Category: Дэлхий

  • Онгоцны буудалд цүнхэндээ хортой 47 могой авч яваад баригджээ

    Онгоцны буудалд цүнхэндээ хортой 47 могой авч яваад  баригджээ

    Энэтхэгийн хууль сахиулагчид ховор төрлийн хорт могой болон бусад мөлхөгч амьтдыг нууцаар хил давуулахыг оролдсон эрэгтэйг баривчилсан байна. Олон тооны амьтдыг Тайланд улсаас авчирч хил давуулахыг оролдсон Энэтхэгийн иргэнийг өнгөрсөн ням гарагт Мумбай хотын нисэх онгоцны буудлын хил, гаалийн шалгалтын албаныхан илрүүлэн зогсоожээ. Эрх баригчдын мэдээлснээр тухайн эрэгтэйн шалган нэвтрэхээр орсон битүүмжилсэн тээшнээс 47 ширхэг…

  • Билл Гэйтс өөрийн 200 тэрбум ам.долларын ихэнх хөрөнгөө Африкт хандивлана

    Билл Гэйтс өөрийн 200 тэрбум ам.долларын ихэнх хөрөнгөө Африкт хандивлана

    Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс өнгөрсөн сард өөрийн нийт хөрөнгийн 99 хувийг хандив тусламж, сайн үйлсэд зориулна хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тэрээр өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг ойрын 20 жилийн хугацаанд Африк тивийн эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээг дээшлүүлэхийн тулд зарцуулна гэдгээ мэдэгджээ. Өдгөө 69 настай Билл Гэйтс хэлэхдээ, “эрүүл мэнд, боловсролоор дамжуулан хүний ​​чадавхийг…

  • Их Британи улс ойрын 10 жилийн батлан хамгаалах салбарын стратегиа танилцууллаа

    Их Британи улс ойрын 10 жилийн батлан хамгаалах салбарын стратегиа танилцууллаа

    Их Британи улс өсөн нэмэгдэж буй “аюул заналхийлэл”-ийг сөрөн зогсоход чиглэсэн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа. Их Британийн засгийн газар ойрын 10 жилд хэрэгжүүлэх батлан хамгаалах салбарын стратегиа даваа гарагт ил болгон, зарлан танилцуулсан байна. Тус улсын ерөнхий сайд Кир Стармер өнгөрсөн оны 7-р сард засгийн газрын тэргүүнээр сонгогдсон даруйдаа эх орныхоо…

  • Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна

    Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна

    Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт санал авах байрууд нээгдсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 14 мянга гаруй санал авах байр ажиллаж байгаа ажээ. Тус улсын цагдаагийн байгууллагаас сонгуулийн өдөр нийт 28,590 цагдаагийн албан хаагчийг дайчлан ажиллуулж, аюулгүй байдлыг ханган ажиллахаар болсноо даваа гарагт мэдэгджээ. Энэ удаагийн сонгуульд…

  • Орос-Украины гал зогсоох яриа хэлэлцээний 2 дахь шат үр дүнд хүрэлгүй өндөрлөв

    Орос-Украины гал зогсоох яриа хэлэлцээний 2 дахь шат үр дүнд хүрэлгүй өндөрлөв

    Даваа гарагт Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдсан ОХУ, Украины хооронд гал зогсоох асуудлаарх шууд яриа хэлэлцээний 2 дахь шатны уулзалт дорвитой үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ. Цаг гаруй хугацаанд үргэлжилсэн хоёр дахь шатны яриа хэлэлцээний үеэр талууд хоорондоо гал зогсоохын тулд эсрэг талдаа тавьж буй нөхцөл шаардлагыг багтаасан санамж бичгийн төслийг харилцан солилцсоноос гадна энэ удаагийн…

  • Нигери улсад үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 200-г давлаа

    Нигери улсад үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 200-г давлаа

    Нигери улсын Моква хотод өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхэлсэн үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 200-г давсан талаар албаныхны зүгээс мэдэгдэв. Үерт нэрвэгдээд байгаа тус хотод мөн 500 хүн ор сураггүй болсон бөгөөд эрж хайх, аврах ажиллагааг олон хоног үргэлжлүүлэн явуулсны эцэст зогсоожээ. Эрх баригчдын зүгээс энэ олон хоногийн дараа амьд хүн үлдээгүй…

  • БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрөө Сөүлд ажиллана

    БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрөө Сөүлд ажиллана

    2024 оны 12 сард цэргийн онц байдал зарласныхаа улмаас импичментээр огцорсон Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг шүүх хурлын дараагаар 6-р сарын 3-ны өдөр явуулахаар тогтсон БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид даваа гарагт буюу сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрөө нийслэл Сөүл хотод ажиллаад байна. Эрх баригч, консерватив “Ард түмний хүч” намаас нэр дэвшигч Ким Мүн Сү сонгуулийн сурталчилгааны…

  • Газын зурвасын хүмүүнлэгийн тусламж олгох цэгт Палестины 31 иргэн буудуулан амь үрэгджээ

    Газын зурвасын хүмүүнлэгийн тусламж олгох цэгт Палестины 31 иргэн буудуулан амь үрэгджээ

    Ням гарагт Газын зурвасын хоол хүнс, хүмүүнлэгийн тусламжийг хуваарилан олгох цэгт хамгийн багадаа 31 палестин иргэн буудуулан амиа алдаж, 170 гаруй хүн шархдаж, гэмтсэн талаар Газын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна. Тус яам болон тухайн хэрэг явдлын гэрчүүдийн мэдэгдсэнээр ням гарагийн үүрээр тусламж олгох цэгээс 1 км орчмын зайд тухайн хэсэг рүү алхаад явж байсан…

  • Польшийн Консерватив намаас нэр дэвшигч Кароль Навроцкий Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

    Польшийн Консерватив намаас нэр дэвшигч Кароль Навроцкий Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

    6-р сарын 1-ний ням гарагт явагдсан Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь буюу сүүлийн шатны санал хураалтын дүн гарч, 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн барууны консерватив үзэл баримтлал бүхий “Хууль ба шударга ёс” намаас нэр дэвшсэн Кароль Навроцкий яллаа. Өнгөрсөн сарын 18-ны өдөр явагдсан эхний шатны санал хураалтаар Польшийн эрх баригч “Иргэний эвсэл” намаас нэр…

  • Украин, Орос харилцан дроноор довтолж, Украины дронууд Оросын 40 стратегийн бөмбөгдөгч онгоцыг сөнөөжээ

    Украин, Орос харилцан дроноор довтолж, Украины дронууд Оросын 40 стратегийн бөмбөгдөгч онгоцыг сөнөөжээ

    Ням гарагт Украин улс ОХУ-ын нутаг дэвсгэрт алсын зайн хамгийн том дроны цохилтыг үзүүлсэн талаараа мэдэгдлээ. Украины ерөнхийлөгч В.Зеленскийн мэдэгдсэнээр Украины Аюулгүй байдлын албаны зүгээс явуулсан “Аалзны тор” хэмээх тусгай ажиллагаанд нийт 117 дрон ашиглаж, Оросын 4 өөр цэргийн бааз дахь 41 байлдааны сөнөөгч онгоцыг устгажээ. В.Зеленский Оросын стратегийн цохилт үзүүлэх чадвартай пуужин тээвэрлэгч бөмбөгдөгч…