-
Ц.Цэрэндорж, Чи Булаг нар хүндэт зочноор оролцож байна

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд морин хуурын олон улсын VII наадам болж байна. Мэргэжлийн моринхуурчдын уралдаан, морин хуур сонирхогчдын уралдаан, морин хуур урлаачдын уралдаан гэсэн 3 ангилалтай энэ наадамд 6 улсын 168 оролцогч өрсөлдөж байна. Мэргэжлийн морин хуурчдын уралдаанд 34 хуурч оролцож, ерөнхий шүүгчээр Улсын гавьяат жүжигчин Р.Амарбаяр, шүүгчээр Х.Алтангэрэл, Д.Шинэцог-Гени, Д.Амармэнд, Өвөрмонголын моринхуурч Б.Цацрангуй нар ажиллаж байна. Энэ наадамд Өмнөговь аймгийн…
-
Триатлончид Цэнхэрмандалд аваргаа тодруулна

Триатлоны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20, 21-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд болно. Тамирчид 500 метр замыг усанд сэлж, 15 км дугуй жийж, таван км гүйн тэсвэр тэвчээр сорин өрсөлдөж, аваргаа тодруулна. Тус тэмцээнд 60 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 2005 оноос эхлэлтэй улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил анх удаа Хэнтий аймгийн…
-
Бие даагчид мөрийн хөтөлбөрөө 25-наас өмнө аудитад хүргүүлнэ

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө 6 дугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газрын орон нутаг дахь салбарт хүргүүлсэн юм. Мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ аудитын байгууллага ирэх 8 дугаар сарын 12-ноос өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Харин бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө 7 дугаар сарын 25-наас өмнө ҮАГ-ын орон нутаг дахь салбарт хүргүүлэх ёстой юм байна. Дүгнэлтийг нь…
-
Парисчууд Сена мөрнөө цэвэрлэж, хотын дарга нь усанд сэлжээ

Ирэх Баасан гарагт Парисын олимп эхэлнэ. Олимпод зориулж Парисын иргэд Сена мөрнөө цэвэрлэж, түүний дараа гол цэвэр тунгалаг болсон эсэхийг шалгахаар Парис хотын дарга Анн Идальго усанд сэлсэн байна. Тэрээр уснаас гарч ирээд “Ус сайн. Бага зэрэг сэрүүн байна, гэхдээ тийм ч муу биш” гэж хэлжээ. Өнгөрсөн сард Сена мөрний усанд шинжилгээ хийхэд нянгийн түвшин…
-
Өмнөговийн залуучууд урлаг, спорт, оюуны их наадамтай

Өмнөговь аймгийн 14 сум, Даланзадгад сумын 10 багийн залуучуудын урлаг, спорт, оюуны их наадам 8 дугаар сарын 1-4-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа 16-39 насны залуусын дунд зохион байгуулдаг юм. Дэвжээ тэмцээн, сагсанбөмбөг, гарбөмбөг, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, дартс, шатар, даам, испорт, уран илтгэл, оюуны буухиа зэрэг 14 төрлөөр урлаг, спорт, оюуны…
-
Монголоос Парис хүрэх зам “Олимпын найдвар”

Д.Сарантуяа Хүн төрөлхтний их баяр цэнгэл спортын эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадам Франц улсын Парис хотноо хөшгөө нээхэд 8 хоног үлдээд байна. Монгол улс 1964 оны Токиогийн зуны олимпын наадамд анх оролцсоноос хойш өдгөө 15 дахь зуны олимпын наадамдаа оролцох гэж байна. Энэ хугацаанд нэг удаа буюу 1984 оны Лос-Анжелесын наадмыг өнжсөн түүхтэй. Монгол улс…
-
Сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна

7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Туул гол Төв аймгийн Заамар сум орчмоор, Онон гол Хэнтийн Дадал хавьцаа, Хэрлэн гол Дорнодын Чойбалсан хавиар, Ховд, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-25 см давсан байдалтай байна. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Үүний нөлөөгөөр гол…



