-
Герман, Арабын Нэгдсэн Эмират 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын багц тохирлоо

Герман, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) хоёр орны эдийн засаг, стратегийн харилцааг өргөжүүлэх хүрээнд 40 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын багц зарлалаа. АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мохамед бин Заид Аль Нахаян Германд төрийн айлчлал хийх үеэр Германы Канцлер Фридрих Мерцтэй уулзаж, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хиймэл оюун, дижитал дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Мөн хоёр…
-
Канад агаарын довтолгооноос хамгаалах зориулалтаар 350 сая канад доллар Украинд олгоно

Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлэхэд зориулж 350 сая канад долларын тусламж үзүүлэхээр боллоо. Энэ талаар Ерөнхий сайд Марк Карни Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийтэй уулзсаны дараа мэдэгдэв. Украин ОХУ-ын баллистик пуужинг сөнөөх чадвартай АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” пуужингийн нөөц багассан үед уг тусламжийг авахаар болж байна. Москва агаарын довтолгоогоо эрчимжүүлж буйтай холбоотойгоор Украины агаарын…
-
Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байрыг АТГ нэгжжээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын гэр, ажлын байрыг өчигдөр АТГ нэгжжээ. Түүнд АТГ Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) гэсэн зүйл ангиар шалгаж буй аж. Түүнийг цагдан хорихоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд прокурор хандсан ч шүүх “Цагдан хорих үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн татгалзжээ. Тэр…
-
Каталонд салан тусгаарлагчдын жагсаал мөргөлдөөнөөр үргэлжилжээ

Испанийн Каталон мужийн Барселона хотод салан тусгаарлагчдын хоёр өөр бүлэг жагсаал зохион байгуулж, цагдаа нар мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд зүүн жигүүрийн жагсагчдыг бороохой ашиглан тараажээ. Зүүн жигүүрийн салан тусгаарлагч Arran бүлэг, үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон фашизмын эсрэг идэвхтнүүд Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч хэт барууны Aliança Catalana намын жагсаалыг эсэргүүцэн цугласан байна. Цагдаа нар зарим жагсагчийг газар…
-
Чарли Киркийг БНН-ын чуулганаар дурслаа

АНУ-ын Бүгд найрамдах нам (БНН) анхны завсрын сонгуулийн чуулганаа зохион байгуулах үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг дурслаа. Түүний амь үрэгдсэнээс хойш нэг жил өнгөрч байгаа энэ үед нам залуу эрэгтэй сонгогчдын дэмжлэг буурч буй шинж тэмдэгтэй тулгарч байна. 31 настай Чарли Киркийг өнгөрсөн онд Юта мужийн их сургуульд мэтгэлцээн хийж байх үеэр нь хүзүүнд нь…
-
200 мянгын хахууль өгөөд, 2.7 саяар торгуулав

Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хурдан гаргуулах зорилгоор Г.Б 2024 оны 6 дүгээр сарын 7-нд УБЕГ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажилладаг Д.А-д 200 мянган төгрөг өгчээ. Үүнээсээ болоод тэр эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Прокурор түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар…
-
Хулгайд алдсан 36 үхрийг олж, эзэнд нь өгчээ

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран “Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг 3 сарын хугацаатай эхлүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд 1 бүлгийн 2 этгээдийн үйлдсэн 11 үйлдэлд холбогдох 20 үхэр, Архангай аймгийн Цэцэрлэг, Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрээс алдагдсан 16 үхрийг олж тогтоон,…



