time.mn

Illustration of a bird flying.
  • Хулгайд алдсан 3 машин, 2 мотоциклийг хайж байна

    Хулгайд алдсан 3 машин, 2 мотоциклийг хайж байна

    Орон сууцны гадна, албан байгууллагын зогсоол, амралтын газрын хашаанаас тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг гарах болжээ. Ийм байдлаар алдсан 3 машин, 2 мотоциклийг Тээврийн цагдаагийн алба хайж байна. Эдгээр машин, мотоциклийг харсан хүмүүс 102 дугаарын утсанд мэдээлнэ үү!

    May 23, 2024
  • Өмнөговийн Цогтцэцийд газар хөдөллөө

    Өмнөговийн Цогтцэцийд газар хөдөллөө

    Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойд зүгт 10 км зайд өнөө өглөө буюу 5 дугаар сарын 23-ны 04:16 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийллийн голомт 43°47’24.0″N 105°27’36.0″E байршилд болсныг Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн тогтоожээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учраагүй байна. 

    May 23, 2024
  • Тайвань арлыг тойрон, Хятад улс цэргийн сургуулилалт хийж эхэллээ

    Тайвань арлыг тойрон, Хятад улс цэргийн сургуулилалт хийж эхэллээ

    Уильям Лай Тайванийн Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гуравхан хоногийн дараа Хятад улс Тайванийг тойрон цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хэвлэлийн төлөөлөгч Ли Си уг сургуулилалтыг “Салан тусгаарлах үзлийн төлөөх хүчтэй шийтгэл” гэж хэллээ. Өнөө өглөө эхэлсэн сургуулилалт Тайванийн гол арлын эргэн тойронд, тэр дундаа баруун талаараа Тайванийн хоолой, Тайбэйгийн хяналтад байдаг Кинмэн, Мацу, Вукиу, Дун-ин…

    May 23, 2024
  • 20 гүүрэнд үзлэг, судалгаа хийж байна

    20 гүүрэнд үзлэг, судалгаа хийж байна

    “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын хэлтэс энэ онд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн, Улаанбаатар-Цэцэрлэг-Улаангом-Боршоо боомт чиглэлийн 20 гүүрэнд техник ашиглалтын түвшин тогтоох үзлэг, судалгаа хийж байна. Эдгээр гүүрний зорчих хэсэг, алгасалтын бүтэц, тулгуур, гүүр замын уулзвар буюу дөхөх далан, бетон бүтээцийн бат бэх, эвдрэлийг судалж, ашиглалтын нөхцөл байдлыг тодорхойлно. Үүний дараа эдгээр гүүрэнд ямар засвар хийх, хэрхэн арчлах талаарх санал…

    May 23, 2024
  • Сонгинохайрхан дүүрэгт 659 хүүхдийн эрх зөрчигджээ

    Сонгинохайрхан дүүрэгт 659 хүүхдийн эрх зөрчигджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 3 жилийн хугацаанд 645 гэмт хэргийн улмаас нийт нийт 659 хүүхдийн эрх зөрчигдөж, хохирсон байна. Хүүхдүүд хулгай, дээрэм, залилах гэмт хэргийн хохирогч болохоос гадна эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөх тохиолдол их гарчээ. Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын ажиллагааг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар…

    May 23, 2024
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли Доналд Трампад саналаа өгнө

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли Доналд Трампад саналаа өгнө

    Бүгд Найрамдах намаас (БНН) ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли түүний өрсөлдөгч болох Ерөнхийлөгч асан Доналд Трампад саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ. Трампын НҮБ-ын элчин сайдаар ажиллаж байсан хатагтай Хейли гуравдугаар сарын эхээр намын анхан шатны сонгуульд нэр дэвшихээс татгалзсан юм.   Сонгуулийн компанит ажлаа дуусгаж байгаагаа зарласнаас хойш лхагва гарагт анхны олон нийтийн…

    May 23, 2024
  • Шүүхүүдийн Тамгын газар өнөөдөр ажиллаж байна

    Шүүхүүдийн Тамгын газар өнөөдөр ажиллаж байна

    Сонгууль нэр дэвшигчдийн бүртгэл 5 дугаар сарын 25-нд хаана. Үүнтэй холбоотойгоор бүх шатны шүүхийн 37 Тамгын газар, Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд ажиллаж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших иргэдийн лавлагааг олгож байна.  Лавлагаа өгч эхлээд сар гаруй болж байгаа ч нэр дэвшигчид материалаа УДШ-д хугацаа тулган ирүүлж байгаа…

    May 23, 2024
  • Түр хамгаалах байр 150 гаруй хүүхэд хүлээж аваад байна

    Түр хамгаалах байр 150 гаруй хүүхэд хүлээж аваад байна

    Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд жилдээ 110 мянга гаруй хүн ханддаг. Тэдний 60 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авдаг бол 40 хувийнх нь цаана хүүхдийн эрх зөрчигдсөн байдаг ажээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс өнгөрсөн жил 1800, энэ оны 5 дугаар сарын байдлаар 600 гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Тус дүүргийн Түр хамгаалах…

    May 23, 2024
  • Монгол тарваганы нөөцийн үнэлгээ хийлээ

    Монгол тарваганы нөөцийн үнэлгээ хийлээ

    ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран, Дарвийн нуруу, Хасагт хайрхан уулын дархан цаазат газарт монгол тарваганы нөөцийн үнэлгээ хийлээ. Энэ оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 7-ны хооронд хийсэн энэ судалгаанд замнал, талбайн мэдээлэл цуглуулах уламжлалт аргаас гадна тарваганы нүх, дош, ичээний дэргэд автомат камер байрлуулах, “droneDeploy” буюу…

    May 23, 2024
  • Жүжигчин Б.Номин: Бидний хэргийг сар гаруй хугацаанд шалгаж, хаасан

    Жүжигчин Б.Номин: Бидний хэргийг сар гаруй хугацаанд шалгаж, хаасан

    “Эмоци” продакшны жүжигчин Б.Номин өөрийн цахим хуудаснаа оюутан байх үед өрнөсөн үйл явдлын талаар болон, сүүлийн сар гаруйн хугацаанд сошиал орчинд өрнөсөн мэдээллийн талаар тайлбар хийлээ. Тэрээр “Одоогоос сар гаруйн хугацааны өмнө буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Т.Бадамжав, Б.Мишээл бид гуравтай холбоотой мэдээлэл гарсан. Пост орсны маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас…

    May 23, 2024
←Previous Page
1 … 1,825 1,826 1,827 1,828 1,829 … 2,245
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress