-
“Apple”-ийн орлого, ашиг Уолл Стритийн таамгийг давлаа

“Apple” компани 11 дүгээр сарын 2-нд санхүүгийн IV улирлын орлого, ашгаа танилцуулж, Уолл Стритийн шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт гаргалаа. Үүнд “iPhone 18 Pro” загварын эрэлт болон бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Мөн санах ойн чипийн үнэ өссөнөөс үүдэх зардлын дарамтыг үнийн өөрчлөлтөөр хэсэгчлэн нөхсөн байна. Тус компанийн IV улирлын борлуулалтын орлого 114.48 тэрбум ам.доллар хүрсэн…
-
АНУ, ОХУ, Украины гурван талын хэлэлцээ ирэх долоо хоногт Абу Дабид болно

АНУ, ОХУ, Украины төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 10–11-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод гурван талын хэлэлцээ хийхээр товложээ. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф арваннэгдүгээр сарын 2-нд энэ тухай мэдэгдсэн байна. Хэлэлцээгээр Украины дайныг зогсоох, дайны дараах аюулгүй байдлын зохицуулалт, хурцадмал байдлыг бууруулах болон хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа өвөл…
-
Монголын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байсан Баруун Сахарын НҮБ-ын ажиллагаа дууслаа

НҮБ-ын албан ёсны мэдээллээр Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд анх 2002 онд Баруун Сахарт зэвсэггүй 2 цэргийн ажиглагч илгээснээр оролцож эхэлсэн байна. 2024 оны долдугаар сарын мэдээлэлд MINURSO ажиллагаанд Монголын цэргийн 4 ажиглагч үүрэг гүйцэтгэж байсныг дурджээ. Тэд Баруун Сахарын өргөн уудам нутагт байрлах ажиглалтын багийн цэгүүдэд ажиллаж байв. 35 жилийн ажиллагаа дууслаа Баруун Сахарт…
-
Мал дайрсан осол 2 дахин нэмэгджээ

Сүхбаатар аймагт энэ онд зам тээврийн 141 осол гараад байна. Энэ нь ноднингийнхоос 11 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ноднин мал дайрсан осол 10 гарсан бол өнөө жил 20 болжээ. Энэ нь нийт ослын 14.2 хувийг эзэлж байна. Эдгээр ослын дийлэнх нь орой, шөнийн цагаар Мөнххаан, Уулбаян сумын нутаг дахь авто замд гарчээ. Тус зам дагуу…
-
Иран Ормузын хоолойг хоёр хоногийн дотор нээх санал тавилаа

Иран улс АНУ өөрийн боомтуудад тавьсан хоригийг цуцалбал Ормузын хоолойг хоёр хоногийн дотор нээх боломжтой гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд дахин цохилт өгөх асуудлыг хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ. Хятад улс бүс нутагт тусгай элч илгээж, нөхцөл байдлыг тогтворжуулахад зуучлахаар төлөвлөж байна.
-
Төрийн албан хаагчидтай холбоотой гомдол 40%-иар цөөрчээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026.11.02-нд “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, гомдол мэдээллийг…
-
24 мянган га хусан ой түймэрт өртжээ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох судалгааны ажлыг БОУАӨЯ бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна. 2026.10.31-ний байдлаар эхний хоёр үе шат буюу зайнаас тандан судлалын мэдээлэлд боловсруулалт хийх, хээрийн хэмжилт, дээжлэлт, судалгааны ажлыг эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний…
-
Гэдэсний эрүүл мэндэд өдөр бүр анхааръя: ХОСОЛМОЛ ПРОБИОТИКТОЙ ШИНЭ ҮЕИЙН УНДАА МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн L.CASEI 431® болон LGG® гэх пробиотикуудын омог агуулсан ундааг хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.Бид өдөр бүр юу идэж, юу ууж байгаадаа анхаардаг. Харин хоол боловсруулах тогтолцооны чухал хэсэг болох гэдэсний бичил орчны талаар хэр их боддог вэ?Хүний гэдэс олон төрлийн бичил биетний цогц орчин юм. Тэдгээрийн харилцан тэнцвэр…
-
БНСУ-ын “Инчеон Сонму” эмнэлэг, “Сэлбэ” эмнэлэг, GMK ХХК гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Инчеон Сонму эмнэлэг, Сүхбаатар дүүргийн Сэлбэ эмнэлэг болон Монгол, Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг GMK (Ганаа Монкор Мед) ХХК гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт (MOU) гарын үсэг зурлаа.Энэ үеэр Инчеон Сонму эмнэлгийн удирдлага, бөөр болон цусны эмгэг судлалын нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй…
-
“Disney”-н “Hexed” хүүхэлдэйн кино 11-р сарын 25-нд нээлтээ хийнэ

“Walt Disney Animation Studios”-ийн “Hexed” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино 2026.11.25-нд АНУ-ын кино театруудаар нээлтээ хийнэ. Энэ нь тус студийн 65 дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм. Кинонд өсвөр насны Билли Доу охин өөрийн нууцлаг ид шидийн чадварыг нээж, Хексе хэмээх шулмын ертөнцөд хөл тавьж буй тухай өгүүлнэ. Тэрээр ээж Алисийн хамт гэр бүлийн нууцыг тайлахын…
