-
Ц.Цогбадрах аваргын алтан медалийн төлөө барилдана

ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах Азийн АШТ-ий 65 кг-д аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр хагас шигшээд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Тайюрбек Жумашбекийг 5:2-оор буулгаж авлаа. Одоо манай бөх аваргын төлөө өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт япон бөх Кайсей Танабегийн эсрэг барилдах болно. Ц.Цогбадрахын хувьд өмнө нь Азийн аваргад гурван удаа ороод…
-
3х3 эмэгтэй шигшээ баг эхний ялалтаа авлаа

2025 оны “FIBA 3×3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монгол улсын эмэгтэй шигшээ баг хэсгийн шатны эхний тоглолтоо талбайн эзэн Тайванийн шигшээ багийн эсрэг хийж 21:14 харьцаагаар анхны ялалтаа авлаа. Энэ тоглолтод Дэлхийн чансааны 6-р байрт эрэмбэтэй Б.Ариунцэцэг 13 оноо авсан бол О.Хулан, Э.Нарангоо нар 4 оноо тус тус авав. Манай баг хэсгийн сүүлийн…
-
Иргэдийн эрмэлзэл, зоригийг мохоох үйл явц өнөөдөр хүчээ авч байна

Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл нь “Иргэд өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ нийгэмд чөлөөтэй илэрхийлдэг байх эрх чөлөө” юм. Энэхүү эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан. Гэтэл энэ үнэт зүйл ер нь хаашаа яваад байна аа… Сүүлийн үеийн шуугианаас хойш улам анхаарах ёстой сэдэв болоод байна. Дуугарсан хүн бүхэн эвгүй байдалд орж…
-
“Best Buzzer” чансаа өндөр 64 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно

“Best buzzer” чансаа өндөр 64 бөхийн сугалаат барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаан 15:00 цагт эхлэх бөгөөд Улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий нарын бөхчүүд энэхүү барилдаанд зодоглох юм байна.
-
Т.Энхжин Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголын бөх Т.Энхжин мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы бөх, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мива Морикавад 6:2-оор дийлдэв. Ингэснээр Т.Энхжин хоёр жил дараалан тивийн аваргад үзүүрлэж байна. Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
-
Голомт банкны данс дугаарлалт IBAN стандарт руу амжилттай шилжлээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт арилжааны банкнууд 2025.04.01-ний өдрөөс эхлэн олон улсын стандартын дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN (International Bank Account Number) стандартад шилжиж буй билээ. Монголбанкнаас гаргасан энэхүү шийдвэрийн дагуу Голомт банк өөрийн данс дугаарлалтыг IBAN стандарт руу бүрэн гүйцэт амжилттай шилжүүллээ. IBAN дугаар нь кодлогдсон аюулгүй байдлын түвшинтэй бөгөөд Голомт…
-
Т.Энхжин алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголын бөх Түвшинжаргалын Энхжин аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Шахзода Алланязоваг даралтаар цэвэр ялсан юм. Барилдааны явцад Т.Энхжин 4:0-ээр тэргүүлж яваад даралтад оруулан ялалт байгуулсан. Одоо манай бөх аваргын төлөө БНХАУ, Японы бөхчүүдийн ялсантай нь хүч сорих болно. Медалийн төлөөх барилдаанууд орой 23…
-
Дэлхийн аваргуудын дуэльд Нонока Озаки илүүрхэв

Эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний барилдаанаа Японы бөх, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын хүрэл медальт Нонока Озакигийн эсрэг хийлээ. Дэлхийн аваргуудын халз дуэльд япон бөх 12:5-аар илүүрхэж, шөвгийн 8-д шалгарав. Хэрэв Озаки финалд шалгарвал С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө дагаж барилдах болно. Мөн 72 кг-д хүч сорьж буй З.Болортунгалаг БНХАУ-ын бөх, U-20 насны ДАШТ-ий…


