-
Өдөр тутамдаа бидний хэрэглээд хаядаг ус, ундааны савны таглаа байгальд хог хаягдал болон үлддэг
Өдөр тутамдаа бидний хэрэглээд хаядаг ус, ундааны савны таглаа байгальд хог хаягдал болон үлддэг. Тэгвэл хуванцар савны тагийг дахин боловсруулан ханын цаг, сандал, ширээ зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн бэлтгэн гаргадаг хөдөлмөрч залуусыг Time онцолж байна. Хуванцар хог хаягдал байгальд задарч, шингэхэд 500–1000 жил шаардагддаг.
-
Аавынхаа захиасыг биелүүлж олимпын наадмыг дэнсэлсэн Ц.Сэрээтэр

Минут, секундээр хэмжигдэх тамирчны ялалт, ялагдлыг дэнслэх хурц хараа, торгон мэдрэмж, шударга зан, төлөв байдлын цогцыг спортын шүүгч гэж боддог юм. Тэдэнд алдах эрх байхгүй. Учир нь тамирчны хөдөлмөр, хичээл зүтгэл, ялалтын төлөөх цаг мөч бүрийн үнэ цэн шүүгчийн ч мөн үнэн зөв оршихуйтай хамт явдаг ийм л хариуцлагатай мэргэжлийн эзэд. Спортын шүүгч хэмээх алдраар…
-
Г.Тэлмэн: Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл хэлэлцэх гэж буй энэ үед “Монгол Шуудан” компаниас суралцах зүйл их

Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумд 1000 ажилтантай, улсад шимтгэл, хураамжид жилд дунджаар таван тэрбум төгрөг төвлөрүүлдэг “Монгол шуудан” хувьцаат компани хувьд бүрэн шилжих үү гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэдийн эмзэг мэдээлэл, төрийн тусгай байгууллагуудын нууц мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг стратегийн чухал объектын хувьд төрийн мэдэлд байх шаардлагатай юу. Энэ мэт цаг үеийн асуудлаар …
-
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, Энэ жилийн хувьд есөн аж ахуйн нэгжийн 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын…
-
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ

Улаанбаатар хотын иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ундны усны хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор хэрэгжүүлж буй “Усны компакт” төслийн хүрээнд байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр бүрэн ашиглалтад ороход бэлэн боллоо. Сонгинохайрхан уулын бэлд барьсан уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 99.9%-д хүрчээ. Одоо тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгын ажил үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд Биокомбинат,…
-
Монголын эдийн засагт тунхаглал биш өөрчлөлт хэрэгтэй

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах санаачилга анх одоогийн УИХ-ын дарга Н.Учралаас гарсан ч дэмжлэг аваагүй. Энэ удаа УИХ дахь АН-ын бүлэг Эдийн засгийн эрх чөлөөний хууль санаачлан боловсруулж байна. Гэхдээ тэдний санаачилсан дээрх хуульд эдийн засагт шууд нөлөө үзүүлэх ямар нэгэн зохицуулалт, хөшүүрэг огт орохгүй. Зөвхөн тунхаг шинжтэй. Тэгвэл бидэнд тунхаглал ямар…




