-
АНУ-ын Эрүүл мэндийн сайд Холбооны вакцины зөвлөх хорооны бүх гишүүнийг халав

АНУ-ын Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга бага Роберт Ф.Кеннеди сонирхлын зөрчлийн улмаас Холбооны вакцины зөвлөх хорооны бүх гишүүдийг ажлаас нь чөлөөлж байгаагаа даваа гарагт зарласан байна. Дархлаажуулалтын Зөвлөх Хороонд (Acip) багтдаг бүх 17 эксперт, мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлж буй тухай мэдэгдлийг тус департаментын зүгээс албан ёсоор гаргахын сацуу мөн Уолл Стрит сэтгүүлд нийтэлжээ. Тус…
-
Д.Трамп дахин Үндэсний гвардын 2000 цэрэг, тэнгисийн 700 явган цэргийг Лос Анжелест илгээхийг тушаажээ

Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй хууль бус цагаачдыг баривчилж, албадан гаргах өргөн хэмжээний үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал АНУ-ын Лос Анжелес хотноо өнгөрсөн баасан гаргаас эхлэн зогсолтгүй үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч Д.Трамп тус хотод хэв журам сахиулах үүднээс өөрийн онцгой эрх мэдлийг ашиглан, Үндэсний гвардын 2000 цэргийг тийш илгээгээд байна. Даваа гарагт тэрээр дахин Үндэсний гвардын…
-
Газын зурвасыг зорьж явсан идэвхтэн Грета Тунбергийн жижиг усан онгоцыг Израил улс зогсоожээ

Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх зорилго бүхий, 12 зорчигчтой, Шведийн идэвхтэн Грета Тунбергийн жижиг усан онгоцыг даваа гарагт Израилын эрх баригчид зогсоосон талаараа мэдэгджээ. Энэ сарын 1-ний өдөр Италиас хөдөлсөн “Мадлин” хөлөг онгоцонд идэвхтэн тэмцэгч Грета Тунбергээс гадна мөн Франц улсаас сонгогдсон Европын парламентын гишүүн Рима Хассан, Аль Жазира агентлагт ажилладаг Францын сэтгүүлч Омар Файяд…
-
АНУ, БНХАУ-ын ээлжит худалдааны яриа хэлэлцээ Лондон хотноо үргэлжилж байна

АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх ээлжит яриа хэлэлцээ даваа гарагт Их Британийн нийслэл Лондон эхэллээ. Яриа хэлэлцээнд АНУ-ын талаас Сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент, Худалдаа аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник, АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грийр нар, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнь, Худалдаа аж үйлдвэрийн сайд Ван Вэнтао нар…
-
Вьетнамд суугаа ЭСЯ монголчууддаа хандан, сэрэмжлүүлэг гаргажээ

Вьетнам улсын хүн амын дунд ковидын халдвар нэмэгдэж, 2 хүн нас бараад байна. Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд яам үүнтэй холбоотойгоор, тус улсад байгаа монголчууддаа зориулан, сэрэмжлүүлэг түгээж байна. Уг сэрэмжлүүлэгт “2025 оны 5 дугаар сараас эхлэн ковид-19 халдварын дэгдэлт аажмаар ихсэж байгаа бөгөөд Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газраар явахдаа болон нийтийн…
-
Алсыг харагч дээр алхсан монгол циркчиний үзүүлбэрийг Европ даяар биширч байна

Монголд хамгийн анх өндөрт татсан утсан дээгүүр алхсан циркчин, экстрим жүжчигчин М.Мягмарсайхан энэ удаад ХБНГУ-ын Кассл хотын Эдерсий нуурын эрэгт орших хүүхдийн паркийн алсыг харагч дээр алхлаа. Тэр энэ удаад алсыг харагч дээр алхсан анхны монгол хүн болж, дахин 1 амжилт тогтоолоо. “Үхлийн цагариг”-аас ялгаатай нь алсыг харагчийн гадаргуу тэгш бус тул хажуугийн төмөр дээр…
-
Трамп: Элон Маск Ардчилсан намынхныг дэмжвэл ноцтой үр дагавартай тулгарах болно

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэрбумтан Элон Маск нарын хэрүүл маргаан өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан үйл явдлын нэг байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Д.Трамп NBC News мэдээллийн хөтөлбөрт оролцож, ярилцлага өгөх үеэрээ “Элон Маск бид хоёрын харилцаа дууссан гэж үзэж байна” хэмээн хариулсан байна. Тэрээр Элон Маскийг АНУ-ын төрийн тэргүүнд “маш хүндэтгэлгүй хандсан” хэмээн шүүмжилсэн…
-
Хамас бүлэглэлийн цэргийн удирдагч Мохаммед Синварын цогцсыг олжээ

Газын зурваст явуулсан цэргийн ажиллагааны үеэр Хамас бүлэглэлийн цэргийн удирдагч Мохаммед Синварын цогцсыг олсон болохоо Израилын арми 6-р сарын 8-ны ням гарагт мэдээлжээ. Түүний цогцсыг Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотын Европын эмнэлэг доогуур ухсан урт хонгилоос олсон байна. Тухайн цогцост ДНХ-ийн шинжилгээ хийн, Мохаммед Синварынх мөн болохыг тогтоожээ. 5-р сарын 31-нд Израилын зэвсэгт…
-
Францын Номин эрэгт НҮБ-ын Далайн бага хурал эхэллээ

Ням гаргаас эхлэн Францын Номин эргийн Ницца хотод Дэлхийн 50 орчим улсын төр, засгийн тэргүүн хуран цугларч, далай тэнгист тулгараад буй “онц байдал”-ын асуудлаар чуулж байна. Хуванцар бохирдол, арилжааны загас агнуур, далайн гүний олборлолт зэрэг тулгамдсан сэдвүүдээр нэгдмэл байр суурьт хүрч, далай тэнгисийн орчны доройтлыг зогсоох найдвар тавьж байна. Бага хуралд Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилын…
-
Бүчон эмнэлэг монгол хүүд үнэгүй хагалгаа хийхээр болжээ

БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн Бүчон эмнэлэг 7 дахь жилдээ “Гадаад өвчтөнийг урьж, үнэгүй эмчлэх төсөл” хэрэгжүүлж байна. Уг төсөлд энэ жил Хэнтий аймгийн 3 сартай Н.Нямдорж хүүг хамруулахаар тус эмнэлэг сонгожээ. Уг хүү уруул, тагнайн эмгэгтэй төрсөн аж. Түүний болон асран хамгаалагчийнх 2 талын нислэгийн тийз, БНСУ-д байх хугацааны байр, хоол, унаа зэрэг…