time.mn

Illustration of a bird flying.
  • Элсэлтийн шалгалт эхэллээ

    Элсэлтийн шалгалт эхэллээ

    2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдрөөс буюу 06-р сарын 25-аас Түүх, Англи хэлний хичээлээр эхэлж байна. 06-р сарын 28-ны өдрийг хүртэл нийслэлийн 30, орон нутгийн 25 нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Шалгалтын цахим бүртгэлд нийт 49014 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгуулагчид шалгалтад очихдоо: Шалгалтад гар утас, таблет, ухаалаг цаг, ном, дэвтэр, ноорог…

    June 25, 2026
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө. Энэ үеэр мөн ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм. Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд, “A”…

    June 25, 2026
  • АНУ Ирантай холбоотой цэргийн зардалд нэмэлт 87.6 тэрбум доллар хүсэв

    АНУ Ирантай холбоотой цэргийн зардалд нэмэлт 87.6 тэрбум доллар хүсэв

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Ирантай холбоотой цэргийн ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр Конгрессоос 87.6 тэрбум ам.долларын нэмэлт төсөв хүслээ. Үүний 67 тэрбум гаруй ам.долларыг зэвсгийн нөөц нөхөх, цэргийн ажиллагаа болон бэлэн байдлыг хангахад зориулах аж. Үүний зэрэгцээ АНУ, Иран хоёр дайныг зогсоох түр хэлэлцээрийн хүрээнд цөмийн хөтөлбөр болон хориг арга хэмжээний асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа…

    June 25, 2026
  • Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын “Чунчоны хүүхэлдэйн фестиваль”-д оролцоно

    Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын “Чунчоны хүүхэлдэйн фестиваль”-д оролцоно

    Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид эх орноо төлөөлөн 2026 оны 7 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 10-нд БНСУ-ын Чунчон хотноо зохион байгуулах 38 дахь удаагийн “Чунчоны хүүхэлдэйн фестиваль” (Chuncheon Puppet Festival)-д оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. “The Chuncheon Puppet Festival Foundation”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадам нь дэлхийн олон орны шилдэг хүүхэлдэйн…

    June 25, 2026
  • Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраалаа

    Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраалаа

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 хороо И-Март худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэсэн дуудлага 06.24-ний өдрийн 22:39 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23:25 цагт тархалтыг зогсоож, 00:15 цагт бүрэн унтраалаа. Алба хаагчдыг очиход 6 давхарт үйл ажиллагаа эрхэлдэг гал тогооны өрөөнд гал гарч байсан…

    June 25, 2026
  • Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

    Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Гачууртын Монгол шилтгээнд болно. 10 жилийн ойгоо угтан хоёр өдрийн бүрэн хэмжээний фестивалийн форматад шилжсэн Хуур хөгжмийн наадамд нийт 114 хамтлаг, уран бүтээлч оролцож, 5 тайзнаа тасралтгүй уран бүтээлээ толилуулна. Тодруулбал, дэлхийн томоохон хотуудад олон улсын хөгжмийн фестивалиас л хардаг байсан домог хамтлаг, уран бүтээлчид зөвхөн Хуур хөгжмийн…

    June 25, 2026
  • Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

    Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал, засвар шинэчлэлийн явц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн энэ үеэр эмнэлэгт нэн шаардлагатай байсан дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал, Эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах…

    June 25, 2026
  • 195.500 малчин өрхийн 169.838 хүүхэд сургуульд сурдаг

    195.500 малчин өрхийн 169.838 хүүхэд сургуульд сурдаг

    Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир малчны хөгжлийг дэмжих, залгамж халааг бэлдэх талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсголд илтгэл тавьсан юм. Малчдад…

    June 25, 2026
  • С.Наранцогт: Газрын тос, цахилгааны үнэ өссөн нь инфляцыг нэмэгдүүлж байна

    С.Наранцогт: Газрын тос, цахилгааны үнэ өссөн нь инфляцыг нэмэгдүүлж байна

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 6 дугаар сарын ээлжит хурлын шийдвэрээ өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт: -Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд мөнгөний бодлогын асуудлаар ээлжит хурлыг хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах гадаад болон эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг…

    June 24, 2026
  • Л.Гантөмөр: Цэцэд итгэх бидний итгэл бүрэн алдарсан шүү

    Л.Гантөмөр: Цэцэд итгэх бидний итгэл бүрэн алдарсан шүү

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүн болгохыг 85.7 хувиар дэмжлээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: -Цэцэд итгэх бидний итгэл бүрэн алдарсан байгаа шүү. Хуралдаж байгаа, өргөдөл гаргаж байгаа байдал, тэрийгээ хэлэлцэж байгаа цаг хугацааны хуваарь, гаргаж байгаа шийдвэр. Хүнээ байчихдаг. Та 2 хүнээрээ байгаарай. Нэг байшин руу орохоороо хор найруулаад алга болцгоочихдог.…

    June 24, 2026
←Previous Page
1 … 139 140 141 142 143 … 2,612
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress