-
Монголын эмэгтэй шатарчид АНУ-ын багийг яллаа

45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн хүчтэй багуудын нэг Америкийн багийг 2,5/1,5 онооны харьцаатай хожсоноор 5 дараалан яллаа. Ингэснээр гуравдугаарт эрэмбэлэгдэж, Дэлхийн топ багуудтай мөр зэрэгцэн амжилттай урагшилж байна. Одоогоор эмэгтэйчүүдийн шигшээ багаас Энэтхэг, Армени, Монголын баг таван тойргийн дараа 10 оноотой тэргүүлж байгаа бол Польш,…
-
“Парис 2024” Паралимп: Монгол Улс медалийн чанараар 29-р байрт жагсаж байна

Паралимпын 17 дугаар наадам 4 дөх өдрөө үргэлжилж байна. Дөрвөн өдрийн дараах байдлаар Монгол Улс 1 алт, 2 мөнгөн медальтайгаар 29-дүгээр байрт жагсаж байна. Манай урд хөрш БНХАУ-ын баг, тамирчид 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлж буй бол Их британи, АНУ, Бразил, Франц, Австрали улсын баг, тамирчид удаалж байна. Паралимпын эхний өдөр…
-
Дуатлоны шилдгүүд тодорлоо

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит дуатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 15-нд Хүй долоон худагт боллоо. Энэ удаагийн УАШТ-д нийтдээ 62 тамирчид элит, 17 хүртэлх нас, сонирхогчдын эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байв. Элит ангиллын тамирчид 5 км гүйж, 20 км дугуй жийж, 2,5 км гүйж аваргаа тодруулсан бол бусад тамирчид…
-
Дэлхийн ур чадварын уралдаанд шагналт байр эзэллээ

Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын 7 суралцагч ур чадвараа сорин өрсөлдлөө. Манай 2 суралцагч 700 онооны босгыг давж, шагналт байрт шалгарлаа. Бусад 5 оролцогч 700 оноотой, маш ойр гүйцэтгэлтэй байв. Гагнуур мэргэжлийн төрөлд оролцогч Өмнөговь политехник коллежийн суралцагч Б.Чухал 704 оноо (Medallion for Excellence), эксперт багш Ц.Хашмөрөн CNC Токарь мэргэжлийн төрөлд Барилгын…
-
Олон улсын бүжгийн тэмцээнээс алтан цом хүртлээ

БНСУ-ЫН Сөүл хотод 9-р сарын 5-12-нд болсон олон улсын “KACIEA-2024” бүжгийн наадамд Өмнөговь Даланзадгад сумын 1-р сургуулийн “Ботгохон” хамтлаг үндэсний бүжиг, чөлөөт бүжиг гэсэн 2 төрлөөр тус бүр шилдгийн шилдэг шагнал хүртлээ. Тэлнийг бэлтгэсэн бүжгийн багш О.Ганбаяр, Б.Отгонцэцэг нар шилдэг удирдагч багш номинацын эзэд боллоо. Даланзадгад сумын 4-р сургуулийн “Мөнхийн шүтээн” 1, 2 хамтлаг монгол бүжгийн төрлөөр алтан цом, чөлөөт бүжгийн төрлөөр ТОП цом,…
-
Тэнгэр дуугарч байгаа мэт чимээ гарчээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Араг 2 дугаар багийн Овоотшар гэдэг газарт өчигдөр өдрийн 13:35:28 цагт газар 4,5 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас энэ тухай тодруулахад ОБЕГ-т “Тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн” гэсэн мэдээлэл өгсөн байна. Овоотшард нутагладаг малчин Ч, Ц нар “Гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн. Тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан” гэж ярьжээ. Бэртэж гэмтсэн…




