-
Автомашины 1100 орчим ченж холбогдох татвараа төлөөгүй байна

НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37 мянган автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн…
-
Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ. “Лос Анжелес-2028” олимпын угтвар болсон Чөлөөт бөхийн УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жинд өрсөлдөж байна. Энэ жилийн УАШТ Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит…
-
Юн Сок Ёлыг цагдан хорих хугацааг сунгахаар болжээ

Ням гарагт БНСУ-ын нийслэл Сөүл хотын Баруун дүүргийн шүүх бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сок Ёлыг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, орон нутгийн цагаар 19-ний өглөө түүнийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг батласан бөгөөд шүүхээс Юн Сок Ёлыг сулласан тохиолдолд нотлох баримт устгаж магадгүй гэж үзсэн учраас шүүгч түүний хэрэг дээр ажиллаж байгаа…
-
“Иргэд эх орондоо БНСУ-ын чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдсэнд баяртай байна”

БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монголд нэвтрүүлээд буй “Монгол Хьюндай” эмнэлэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй болгох үүднээс сар бүр алслагдсан дүүрэг, орон нутагт ажиллаж үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэлийн Налайх дүүргийн иргэдэд үзлэг оношилгоо хийсэн байна. Харин энэ сарын 18-нд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвтэй…
-
2025 оны цэргийн бүртгэл үргэлжилж байна

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх…
-
Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийллээ

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ (1942-2025) Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал…
-
Гал зогсоох гэрээ үйлчилж эхэлсний дагуу Хамас бүлэглэл барьцааны 3 эмэгтэйг, Израил 90 хоригдол суллаад байна

Ням гарагт Израил-Хамасын хооронд гал зогсоох гэрээ үйлчилж эхэлснээр дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвас даяар баяр хөөр болж, орон гэрээсээ дүрвэн дайжсан палестинчууд буцаж эхлээд байна. Гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс хэдхэн минутын өмнө Хамас бүлэглэлийн зүгээс гэрээг түр хойшлуулж, 3 цаг орчмын дараагаар эхлүүлсэн нь мөн олныг нэлээд сандаргасан үйл явдал байлаа.…
-
П.Мөрөн: Техникийн спортын хамгийн хүнд тэмцээнд Монголынхоо рекордыг эвдэж оролцлоо

1977 оноос эхтэй цэнхэр гарагийн хамгийн олон хоног уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли 2025”-д ОУХМ П.Мөрөн оролцоод эх орондоо ирлээ. 26 хоногийн өмнө эх орноосоо мордсон тэрбээр 14 хоногийн турш 8000 км орчим уралдаад нийтдээ 60 орны тамирчидтай өрсөлдсөн байна. “Бэртлийн хувьд дажгүй байсан ч мотоцикл болон техникийн саатал маш олон удаа…
-
Б.Баатархүү: Долоон гариг хамт гарч ирсэн ийм үзэгдэл дахин тохиохгүй

Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Баатархүүтэй долоон гариг нэг шугам дээр хамт гарч ирж буй ховор үзэгдлийн талаар ярилцлаа. -Долоон гариг нэг шугам дээр хамт жагсах маш ховор үзэгдэл болох гэж байна. Одоогоор ямар гаригууд гарч ирсэн байгаа вэ? -Энэ үзэгдэл ерөнхийдөө 2025 оны нэгдүгээр сараас эхэлсэн үйл явдал. Одоогоор сугар, ангараг,…
-
Буянаа эдэлсэн буурал өвгөдийн үргэлжлэл Ц.Балдандорж

Амьдрал гэх их далайн гүнд хүн бүр өөрийн өвөрмөц ертөнцөөр өнгө нэмэн баялаг түүхийг бүтээдэг. Тэрхүү баялаг түүх дурсамжтай, дуулиантай, дахин давтагдашгүй өнгө төрхөөр амилдаг. Байгаль орчны гавьяат ажилтан, хөдөө аж ахуйн ухааны доктор Ц.Балдандоржийг урьсан юм. Өсөхөөсөө өрх толгойлсон нь… Хун шувуун гаралтай, хус модон цэрэгтэй Хори буриадын Хуасай овогт их хэлмэгдүүлэлтэй дараа нэгэн…
