Category: Дэлхий

  • Хиймэл оюунаар бүтээсэн кинонд Оскарын шагнал хүртээхээр боллоо

    Хиймэл оюунаар бүтээсэн кинонд Оскарын шагнал хүртээхээр боллоо

    Хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар бүтсэн кино Оскарын гол шагналуудыг хүртэх боломжтой хэмээн тус шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч Америкийн кино академи мэдэгдсэн байна. Академи даваа гарагт шинэ дүрэм журмаа танилцуулах үеэрээ хиймэл оюун ухааны технологи болон бусад дижитал хэрэгсэл ашиглан бүтээсэн уран бүтээлүүд Оскарын шагналд нэр дэвших боломжтой гэжээ. Хиймэл оюун ухааны технологитой холбогдуулан…

  • Дани, Германыг усан доогуур авто болон төмөр замаар холбож байна

    Дани, Германыг усан доогуур авто болон төмөр замаар холбож байна

    Дани улсыг Герман улстай холбох зориулалттай Балтийн тэнгисийн доогуур авто болон төмөр замын туннель барих ажил үргэлжилж байгаа талаар Европын хэвлэлүүд онцолж байна. Нийт 18 км урт үргэлжлэх “Fehmarnbelt” хэмээх энэхүү усан доогуурх туннель Дэлхийн хамгийн урт угсармал туннель бөгөөд барьж дууссаны дараа Скандинавын хойгоос Европын бусад улс руу зорчих аяллын хугацааг богиносгох давуу талтай…

  • Ромын дараагийн папаар хэн тодрох вэ?

    Ромын дараагийн папаар хэн тодрох вэ?

    Католик шашны шинэ тэргүүнээр тодорч магадгүй дөрвөн кардинал Ромын пап Францис таалал төгссөний дараа Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны дараагийн тэргүүнээр хэн сонгогдох вэ гэдэг асуудал сонирхол татсан сэдэв болоод байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 15-20 хоногийн дотор католик шашны кардиналууд чуулж, улмаар нууц санал хураалт явуулснаар Ромын дараагийн папыг сонгох юм. Удахгүй чуулах кардиналуудын…

  • АНУ-ын Эрүүл мэндийн сайд хүнсний 8 төрлийн будагч бодисыг хориглов

    АНУ-ын Эрүүл мэндийн сайд хүнсний 8 төрлийн  будагч бодисыг хориглов

    Хүнсний үйлдвэрт хамгийн элбэг ашигладаг 8 төрлийн хиймэл будагч бодисыг ашиглахыг хориглож байгааг АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди Жуниор мягмар гарагт мэдэгджээ. Тэрээр мэдэгдэлдээ “Америкчууд идэж, хэрэглэж буй хүнсэндээ юу агуулагдаж байгааг мэдэх эрхтэй” хэмээн тодотгосон байна. Албаныхны хэлснээр газрын тосонд суурилсан хоёр төрлийн синтетик будгийг (Red No 2 болон Orange B) ойрын хэдэн долоо…

  • Кашмирт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ

    Кашмирт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ

    Энэтхэг улсын хяналтад байдаг Кашмирын үзэсгэлэнт байгаль бүхий жуулчдын олноороо очиж, үзэж сонирхдог хэсэгт зэвсэгт этгээдүүд гал нээж, халдлага үйлдсэний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ. Кашмирын бүс нутгийн Пахалгам хотод гарсан уг халдлагын үеэр зэвсэгт этгээдүүд багаараа аялж явсан дотоодын жуулчид руу гал нээсэн байна. Үүний улмаас 20 гаруй хүн амь үрэгдэж, олон хүн…

  • Ромын пап Францисыг оршуулах ёслолд Дэлхийн удирдагчид оролцоно

    Ромын пап Францисыг оршуулах ёслолд Дэлхийн удирдагчид оролцоно

    Зүрхний шигдээсээр 88 насандаа таалал төгссөн Ромын пап Францисыг оршуулах ёслолыг бямба гарагт Гэгээн Петрийн талбайд зохион байгуулахаар болсныг Ватикан албан ёсоор мэдэгдлээ. Католик шашны тэргүүн агсанг эцсийн замд нь үдэх ёслолд олон мянган шүтлэгтэн оролцохоос гадна Дэлхийн удирдагчид ирж, Ромын паптай салах ёс хийхээр болоод байна.  Тодруулбал: АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кир…

  • NVIDIA компани хиймэл оюуны суперкомпьютерыг анх удаа АНУ-д үйлдвэрлэнэ

    NVIDIA компани хиймэл оюуны суперкомпьютерыг анх удаа АНУ-д үйлдвэрлэнэ

    NVIDIA компани хиймэл оюуны технологид суурилсан суперкомпьютеруудыг АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэх томоохон зорилтыг тавьж, энэ хүрээнд компьютерын үйлдвэрүүдийн барилгын зураг төсөл болон барилгын ажлыг эхлүүлэхээр түнш компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. NVIDIA компани бусад түнш байгууллагуудын хамтаар Аризона мужид Blackwell хэмээх бичил чипийн үйлдвэр байгуулах бол Техас мужид суперкомпьютерын үйлдвэр байгуулахаар…

  • Пит Хэгсет батлан хамгаалахын нууц мэдээллийг эхнэртэйгээ хуваалцсан гэх мэдээллийг няцаалаа

    Пит Хэгсет батлан хамгаалахын нууц мэдээллийг эхнэртэйгээ хуваалцсан гэх мэдээллийг няцаалаа

    АНУ-ын батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Пит Хэгсет батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын нууц мэдээллийг гар утасны аппликейшнээр дамжуулан эхнэртэйгээ хуваалцсан гэх түүний талаар хэвлэлүүдээр цацагдсан мэдээллийг няцаасан байна. New York Times сонин ням гарагийн дугаартаа Пит Хэгсетийг Йемен улсад явуулсан Америкийн цэргийн тусгай ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн эхнэр болон дүү нар нь байдаг…

  • Израил-Хамасын хооронд гал зогсоох шинэ тохиролцоо санал болгожээ

    Израил-Хамасын хооронд гал зогсоох шинэ тохиролцоо санал болгожээ

    Израил-Хамасын хооронд гал зогсоох асуудлаар явагдаж байгаа яриа хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээлснээр зуучлагч Катар, Египет улс Газын зурваст дайныг өндөрлүүлэхэд чиглэсэн цоо шинэ тохиролцоог санал болгосон гэжээ. Дээрх мэдээллийг яриа хэлэлцээнд ойр Палестины өндөр дээд албан тушаалтан BBC агентлагт өгсөн байна. Түүний мэдээлснээр энэхүү шинэ тохиролцоогоор 5-7 жил гал зогсоох юм. Энэ хооронд Израилын…

  • Нобелийн шагналт зохиолч Хан Ганы шинэ түүвэр ном энэ долоо хоногт гарна

    Нобелийн шагналт зохиолч Хан Ганы шинэ түүвэр ном энэ долоо хоногт гарна

    Өнгөрсөн онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы богино эсээ болон шүлгээс бүрдсэн “Гэрэл ба утас” хэмээх шинэ түүврийг энэ сарын 24-нд худалдаанд гаргахаар болсон байна. Зохиолч Хан Ганы энэхүү шинэ түүвэр номыг Өмнөд Солонгосын “Мүүнжи паблишинг” компани эрхлэн гаргаж буй. Зохиолчийн Нобелийн шагналаа гардан авахын өмнө Шведийн нийслэл Стокхольм…