-
“TikTok”-ын од Хаби Ламег АНУ-аас албадан гаргасан байна

Аливаа зүйлийг амар хялбар аргаар хийж болохыг зааж харуулсан хөгжилтэй богино бичлэгүүдээрээ алдаршсан, “TikTok”-ын од Хаби Ламег Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй ажиллагааны хүрээнд АНУ-аас албадан гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байна. АНУ-ын Цагаачлалын албаныхан Хаби Ламег визийн хугацаа хэтрүүлсэн шалтгаанаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Лас Вегас хотод баривчилжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар баривчлагдсаны дараа…
-
“Beach Boys” хамтлагийн ахлагч, дуучин Брайн Уилсон 82 насандаа таалал төгслөө

Америкийн алдарт “Beach Boys” хамтлагийн ахлагч, дуучин, дуу зохиогч Брайн Уилсон 82 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн талаар түүний гэр бүл лхагва гарагт мэдэгдсэн байна. Далайн эрэг, наран шарлагын газар, серфинг зэрэг ихэвчлэн зугаатай зун цагийн тухай дуулдаг “Good Vibrations,” “California Girls”, “Surfin USA” зэрэг шилдэг хит уран бүтээлээрээ алдартай “Beach Boys” хамтлагийг Брайн Уилсон…
-
ОХУ, Украин улсууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан солилцлоо

Истанбулд явуулсан яриа хэлэлцээний үеэр тохирсны дагуу ОХУ, Украин улсууд лхагва гарагт амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан солилцлоо. Украины эрх баригчдын зүгээс лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Оросын тал 1212 цэргийн цогцсыг Украинд илгээсэн гэжээ. ОХУ-ын Курскийн бүс нутаг, Оросын эзлэн авсан Украины 4 муж болон бусад нутгуудад амь үрэгдсэн Украины цэргүүдийн цогцсыг илгээсэн бөгөөд Украины…
-
Трамп: Америк-Хятадын худалдааны гэрээ “эцэслэгдсэн”

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп лхагва гарагт өөрийн Truth Social нийгмийн сүлжээний платформ дахь хуудсаараа дамжуулан Америк-Хятадын худалдааны гэрээ эцэслэгдэж “дууссан” болохыг мэдэгджээ. Тэрээр Лондон хотноо хоёр өдрийн турш хэлэлцээ хийсэн хоёр талын төлөөлөгчдийн уулзалтын маргааш нь ийнхүү мэдэгдсэн байна. Трамп мэдэгдэлдээ өөрийгөө болон БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн зөвшөөрлөөр шийдэгдэх болно гэжээ. Мөн тэрээр “АНУ-д шаардлагатай газрын…
-
Австри улсын Грац хотын ахлах сургуульд зэвсэгт халдлагын улмаас 10 хүн амь үрэгджээ

Мягмар гарагт Австри улсын зүүн өмнөд хэсгийн Грац хотын Драйершютценгассе хэмээх ахлах сургуульд зэвсэгт халдлага гарч, 10 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Зэвсэгт халдлагыг өмнө нь тус ахлах сургуульд сурч байсан 21 настай эрэгтэй үйлдсэн бөгөөд сургуульд гал нээж, олон хүн хөнөөж, шархдуулсныхаа дараа өөрийгөө буудан амиа егүүтгэсэн байна. Амь үрэгдсэн 10 хүний 9…
-
Нью Йоркийн шүүгч жүжигчин Блэйк Лайвли-гийн эсрэг гомдол мэдүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Холливудын жүжигчин Жастины Балдони өөрийнх нь нэр хүндийг гутаахыг оролдсон хэмээн жүжигчин Блэйк Лайвлигийн эсрэг гомдол мэдүүлсэн хэргийг Нью Йорк хотын шүүгч хэрэгсэхгүй болгожээ. Жастин Балдони жүжигчин Блэйк Лайвлигаас 400 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж байсан бол Нью Йорк хотын шүүгч Льюис Лайман даваа гарагт түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Жүжигчин Блэйк Лайвли өнгөрсөн жил…
-
ОХУ, Украин улсууд хоёр өдөр дараалан олзны цэргүүдийг солилцов

ОХУ, Украин улсууд хоёр өдөр дараалан олзны цэргүүдийг солилцох ажиллагааг явуулаад байна. Өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотноо явагдсан хоёр талын ээлжит яриа хэлэлцээний төгсгөлд талууд хүнд өвчтэй, шархадсан болон 25-аас доош насны олзны хоригдол цэргүүдийг солилцохоор тохиролцсоны дагуу ийнхүү энэ долоо хоногийн даваа гарагт 25-аас доош насны залуу олзны цэргүүдийг харилцан солилцсон бол мягмар…
-
АНУ, БНХАУ худалдааны хурцадмал байдлаа намжаах тохиролцоонд хүрэв

Их Британийн нийслэл Лондон хотноо даваа, мягмар гарагт зохиогдсон яриа хэлэлцээний төгсгөлд АНУ, БНХАУ-ууд өнгөрсөн сард Женевт тохиролцсон зөвшилцөлд тулгуурлан худалдааны хурцадмал байдлыг намжаахаар тохиролцлоо. Хоёр өдрийн хугацаанд үргэлжилсэн өндөр дээд түвшний яриа хэлэлцээнд АНУ-ын Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент, Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник, БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар…
-
Хүмүүнлэгийн тусламж тараасан 14 хоногт Газын зурваст 130 гаруй хүн амиа алджээ

Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэн, хүнс тарааж эхэлснээс хойших хоёр долоо хоногийн хугацаанд тус бүс нутагт 130 гаруй хүн амиа алдсан талаар Газын эрх баригчид мэдэгдлээ. АНУ, Израилын хамтын ажиллагааны хүрээнд “Gaza Humanitarian Foundation” байгууллагын хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн бараа, хоол хүнс тараах үйл ажиллагааны явцад 10 сая гаруй порц хоолыг палестинчуудад тараагаад байгаа талаар…
-
“Sly and the Family Stone” хамтлагийн ахлагч Слай Стоун 82 насандаа таалал төгсжээ

Орчин үеийн дуу хөгжмийн фанк (funk) урсгалыг үүсгэн байгуулагчдын нэг болох “Sly and the Family Stone” хамтлагийн ахлагч, хөгжимчин, дуучин Слай Стоун 82 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл даваа гарагт мэдэгджээ. Тус мэдэгдэлд уран бүтээлч агсанг уушгины өвчинтэй удаан хугацаанд тэмцээд нас барсан болохыг мэдээлсэн байна. Талийгаач Слай Стоуны жинхэнэ нэрийг Сильвестр Стюарт…