-
4 хоногт 48 осол суррон, скүүтер, мопедоос болж гарчээ

18 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж, замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоохоор замын цагдаа нар хяналт шалгалт хийж эхэллээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл…
-
Б.Батбаатар намынхаа гишүүдийг байнгын хороо, даргын зөвлөлөөс гаргаж, өөрөө оронд нь орохыг хүсжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдрийн чуулганы хуралдаанаар нэгэн мэдээлэл өгөв. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар намын дотоод зөрчлийн улмаас өөрийн намын гишүүн болох Р.Батболдыг бүх байнгын хорооноос хасуулах хүсэлтийг УИХ-ын даргад гаргажээ. Гэсэн ч С.Бямбацогт уг хүсэлтийг хүлээж аваагүй байна. УИХ-ын дарга С.Бямбацогт: -Б.Батбаатар гишүүн “Намайг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд оруулж, Р.Батболд гишүүнийг гаргая.…
-
Өнөөдрийн чуулганыг 12 гишүүн тасалжээ

Өнөөдрийн буюу баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд 97 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна. Энэ нь 126 гишүүнтэй парламентын 76,9 хувь юм. Ажилдаа ирээгүй 29 гишүүнээс 7 нь чөлөөтэй бол 10 гишүүн томилолттой байгаа юм. Чуулганы нэгдсэн хуралдааныг 12 гишүүн шалтгаангүй тасалжээ. Тэднээс дурдвал Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, О.Амгаланбаатар, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Б.Жавхлан, Г.Уянгахишиг, Б.Тулга, Ц.Туваан, Ц.Мөнхбат тэргүүтэй гишүүд…
-
С.Бямбацогт гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзаж, тэдний саналыг сонсжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр парламентын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид, гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрээр ажлаа авмагцаа УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Тамгын газрын албан хаагчид, гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөөс цаасаар болон цахимаар санал авсан билээ. Тамгын газрын бүрэлдэхүүнд багтдаг туслах зөвлөхүүдээс есөн багц асуудлаар 300 гаруй санал ирүүлсэнтэй…
-
Амьтны хүрээлэнгээс оргосон чоныг 9 хоногийн дараа барьжээ

Өмнөд Солонгост амьтны хүрээлэнгээс оргосон чоныг 9 хоногийн дараа барьж, амьтны хүрээлэнд буцаан аваачжээ. 4-р сарын 8-нд Тэжон хотын “O-World” амьтны хүрээлэнгээс чоно оргосны дараа Өмнөд Солонгос даяар шуугьж, тухайн чоныг олон зуун хүн хайсан юм. Сөүл хотоос 100 километр зайтай Тэжон хотоос 2 настай чоно оргосон нь солонгосчуудыг тэр чигт нь айдаст автуулж байлаа.…





