-
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог хүмүүсийн сэтгэлд хүрсэнгүй

Одоо Тэйлор Свифтийн шүтэн бишрэгч хүртэл тэвчээрийнхээ хязгаарт ирээд байна. Тэйлор Свифтийн фэнүүд цахим орчинд янз бүрийн шүүмжлэлтэй тулгарч байна. Үүнд түүний олон хувилбартай, өндөр үнэтэй биет цомгуудаар дамжуулан ашиг олох гэсэн “арилжааны” хандлага, мөн өөрийн найз залуу Трэвис Келсийг “Орондоо сайн” хүн мэт дүрсэлсэн тааруухан дуу зэрэг холбоотой. Тэйлор Свифтийн шинэ цомгийг олон хүн…
-
Шинэ Ерөнхий сайд огцорч, Франц улс хөл толгойгоо олохоо болив

2025 он гарснаас хойш Франц улсын 3 дахь Ерөнхий сайд албан тушаалаасаа огцорч байна. Даваа гарагт Францын шинэ Засгийн газар томилогдсоноос ердөө хэдхэн цагийн дараа Ерөнхий сайд Себастьян Лекорню албан тушаалаасаа огцорсноор Франц дахин улс төрийн эмх замбараагүй байдалтай боллоо. Лекорню албан тушаалаасаа огцорсноосоо хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хүсэлтийг хүлээн авч, “улсын тогтвортой байдлын төлөвлөгөө”-г…
-
Агаарын бүсэд дронууд харагдсаны улмаас онгоцны буудал нислэгээ цуцалжээ

Пүрэв гаргийн орой агаарын бүсэд дронууд харагдсаны улмаас агаарын хөлгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон тухай Германы Мюнхен хотын нисэх онгоцны буудал өнөө өглөө өглөө мэдээллээ. 17 нислэг цуцалж, ойролцоогоор 3000 зорчигчийн аялал тасалдсан байна. Мюнхен хот руу ирж буй 15 онгоцыг Штутгарт, Нюрнберг, Вена болон Франкфурт хотод руу буулгасан гэж тус нисэх буудал мэдэгдсэн байна.…
-
Грета Тунберг тэргүүтний тусламжийн цувааг Израилын усан цэргийн флот саатуулжээ

Израилын эрх баригчид Газын зурвас руу явж байсан тусламжийн томоохон цувааны хэд хэдэн завийг зогсоож, дээр нь байсан хүмүүсийг буулгасны дунд хүний эрхийн идэвхтэн Грета Тунберг багтжээ. “Хэд хэдэн завийг аюулгүй зогсоож, зорчигчдыг Израилын боомт руу хүргэсэн. Грета болон түүнтэй хамт явж байсан хүмүүс эрүүл, аюулгүй байгаа” гэж тус улсын Гадаад хэргийн хэргийн яамны нэгэн…
-
Газар хөдөлсний улмаас нас барсан хүний тоо 72-т хүрчээ

Мягмар гаргийн орой 22:00 цагийн үед Филиппиний төв хэсэгт газар 6.9 магнитудын хүчтэй хөдөлсөн. Үүний улмаас нас барсан хүний тоо 72-т хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 150 болсон тухай тус улсын эрх баригчид мэдээллээ. Аврах багийнхан алга болсон, нурангид дарагдсан хүмүүсийг олохоор үнэрч нохой ашиглаж байна. Нас барсан хүний тоо ихсэх төлөвтэй байгаа аж.
-
Өнөөдөр Олон улсын ахмадын өдөр

1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг Олон улсын ахмадын өдөр болгожээ. Олон улсад энэ өдөр ахмад настнуудын нийгэмд оруулж буй хувь нэмэр, тэдний эрх, халамж, мөн нас ахих үйл явцтай холбоотой хэрэгцээ, бэрхшээлүүдийг олон нийтэд таниулж, бодлогын дэмжлэгийг уриалдаг байна. Монгол Улс 1992…
-
Хятад улс Дэлхийн хамгийн өндөр гүүр барьж, рекордоо шинэчлэв

Дэлхийн хамгийн өндөр гүүр ням гарагт Хятадад нээгдэж, тус мужид орших өөр нэг гүүрний өмнөх рекордыг шинэчлэн тогтоожээ. Хятадын Гуйжоу мужид барьсан Хуажян хавцлын гүүр нь голын түвшнээс дээш ойролцоогоор 625 метр өндөр юм байна. Энэ нь АНУ-д хамгийн өндөрт тооцогддог, Колорадо мужийн Арканзас мөрөн дээр 291 метр өндөрт байдаг “Royal Gorge” гүүрээс хоёр дахин…
-
Трамп “Газын зурвас дахь дайн дуусахад ойрхон байна” гэж мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай хийсэн уулзалтынхаа дараа “Газын зурвас дахь дайн дуусах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртлоо” гэж мэдэгдлээ. Нетаньяху гал зогсоох нөхцөлийг тодорхойлсон 20 заалт бүхий төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү төлөвлөгөөг Трамп анх удаа олон нийтэд дэлгэн танилцуулсан бөгөөд одоо Хамас бүлгийн зөвшөөрөл шаардлагатай байгаа аж.…
-
Трамп: АНУ-аас өөр улсад бүтээсэн кинонд 100% татвар ногдуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт “Truth Social”-д оруулсан нийтлэлдээ “АНУ-аас өөр оронд үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулна” гэж мэдэгджээ. Гэхдээ Трамп татварыг хэзээ, ямар байдлаар хэрэгжүүлэх талаар тодорхой дурдаагүй байна. Хэрэв Трамп энэ бодлогоо хэрэгжүүлбэл, бараанд бус үйлчилгээнд татвар ноогдуулсан анхны тохиолдол болох юм. Гадаадад бүтээсэн кинонд 100 хувийн татвар ногдуулахаа Доналд…
-
Вьетнамд 9 хүн амь үрэгдэж, 17 хүн алга болжээ

Буалой хар салхи өнөөдөр буюу Даваа гарагт Вьетнамыг дайран өнгөрлөө. Ширүүн бороо болон хүчтэй салхины улмаас тус улсад дор хаяж 9 хүн амь үрэгдэж, 17 хүн сураггүй алга болжээ. Аврах багийнхан сураггүй алга болсон 17 загасчинг хайж байна. Хар салхи Вьетнамыг дайран өнгөрөхдөө олон тооны барилга, сургууль, цахилгаан дамжуулах шонг эвдэн сүйтгэж, түр зуурын гүүрийг…