-
Н.Өсөхбаярын сэргээшийн маргааныг 4-р сарын 24-нд хэлэлцэхээр хойшлууллаа

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5-д “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд ноднин улс даяар нийт 140 бөхөөс шинжилгээ авсан юм. Шинжилгээгээр улсын наадамд барилдсан 2, аймгийн наадамд барилдсан 10 бөхөөс сэргээш илэрсэн. Тодруулбал: Улсын баяр наадмаар 8…
-
АН Хяналтын ерөнхий хороогоо 15 гишүүнтэй байгуулав

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо анхны сонгуулиа өчигдөр их хурлынхаа үеэр хийж, 15 гишүүнээ цахимаар сонголоо. Энэ хорооны чөлөөт суудалд 27 нэр дэвшигч, эмэгтэйчүүдийн суудалд 12 нэр дэвшигч өрсөлдөв. Тэднээс Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж, Д.Цэндсүрэн, З.Энхболд, С.Од-Эрдэнэ, Х.Ержан, Д.Батцогт, Т.Батчулуун, П.Ганхуяг нарын 9 эрэгтэй, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нарын 6 эмэгтэй сонгогджээ. Тус нам дотоод…
-
УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй байна

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирцэнд 126 гишүүнээс 106 нь бүртгүүлж 84,1 хувийн ирцтэй байна. Гэвч энэ бол зөвхөн ирцээ бүртгүүлсэн гишүүдийн тоо бөгөөд чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт 30 хүрэхгүй тооны гишүүд оролцож, бусад нь орхин гарчээ. Уг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл парламентын дархлаа сулрах эсвэл илүү хариуцлагажих уу гэдгийг шийдэх чухал…
-
Шанхайн шатрын тэмцээнд 3 монгол тамирчин оролцож байна

ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын 8 дахь удаагийн шатрын тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 8-нд эхэллээ. Уг тэмцээнд 13 орны 2000-аас дээш чансаатай 40 гаруй шатарчин оролцож байна. Монгол Улсаа төлөөлж, энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, шатрын их мастер С.Билгүүн, олон улсын мастер Э.Баасансүрэн нар оролцож байна.
-
Трамп НАТО-г АНУ-д тусалсангүй гэж гомдолложээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк Руттег Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ “Иранд явуулж буй дайнд АНУ-д НАТО тусалсангүй” гэж гомдолложээ. Тус уулзалтын дараа Трамп “Truth Social” платформ дээр “Бидэнд НАТО хэрэгтэй байх үед НАТО тэнд байгаагүй. Бидэнд дахин хэрэг болох үед ч НАТО бидэнд туслахгүй” гэж бичсэн байна. Харин НАТО-гийн…





