-
4 ханатай гэр, 20 м хашаа шатаж, 1 хүн түлэгджээ

Улсын хэмжээнд өчигдөр обьектын 18 түймэр гарлаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд 14:42 цагийн үед иргэн П-гийн 4 ханатай гэр, 20 метр хашаа шатав. Уг түймэрт 33 настай, эрэгтэй чихээ түлжээ. Гал сөнөөгчид 103 дуудаж, түүнийг нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги уг гал түймрийг унтраалаа.
-
УИХ-ын дарга нам бус байх тухай хууль парламентын босго давлаа

УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар дэмжлээ. 2024 оны 5-р сард УИХ-ын даргыг ямар нэгэн хэлэлцүүлэггүйгээр томилж байх хуулийн зохицуулалтыг хийсэн байдаг. УИХ-ын даргаар С.Бямбацогт томилогдохын өмнө АН-ын бүлгээс бойкот хийж байж УИХ-ын даргыг намаасаа түдгэлздэг болохыг зохицуулах хуулийг парламентаар хэлэлцүүлэхээр…
-
Спикер нам бус байх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ өнөөдрийн чуулганаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалаа. Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн “УИХ-ын дарга нам бус байх” тухай энэ төсөлд 91 гишүүний 51 нь санал өгч, 56 хувь дэмжлээ. Уг төслийг анхны хэлэлцүүлэгт…
-
Э.Даваанасан Азийн аварга боллоо

Кыргызстан улсын Бишкек хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. “Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Монгол Улсын бөх Э.Даваанасан түрүүллээ. Э.Даваанасан ДАШТ-ий мөнгөн медальтай тамирчин. Тэрээр шигшээ барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий 6 медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызийг ялав.
-
“Улаанбаатар марафон”-д гүйх иргэдийг 5-р сарын 1-нийг хүртэл бүртгэнэ

11 дэх жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн гараа 5-р сарын 23-ны Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болно. Үүнтэй холбогдуулан жил бүр хотын төвөөр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгож хэвшсэн. Марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм. Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах…
-
Улаанбаатарын жолооч нар тээврийн хэрэгслийн 4 төрлийн үйлчилгээг аймгуудын Автотээврийн төвүүдээс авч эхэллээ

Улаанбаатар хотын харьяалалтай жолооч нар тээврийн хэрэгслийн 4 төрлийн үйлчилгээг аймгуудын Автотээврийн төвүүдээс авах боломж бүрдлээ. Өмнө нь Улаанбаатар хотын дугаартай машинтай жолооч нар орон нутагт явж байхдаа тухайн аймгийн Автотээврийн төвөөр үйлчлүүлэх боломжгүй байв. Харин одоо аймгуудын Автотээврийн төвүүд гэрчилгээ солих, гэрчилгээ нөхөн авах, улсын дугаар нөхөн авах, эзэмшигчийн бүртгэл солиулах зэрэг 4 үйлчилгээг…
-
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар АН-ын бүлэг 1 хоногийн завсарлага авлаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц 67 хувьтай байна. 126 гишүүний 85 нь ажилдаа иржээ. Өнөө өглөө Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулах ёстой байсан билээ. Чуулганы эхэнд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар асуудлыг дэмжих эсэх асуудлыг дараагийн пүрэв гараг хүртэл хойшлууллаа. Хуваарь ёсоор бол өнөөдөр УИХ-ын…
-
“Солонго 1” хорооллын 2042 байрны 715-ыг эмч, багш нарт өгнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XXI хороонд байрлах “Солонго 1” хорооллын 2042 айлын орон сууцыг энэ оны 7-р сарын 30-нд ашиглалтад оруулна. 8-р сард улсын комисс уг байрыг шалгаж, ашиглалтад хүлээж авах эсэхээ шийднэ. Үүний дараа энэ орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг 9-р сард сонгон шалгаруулахаар ТОСК төлөвлөжээ. “Солонго 1” хороолол төрийн өмчийнх. Төрийн өмчийн орон сууцыг…
-
2 хүүхдээ эхнэртээ үлдээгээд салсан нөхөр тэднээс байраа нэхэн шүүхэджээ

Г.С бол Т.Д-гийн салсан нөхөр. Тэр гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдээ эхнэртээ үлдээжээ. Тэдний байр нөхрийн нэр дээр бүртгэлтэй. Нөхөр нь байраа булаацалдсан учир шүүх түүнийг эхнэртээ 62.6 сая төгрөг төлөөд, байраа авах шийдвэр гаргажээ. Уг байр нөхрийн нэр дээр байдаг ч дундын өмч. Тиймээс эхнэрт уг орон сууцаас ногдох хэсгийг 62.5 сая гэж тогтоосон аж.…

