-
Хануй гол дээр төмөрбетон гүүр тавилаа

Архангай аймгийн Хайрхан сумын нутгаар урсах Хануй гол дээр “Эвт-Уул” ХХК 109.15 метр урт төмөрбетон гүүр тавьж, байнгын ашиглалтад орууллаа. Зам, тээврийн яамны захиалгаар байгуулсан энэ гүүрний техник, технологийн хяналтын зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллав.
-
Их мастер Б.Хатанбаатар Азийн аваргаар тодорлоо

Монгол Улсад анх удаагаа ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 9-19-ний хооронд боллоо. Монголын шатрын холбоо 69 жилийн түүхэндээ анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулав. Ахмад шатарчдаас их мастер цолтон төрөх боломжтой энэ тэмцээнд Филиппин улсын шатарчин, 2023 оны ахмадын Ази тивийн аварга IM Жөүз Эфрэн Багамасбад тэргүүтэй Монгол, ОХУ,…
-
Чойр-Сайншандын замын нэг урсгалыг хаажээ

А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 233 км-т өнөөдөр үeр бууж, уг замын хоолой, амсар хөвөө угаагджээ. “Поларис рөүд инженеринг” ХХК уг замыг засаж байна. Энэ хугацаанд уг замын нэг урсгалыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэг урсгалаар явуулж байгаа ажээ. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын 576-578 дахь км үерт эвдэрсэн. Уг замын хөвөө, шуудууг “Борхойн зам” ХХК…
-
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнаас 7 байр хураажээ

Мал эмнэлгийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Т эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр гадаад улсад бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж, улсад их хэмжээний хохирол учруулжээ. Хууль зөрчин, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн түүний хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.10 дугаар зүйлийн 1 (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т зааснаар…
-
Байлдааны буудлагатай сургуулилалтад 600 гаруй цэрэг оролцож байна

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Сургалтын төвд 8 дугаар сарын 18-26-ны өдрүүдэд болж байна. Хоёр үе шаттайгаар зохион байгуулах энэ сургуулилалтад хоёр орны нийт 600 гаруй цэргийн алба хаагч 120 нэгж техниктэйгээр оролцож байна. Энэ удаагийн сургуулилалтаар Монгол Улс, ОХУ-ын хамтарсан цэргийн багууд анх удаа бүх төрөл…
-
Байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулжээ

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Ш.О нарын нэр бүхий 7 иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайн, олборлож, байгаль экологид 3.6 сая төгрөгийн хохирол учруулжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад, прокурорт шилжүүлсэн байна. Тус аймгийн Прокурорын газар тэдэнд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох), 18.6 дугаар зүйлийн 1 (Мөнгө угаах)-т зааснаар…
-
Монголд ашиглахыг хориглосон бодис хилээр нэвтрүүлжээ

Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтын гаалийн хяналтын бүсээр энэ оны 6 дугаар сарын 4-ний өдөр Triethanolamine гэх 5 кг бодис хууль бусаар оруулж иржээ. Уг бодис нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар “Жагсаалт батлах тухай (Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн…
-
Машинаар сум тээвэрлэсэн хүнийг яллагдагчаар татжээ

Монгол Улсын иргэн Ц.Ш энэ оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тоёота алфард” загварын машинаар сум тээвэрлэж яваад, баригджээ. Түүнийг “Green lake” хотхоны гадна талаас илрүүлсэн аж. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг…
-
Өнөөдрөөс Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл…

