-
Кристин хар салхи Португалын 5 хүний аминд хүрчээ

Лхагва гарагт Кристин хар салхи Португалын төв болон хойд хэсгийг дайран өнгөрлөө. Уг салхины улмаас үер болж, хөрс гулган, 5 хүний аминд хүрчээ. Хар салхи Португалыг дайран өнгөрөхдөө сургууль, барилгуудыг сүйтгэж, аялал жуулчлалыг тасалдуулан, ихээхэн хэмжээний хохирол учрууллаа. Тус улсын Засгийн газар уг хар салхийг “Байгалийн гамшигт үзэгдэл” хэмээн тодорхойлсон байна. Сүүлийн өдрүүдэд Португалд хар…
-
БНСУ-ын шүүх Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хиг авлигын хэрэгт буруутай гэж үзэн 20 сарын хорих ял оноолоо

БНСУ-ын шүүх Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хигийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн ба түүнийг сүмээс авлига авсан хэрэгт буруутай гэж үзэн 20 сарын хорих ял оноожээ. Түүний шүүх хурлыг Өмнөд Солонгост шууд дамжуулж байна. Түүний нөхөр, БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёл 1-р сарын 16-нд 5 жилийн хорих ял авсан юм. Энэ…
-
Тикток дээрх инээдтэй бичлэгүүдээрээ олонд танигдсан Хаби Лейм брэндээ 975 сая ам.доллароор зарахаар болжээ

Тикток дээр лайф хакуудыг хөнгөвчилж, ёжилсон бичлэгүүдээрээ олонд танигдсан Хаби Лейм өөрийн брэндээ 975 сая ам.доллароор зарах гэрээ хийжээ. Итали гаралтай, өдгөө 25 настай Хаби Лейм Тикток дээр 160 сая дагагчтай ба тус платформ дээр дэлхийн хамгийн олон дагагчтай хүн юм. Түүний эзэмшдэг Step Distinctive Limited компанийн хувьцааг Хонконгд төвтэй Rich Sparkle Holdings санхүүгийн фирм…
-
Франц 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглох хууль батлахаар хэлэлцэж эхэлжээ

Мягмар гарагт Францын хууль тогтоогчид 15-аас доош насны хүүхдүүдэд сошиал медиаг хориглох хууль батлах санал хэлэлцэж эхэлжээ. Уг хуулийг батлах саналыг тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон санаачилсан байна. “Уг хуулийг батлах нь хүүхдүүд болон өсвөр насныхныг хамгаалахад чиглэсэн чухал алхам” хэмээн Эммануэль Макрон мэдэгджээ. Уг хуулийг Францын парламентын доод танхим санаачилж, Сенатад хүргүүлэхээр болсон байна.…
-
ОХУ-ын тал Украины зорчигч галт тэргийг дроноор бөмбөгдсөний улмаас 5 хүн амиа алджээ

Мягмар гарагт Украины зүүн хойд хэсэгт зорчиж явсан зорчигч галт тэргийг ОХУ-ын тал дроноор бөмбөгдсөний улмаас 5 хүн амиа алджээ. Зеленский уг халдлагыг “Терроризм” хэмээн шүүмжилсэн байна. Зеленский Телеграм сүлжээнд “Аль ч улсад энгийн иргэд тээвэрлэж явсан галт тэргэнд дроноор цохилт өгөхийг цэвэр терроризм гэж үзнэ. Энэ бол цэргийн зориулалтаар зөвтгөх аргагүй үйлдэл” хэмээн мэдэгджээ.…
-
БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гён Хигийн шүүх хурал өнөөдөр эхэлнэ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хиг авлига, хувьцааны залилан, сонгуулийн үйл явцад хууль бусаар нөлөөлсөн зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан, өнгөрсөн 8-р сард баривчилсан билээ. Ким Гён Хи өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Ким Гён Хигийн гэмийг шүүх хурал эхэлж, түүний эсрэг үүсгэсэн гурван хэргийн эхнийхийг…
-
Испани бичиг баримтгүй 500,000 цагаачид хууль ёсны иргэншил олгохоор болжээ

Испани улсын Засгийн газар бичиг баримтгүй 500,000 цагаачид хууль ёсны иргэншил олгох төлөвлөгөө гаргажээ. Тус улсад 2025 оны 12-р сарын 31-нээс өмнө дор хаяж 5 сар амьдарсан, мөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй цагаачид хууль ёсны бичиг баримт олгохоор болсон байна. Хууль ёсны иргэншлийг 1 жил хүртэлх хугацаагаар олгоно. Түүнийгээ дараа нь сунгуулаад явж болно. Хууль…
-
АНУ-ын арми Ираны бүсэд ирж, Иран байлдахад бэлдэж эхэллээ

АНУ-ын бөмбөгдөгч онгоцны баг Ираны бүс нутгийн ойролцоо ирж, байрласны дараа Ираны Засгийн газар АНУ-ын болзошгүй халдлагад бэлдэж эхэлжээ. АНУ-ын тал Ираныг жагсагчдын эсрэг хүч ашиглаж, олон мянган иранчуудыг хөнөөсөн хэмээн буруутгаж байгаа аж. 7 бөмбөгдөгч онгоцтой АНУ-ын арми Ираны ойролцоо байрлалаа бүрэн эзлээгүй байгаа ч бөмбөгдөх хэмжээнд ойртож ирсэн байна. Иранд Засгийн газрыг эсэргүүцэх…
-
Трамп Өмнөд Солонгост 25%-ийн татвар ногдуулжээ

Доналд Трамп Өмнөд Солонгос улсыг “Өнгөрсөн жил хийсэн арилжааны тохиролцоондоо хүрч чадаагүй” хэмээн үзэж, импортын бараануудад нь 25%-ийн татвар ногдуулж байгаагаа мэдэгдлээ. Трамп “Бид тохиролцооныхоо дагуу татвараа нэр даруй бууруулсан бол Өмнөд Солонгосын хууль тогтоогчид тохиролцоондоо хүрэх гэж хэт удсан” хэмээн мэдэгдсэн байна. БНСУ-ын тал зарим бараанд нь ногдуулсан татвар өссөн талаар албан ёсны мэдэгдэл…
-
Цасан шуурганд 7 хүн амиа алдаж, 800 мянган хүн цахилгаангүй болжээ

Сүүлийн өдрүүдэд АНУ-д их хэмжээний цас орж, шуурсны улмаас 7 хүн амиа алдаж, 800.000 хүн цахилгаангүй болж, 11.000 нислэг цуцлагджээ. Уг цасан шуурга Техас мужаас Нью-Ингланд муж хүртэл АНУ-ын газар нутгийн тэн хагасыг хамарсан байна. Цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрсэн тул улс даяар сургууль, авто замуудыг хаагаад байна. Уг байгалийн гамшигт АНУ-ын 180 сая иргэн…