-
Лайвчид, олны танилуудыг цуглуулаад АН амжилтад хүрэх үү

С.Энхжин Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцож буй. Эдгээр нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг бүртгэх, эсэх шийдвэрээ нийслэлийн Сонгуулийн хороо өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Бичиг баримт дутуу, өр төлбөртэй зэрэг шалтгаанаар шаардлага хангаагүй 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан аж. Харин АН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ял шийтгүүлсэн хэвээр учраас бүртгэлээс…
-
5 тарвага агнаад, 5.8 сая төгрөгийн төлбөрт унажээ

Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, Толбо сумын байгаль хамгаалагч нар Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших Хонгор-Өлөн гэх газраас Ховд аймгийн 5 иргэн хууль бусаар 5 тарвага агнасныг илрүүлжээ. Тэдэнд зөрчлийн хэрэг нээн, 1.2 сая төгрөгөөр торгон, 4.6 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Тарвага агнахад ашигласан 7 галт зэвсгийг нь хураан…
-
Монголын эмэгтэй шатарчид АНУ-ын багийг яллаа

45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн хүчтэй багуудын нэг Америкийн багийг 2,5/1,5 онооны харьцаатай хожсоноор 5 дараалан яллаа. Ингэснээр гуравдугаарт эрэмбэлэгдэж, Дэлхийн топ багуудтай мөр зэрэгцэн амжилттай урагшилж байна. Одоогоор эмэгтэйчүүдийн шигшээ багаас Энэтхэг, Армени, Монголын баг таван тойргийн дараа 10 оноотой тэргүүлж байгаа бол Польш,…
-
Дональд Трамп дахин халдлагад өртлөө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг өнгөрсөн ням гарагт буюу 9-р сарын 15-нд Флорида мужид гольф тоглож байхад нь буудах гэж оролдсон байна. Тусгай албаныхан Трампыг аюулд орж болзошгүй үед нь хамгаалсан хэмээн зарлажээ. Энэ нь Трампын амь насанд хүрэх гэсэн хоёр дахь оролдлого болов. Трампын Флорида мужид орших гольфын талбайн хашааны завсраар AK-47…
-
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа. Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц…
-
А.Хүслэн дугуйт цанын Монголын анхны Дэлхийн аварга боллоо

Итали улсад дугуйт цанын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болов. Эрэгтэйчүүдийн U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан юм. А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэр “Турин-2006”, “Ванкувер-2010” өвлийн олимпын…
-
Цэцэрлэгт хамрагдахаар 7.898 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлд цэцэрлэгт явах хэрэгцээтэй ч хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нийслэлийн Боловсролын газар “И-Монголиа”-гаар дамжуулан бүртгэж дууслаа. Цэцэрлэгт хамрагдахаар 2-5 насны нийт 7.898 хүүхэд бүртгүүлжээ. Хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу гэр, оршин суугаа газарт нь ойр цэцэрлэгт хуваарилах юм байна. Энэ тухай мэдээллийг 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд бүртгүүлсэн утасны дугаарт нь мессежээр мэдээлэх юм.
-
Улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай явагдлаа

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд зохион байгуулан улаанбуудайн арилжаагаар 2-р зэрэглэлийн 1100 тонн улаанбуудай арилжлаа. Энэ арилжаа тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах, авах, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой юм. Уг арилжаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх…
-
Дэлхийн цомын анхдугаар тэмцээн манай улсад болж байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер бильярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн 9 сарын 14-19-нд болж байна. 6 улааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 21-25-нд болно. Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 76 тамирчин, ДАШТ-д 20 орны 80 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх хоёр тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин…
-
Бүх цаг үед орлогоороо тэргүүлдэг анимэ “Mugen Train”

“Mugen Train” анимэ 507.1 сая ам.долларын ашиг олоод байна. Найруулагч Харүо Сотозаки 2020 онд “Ufotable” компанитай хамтран энэ анимийг бүтээсэн юм. Түүнээс хойш энэ анимийг ашиг орлогоороо гүйцэх анимэ гараагүй байна. Коёхару Готугэгийн “Чөтгөрийн ангууч Кимэцү но Яйба” цуврал манга дээр үндэслэн, уг анимийг бүтээжээ. 119 минут үргэлжлэх тус анимэ 2020 оны 10-р сарын 16-нд…
