time.mn

Illustration of a bird flying.
  • “Нархан” хотхоны орчимд явган хүний зам тавьж байна

    “Нархан” хотхоны орчимд явган хүний зам тавьж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны баруун талд барьж буй барилгын стандарт бус хашааг 2023 оны 11 дүгээр сард татуулж, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, авто зам тавьсан юм. Ингэснээр Гандийн гудамжнаас Нийслэлхүрээ гудамж руу шууд гарах боломж бүрдсэн. Одоо тус замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг хийж байна. 

    August 7, 2024
  • ОХУ-д зорчиж буй монгол иргэд зөрчил гаргах нь багасжээ

    ОХУ-д зорчиж буй монгол иргэд зөрчил гаргах нь багасжээ

    Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас Буриадын гаалийн газартай 7 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажлын уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад Оросын талаас Буриадын гаалийн газрын дарга И.Ю.Бурлака, Хиагт боомтын дарга В.В.Татевосян,  Хиагт боомтын түр горимын асуудал хариуцсан гаалийн ахлах байцаагч А.С.Цаганова, ОХУ-ын Гаалийн байгууллагын төлөөлөгч А.В.Чагдуров, Монголын талаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын захиргааны…

    August 7, 2024
  • 5000-аад нэр төрлийн эмийг кодлоод байна

    5000-аад нэр төрлийн эмийг кодлоод байна

    Монгол Улсад одоогийн байдлаар 7400 гаруй эм, эмийн бүтээгдэхүүн бүртгэгджээ. Үүний 2000 орчим нэр төрлийн эмийг дотооддоо үйлдвэрлэдэг юм байна. 2024 оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй, импортын нийт 5000 орчим нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газар “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцын дагуу кодлоод байна. Үүний зэрэгцээ…

    August 7, 2024
  • Автобусны шөнийн маршрутыг түр өөрчилж байна

    Автобусны шөнийн маршрутыг түр өөрчилж байна

    Авто зам өргөтгөн, шинэчлэхтэй холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шөнийн чиглэлд түр өөрчлөлт орууллаа. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд талын авто замыг өргөтгөх юм. Уг замыг 8 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас эхлэн, 8 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Энэ замаар зорчдог нийтийн тээврийн ШҮ:1 “5 шар–…

    August 7, 2024
  • Сена мөрөнд усанд сэлэлтийн марафон гүйлтийн тэмцээнийг явуулж болно гэжээ

    Сена мөрөнд усанд сэлэлтийн марафон гүйлтийн тэмцээнийг явуулж болно гэжээ

    Сена мөрний усан дахь нянгийн түвшин санаа зовоосон асуудал хэвээр буй. Учир нь өнгөрсөн Баасан гарагт буюу 07 дугаар сарын 30-нд триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан болох хуваарьтай байсан ч усны чанар шаардлага хангаагүй гэж үзэж Даваа гараг болгон хойшлуулсан. Тэгвэл Олимпын наадмыг зохион байгуулагчид өнөө өглөө хуралдаж, Сена мөрний усны шинжилгээний сүүлийн үр дүнг хүлээн зөвшөөрч,…

    August 7, 2024
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийн хамт 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж,…

    August 7, 2024
  • Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоол батлав

    Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоол батлав

    Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хүрээнд улаан буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байхад чиглэсэн бүх талын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг салбарын сайд нарт онцгойлон анхааруулав. Мөн малын өвс, тэжээлийн нөөцийг…

    August 7, 2024
  • Засгийн газар: Улсын төсөвт тодотгол хийнэ

    Засгийн газар: Улсын төсөвт тодотгол хийнэ

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа доорх хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт…

    August 7, 2024
  • Ж.Отгонцагаан Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал хүртлээ

    Ж.Отгонцагаан Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал хүртлээ

    Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо(AIPS)~ны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Франц Улсын Парис хотноо байрлах Юнескогийн төв штабт ёслолын арга хэмжээ болж байна. Энэ үеэр 10 ба түүнээс дээш олимпын наадмыг сурвалжилсан сэтгүүлчдэд Олон улсын спортын сэтгүүлдчийн холбооны нэрэмжит дээд шагналыг олголоо. Тус шагналыг Монгол Улсаас Олимп овогт…

    August 7, 2024
  • Хүн дайраад, зугтсан жолоочийг илрүүлжээ

    Хүн дайраад, зугтсан жолоочийг илрүүлжээ

    “Машинд дайруулсан хүн ГССҮТ-д ирж, эмчлүүлж байгаад нас барлаа” гэх дуудлага 8 дугаар сарын 6-ны шөнө 2 цаг 20 минутад цагдаагийн байгууллагад иржээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад, иргэн “Б” 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Prius-20” маркийн машиныг жолоодож явахдаа зам, тээврийн осол гаргасан аж.  Тэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах…

    August 7, 2024
←Previous Page
1 … 1,670 1,671 1,672 1,673 1,674 … 2,259
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress