-
10 саяын хахууль авсан засаг даргад 12 жил 1 сар хорих ял оноов

Өвөрхангай аймгийн засаr дарга асан А.Ишдоржид нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх төрийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 12 жил 1 сар хорих ял оноов. Түүнд хахууль өгсөн Т.Баатарсүрэнг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,…
-
Нью-Йоркт 9/11 халдлагын хохирогчдыг гэрлээр дурслаа

АНУ-ын Нью-Йорк хотод есдүгээр сарын 10-ны орой “Tribute in Light” дурсгалын гэрлийг асааж, 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын хохирогчдыг дурслаа. Доод Манхэттений тэнгэрт ассан хоёр хүчирхэг гэрлийн цацраг нь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн дүр төрхийг бэлгэддэг бөгөөд жил бүр зохион байгуулдаг дурсгалын арга хэмжээний нэг хэсэг юм. Гэрлүүдийг “Ground Zero”-гийн ойролцоох авто…
-
Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу хос медалийн эзэн боллоо

Япон Улсын Токио хотод энэ сарын 3-6-нд болсон жиү-жицүгийн бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хүрэлчулуу оролцож, хос медальтай ирлээ. Тэр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74 кг-ийн жинд но-ги төрөлд түрүүлж, алтан медалийн эзэн болов. Ги-тэй…
-
Б.Пүрэвдагва: Сургууль, нийтийн тээвэр явах замыг маш хурдан барина

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва 100 хоногийн ажлын тайлангаа яг одоо сэтгүүлчдэд тавьж, “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцуулж байна. Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва: -84 сургууль ойрын 2-3 жилд Улаанбаатарт барих шаардлагатай АБХ 13, Дэлхийн банк 43 сургууль барихаар болсон. Одоо Боловсролын яамтай ярилцаж, сургуулийн хүртээмж, чанарыг сайжруулна. Гэрт нь ойрхон сургууль байхад 1-р сургууль руу хүүхдээ…
-
Эмнэлгийн эрхлэгч нь өвчтэй өндөр настны тэтгэврийг 5 жил авч завшжээ

Б.А эмнэлгийн эрхлэгчээр ажиллах байхдаа хэвтэн эмчлүүлж байсан өндөр настны нийгмийн халамжийн тэтгэврийг 2021-2025 он авч, хувийн хэрэгцээндээ зарцуулжээ. Тэр ийм замаар 5 жилийн хугацаанд тухайн хүний нийт 16.7 сая төгрөгийн тэтгэврийг авч, хувьдаа завшсаныг цагдаагийн байгууллага тогтоосон аж. Бусдад хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн…
-
КЕПКО-гийн Олон улсын цөмийн эрчим хүчний дээд сургууль магистрын тэтгэлэг зарлалаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын КЕПКО-ийн Олон улсын цөмийн эрчим хүчний дээд сургууль (KEPCO International Nuclear Graduate School – KINGS) цөмийн цахилгаан станцын инженерчлэл, эрчим хүчний бодлого, инженерчлэлийн чиглэлээр хоёр жилийн магистрын хөтөлбөртэй. Үүндээ тэтгэлэг зарлалаа. Хөтөлбөр: Цөмийн цахилгаан станцын инженерчлэл Эзэмших зэрэг: (NPP) Магистр Суралцах хугацаа: 2 жил / 4 улирал (2027.03–2029.02) Сургалтын хэл: Англи…
-
Зараар 12 хүн залилсан этгээдийг илрүүлэн баривчилжээ

“Япон улсын виз гаргаж өгнө”, “Японы сургуульд оруулж өгнө” гэсэн зараар 12 хүн залилсан хэрэг гарчээ. Түүнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, У гэгчийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, баривчлав. Уг этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж, өөр хүн залилсан эсэхийг нь нягталж байна.
-
Олон хүнээс их хэмжээний мөнгө залилаад гадаад руу оргосон хүнийг баривчлан авчирлаа

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт залилангийн хэргээр шалгуулж байхдаа гадаад руу оргон зайлсан сэжигтнийг Казахстан улсаас илрүүлэн баривчилжээ. Түүнийг Инперпол тус улсаас илрүүлэн баривчилж, манай улсад хүлээлгэн өгөв. ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо, Мөрдөн шалгах алба, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хамтран, тухайн этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирч, үргэлжлүүлэн шалгаж байна. Тэр Эрүүгийн хуулийн 17.3-т заасан “Бодит…
-
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа. Германы Улсын Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судас дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм. Титэм судасны оношилгоо эмчилгээ, цээж…

