time.mn

Illustration of a bird flying.
  • Ардчиллын индекс 6 байраар ахихад 2 үзүүлэлт гол нөлөө үзүүлжээ

    Ардчиллын индекс 6 байраар ахихад 2 үзүүлэлт гол нөлөө үзүүлжээ

    “Varieties of Democracy” институтийн Ардчиллын тайланд дэлхийн 200 гаруй улсын ардчиллын түвшнийг үнэлжээ. Уг үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд байр ухарсаар байсан Монгол улс 2026 оны үзүүлэлтээр өмнөх оныхоос 6 байраар урагшилсан байна. Тус институтийн 2026 оны тайланд дурдсанаар Монгол Улс Ардчиллын индексээр 75 дугаар байранд оржээ. 2024, 2025 оны тайланд либерал ардчиллын индексээр манай улс 81…

    March 20, 2026
  • Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засна

    Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засна

    Улаанбаатар хотын 372 км үргэлжлэх төв магистралийн 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлаж, өвлийн бэлтгэл ажлыг хангана.  Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Энэ жилийн тухайд манай байгууллагын зүгээс нийт 10 байршилд 1.2 км дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилж солино. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр…

    March 20, 2026
  • 7 эмэгтэйг хил дамнуулан худалдсан этгээдэд 5 жил 6 сар хорих ял оноолоо

    7 эмэгтэйг хил дамнуулан худалдсан этгээдэд 5 жил 6 сар хорих ял оноолоо

    2020 онд иргэн Х.Н нэр бүхий 7 эмэгтэйг “Гадаад улсад өндөр цалинтай ажилд ажиллуулна” гэж хуурч мэхлэн, эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан, гадаад улсад аваачиж, нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан зардал зэргээр нь өрийн дарамтад оруулж, бусдад биеийг нь үнэлүүлж, худалдсан байдаг. Түүний энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 13.1…

    March 20, 2026
  • Ираны байгалийн хийн ордууд руу хийх цохилтоо түр зогсоохоор болжээ

    Ираны байгалийн хийн ордууд руу хийх цохилтоо  түр зогсоохоор болжээ

    Израил улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны байгалийн хийн ордууд руу хийх цохилтоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүсэлтээр түр зогсоохоор болсноо мэдэгджээ. Нетаньяху мөн өөрийг нь Трампыг уруу татаж, Ираны дайнд оруулсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Хоёр хоногийн өмнө Израилын арми Ираны байгалийн хийн асар том орд болох Өмнөд Парсын талбайд агаараас цохилт өгч байв.…

    March 20, 2026
  • УИХ-ын ирц, идэвх улам суларсаар байна

    УИХ-ын ирц, идэвх улам  суларсаар байна

    Хаврын чуулганы нээлтэд 126 гишүүний 120 нь ирсэн. Эхний хуралдаанаас эхлээд УИХ-ын гишүүдийн ирцээс болж парламент хуваарийн дагуу ажиллах бололцоо бүрдсэнгүй. Өчигдөр төлөвлөсөн чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 47 гишүүн оролцлоо. Ирц бүрдээгүйгээс хэлэлцэх асуудлуудын нэгийг ч сөхөж амжаагүй билээ. Өчигдөр ажлаа хийгээгүй парламент өнөөдөр буюу баасан гарагт ч ажилдаа цугларсангүй. Үүний шалтгааныг олонхын бүлгийг даргалдаг…

    March 20, 2026
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс, багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдийн бургасыг шилжүүлэхгүй

    Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс, багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдийн бургасыг шилжүүлэхгүй

    Нийслэлийн хэмжээнд авто замын барилгын ажил дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ. Энэ жил нийслэлээс 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт авто замын ажил нь нийслэлийн мега төслүүдийн нэг Туулын хурдны замын ажил юм. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг…

    March 20, 2026
  • Геологийн төв лаборатори орчимд нүхэн гарц гаргах газрыг чөлөөлж дууслаа

    Геологийн төв лаборатори орчимд нүхэн гарц гаргах газрыг чөлөөлж дууслаа

    “Төмөр зам доогуурх автозамын нүхэн гарц барих төсөл”-ийн хоёрдугаар байршил болох Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууслаа. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбар өртсөн бөгөөд холбогдох хууль, журмын дагуу бүрэн чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц,…

    March 20, 2026
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Завхан аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.03.20/ Завхан аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон тойргоос сонгогдсон зарим гишүүдийн хамт тус аймагт ажиллан, иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.  Мөн үргэлжлүүлэн Наурызын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ажиллах аж. Энэ үеэрээ казак иргэдэд Наурызын баярын…

    March 20, 2026
  • “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

    “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

    Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ хотын бүтээн байгуулалтын талбарт 831 инженер техникийн ажилтнууд болон мэргэжлийн…

    March 20, 2026
  • Трамп: Сувдан эргийг бөмбөгдөх гэж байгаагаа яагаад надад хэлээгүй юм бэ?

    Трамп: Сувдан эргийг бөмбөгдөх гэж байгаагаа яагаад надад хэлээгүй юм бэ?

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Японы Ерөнхий сайд Санаэ Такаичиг Цагаан ордонд хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр Японы нэг сэтгүүлчийн тавьсан “Иран руу халдах гэж байгаагаа АНУ яагаад холбоотон орнууддаа урьдчилж хэлээгүй вэ?” гэдэг асуултад Доналд Трамп “Гэнэтийн бэлэг барих гэж байсан юм аа. Яаж гэнэтийн бэлэг барихыг танай орон хамгийн сайн мэднэ. Танайх…

    March 20, 2026
←Previous Page
1 2 3 4 … 2,252
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress