф Осман Хади өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт масктай этгээдүүдэд толгойдоо буудуулсан юм. Түүнийг эмчлэхийн тулд Сингапур улс руу авч явсан ч 6 хоногийн дараа шархаа даалгүй нас баржээ. Пүрэв гарагт Шариф…