time.mn

Illustration of a bird flying.
  • Чингис-Баруун-Уртын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэв

    Чингис-Баруун-Уртын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэв

    “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд олон улс, улсын чанартай авто замуудын мэдээлэх самбар, хэвтээ тэмдэглэгээ, километрийн заалтыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Талын зам” ТӨХК Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, засварлалаа. Мөн БИС-310 тусгай зориулалтын авто машинаар замын нүхэн эвдрэл засаж байна. 

    May 23, 2024
  • 2689 хүн төрийн албаны шалгалт өглөө

    2689 хүн төрийн албаны шалгалт өглөө

    Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг боллоо. Шалгалтыг нийслэл болон бүх аймагт нэгэн зэрэг 5 ээлжээр зохион байгуулав. Маргааш буюу 5 дугаар сарын 24-нд зөвхөн нийслэл болон Говь-Алтай аймагт шалгалт үргэлжилнэ. Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд 3411 иргэн бүртгүүлсэн байна. Тэдний 2689 нь өчигдөр шалгуулсан бол 722 нь маргааш шалгалт…

    May 23, 2024
  • “Чингис хаан” нисэх буудал 4 одтой боллоо

    “Чингис хаан” нисэх буудал 4 одтой боллоо

    Монгол Улсын иргэний нисэхийн түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2024 оны 2 дугаар сард Дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэл хүртсэн юм. 4 дүгээр сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотод зохион байгуулагдсан “SKYTRAX WORLD…

    May 23, 2024
  • Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр байна

    Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр байна

    Улсын хэмжээнд энэ оны 4 дүгээр сарын эцэст төгрөгийн хадгаламж 18.7 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт хадгаламжийн 15.8 их наяд төгрөг нь иргэдийнх, 2.9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм байна. Харин иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон нийт зээлийн өрийн…

    May 23, 2024
  • АН-ын хамгийн тэнэг алдаа

    АН-ын хамгийн тэнэг алдаа

    АН-аас яаж ийгээд алдаа олдох юм даа. Гишүүд нь гонгинуур ч гэж жигтэйхэн. Ээждээ эрхэлсэн, эцэгтээ туньсан эрх хүүхэд шиг л аашлах юм. Жагсаалтад дээгүүрт бичигдэх ёстой байтал доогуур биччихлээ гэж гонгиноно. Хан-Уулд нэр дэвших гээд эртнээс тойргоо усалж байтал өөр тойрог өгөөд, ус гарзадчихлаа гэж гоморхоно. Үндэсний бодлогын хорооны зарим гишүүн нь СЕХ руу…

    May 23, 2024
  • Өнөөдөр автозамын 14 боомт амарна

    Өнөөдөр автозамын 14 боомт амарна

    Монгол Улсын хилийн автозамын Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 шалган нэвтрүүлэх боомт өнөөдөр амарна. Агаарын замын “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд зэрэг төмөр замын боомт амрахгүй, ажиллаж байна. 

    May 23, 2024
  • Орбитод зам хаана

    Орбитод зам хаана

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг 5 дугаар сарын 24-ний шөнийн 23:00 цагаас 5 дугаар сарын 27-ны өглөөний 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт анхаарууллаа. 

    May 23, 2024
  • “Есөн-Эрдэнэ” хотхоны конторын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

    “Есөн-Эрдэнэ” хотхоны конторын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

    Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4,300 орчим орон сууцны ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцан ажилладаг байна. Үлдсэнд нь тусгай зөвшөөрөлтэй, хувийн 59 аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлдэг. Гэвч хувийн компаниудын хариуцдаг орон сууцны конторуудын үйлчилгээ муу, дээр нь хаяг байршил нь тодорхойгүй. Үүнээс…

    May 23, 2024
  • Ихэнх нутгаар ургамал дунд зэрэг ургаж байна

    Ихэнх нутгаар ургамал дунд зэрэг ургаж байна

    Бэлчээрийн ургамал 5 дугаар сарын 20-ны байдлаар Дундговийн нийт, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар муу, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгорын зарим, Өвөрхангай, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдээллээ. Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар…

    May 23, 2024
  • Палестины тусгаар тогтнолыг Ирланд, Норвеги, Испани хүлээн зөвшөөрлөө

    Палестины тусгаар тогтнолыг Ирланд, Норвеги, Испани хүлээн зөвшөөрлөө

    Ирланд, Норвеги, Испани улсууд тавдугаар сарын 28-наас эхлэн Палестиныг албан ёсоор тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө зарлалаа. Норвеги улсын Ерөнхий сайд Йонас Гар Сторе лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ уг шийдвэрийг мэдэгдсэн байна. Тэрээр “Энэ бол Ойрхи Дорнодод тогтвортой энх тайвныг авчрах цорын ганц шийдэл болох Израиль, Палестин улсууд энх тайвнаар зэрэгцэн оршин тогтноход оруулсан хөрөнгө оруулалт”…

    May 23, 2024
←Previous Page
1 … 1,824 1,825 1,826 1,827 1,828 … 2,245
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress