-
Ц.Гарамжав: Манай гэр бүлээс энэ удаагийн сонгуульд хэн ч нэр дэвшихгүй

Монполимет группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хийлээ. Тэрээр “Манай гэр бүл, миний нэр хүндийг сүүлийн 6, 7 жил өдөр бүр гүтгэж, өглөө сэрэхэд л ямар нэгэн худал мэдээлэл цацсан байдаг байсан. Эх орноо гэж боддог хүнийг учир зүггүй гүтгэж, аль хэдийн шийдвэрлэгдсэн хэргүүдийг сөхөж харлуулдаг. Бүр улсын маш нууцын…
-
Мөрийтэй тоглоом зохион байгуулагчийг шүүхэд шилжүүлэв

Иргэн Д.Г нь ашиг олон зорилгоор нэр бүхий домэйн хаяг нээж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар илрүүлэн, шалгаад Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хянуулахаар шилжүүлжээ. Прокурор уг хэргийг хянаад, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 (Мөрийтэй тоглоом зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тухайн дүүргийн…
-
“Тэнүүн-Огоо” данснаасаа их хэмжээний бэлэн мөнгө авч байжээ

“Ногоон автобус”-ны гэх нээлттэй сонсголд нийтийн тээврийн автобус нийлүүлэх зорилгоор гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар шинжээч дараах мэдээллийг өглөө. “Тэнүүн-Огоо” компанид “Голомт” банк 2023 оны 3 дугаар сарын 6-нд 8.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгчээ. Тус банк баталгаа гаргахдаа 18.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 үл хөдлөх хөрөнгийг, эзэмших эрх бүхий газартай нь хамт…
-
Номын баяраар номын сайн нөхдийг тодруулав

Монгол Улс анх 1950 оноос Номын баярыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй ба 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” болон өргөжин улсын хэмжээнд жилд 2 удаа зохион байгуулж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол…
-
Газар 4.3 магнитуд хүчтэй хөдөллөө

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн Зоонуруунд өнгөрсөн шөнө 22:52 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэн мэдээллээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын засаг даргаас хохирлыг тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж ОБЕГ-т мэдээлсэн байна.
-
Өчигдөр гарсан ойн түймрийг өнөө өглөө унтраалаа

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Урт жалга гэдэг газар өчигдөр ойн түймэр гарлаа. Энэ дуудлагыг 5 дугаар сарын 19-ний 17:25 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд уг түймрийг 19:40 цагт цурамд оруулан, өнөө өглөө 07:45 цагт бүрэн унтраасан. байна. Урьдчилсан байдлаар эл түймэрт ойн 10 га…
-
2 айл орон гэргүй боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд өчигдөр 13:17 цагийн үед гал гарч, 2 айл орон гэргүй боллоо. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн албан хаагчдыг очиход иргэн Ш-ийн 5 ханатай гэр бүрэн, иргэн Г-ын 8 ханатай гэр бүрэн шатсан байжээ. Уг гал 10х6 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэгт тархаж, “Nissan Tino” загварын суудлын автомашины хойд…



