time.mn

Illustration of a bird flying.
  • Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэлийг харуулсан үзэсгэлэн маргааш хаагдана

    Хадны зураг дахь  эмэгтэйчүүдийн дүрслэлийг харуулсан үзэсгэлэн маргааш хаагдана

    Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 2001 оноос эхлэн “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнгээр хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэлийг онцлов. Үүнийг харуулсан “Алтайн Венера” гэрэл зургийн үзэсгэлэн 3-р сарын 6-12-нд тус музейд гарч байна. Үзэсгэлэнг “Сэмүүн” студийн захирал, найруулагч Б.Баяр, уран бүтээлч Х.Бөхтулга, археологич Т.Идэрхангай нар хамтран…

    March 11, 2026
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

    Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

    Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хоёрдугаар давхрын 432 ам метр талбайд хэсэгчилсэн их засвар хийлээ. Тодруулбал, өрөөнүүдийн хаалга, шал, хана, тааз, давхар дундын шатыг шинэчилж, ариун цэврийн өрөөнүүдэд шинэ тоноглол суурилуулан, дотор гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай засварын ажлуудыг хийсэн юм. Тус засвар,…

    March 11, 2026
  • Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

    Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

    Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийнэ. Авто замын засвар шинэчлэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилж байв. Тэгвэл энэ онд засвар шинэчлэлт хийх авто замын талаар…

    March 11, 2026
  • Дээрэлхэлтийг таслан зогсоох зорилгоор “Аюулгүй сүлжээ” хөтөлбөр хэрэгжүүлнэ 

    Дээрэлхэлтийг таслан зогсоох зорилгоор “Аюулгүй сүлжээ” хөтөлбөр хэрэгжүүлнэ 

    2024 онд 460, 2025 онд 530, 2026 оны эхний 2 сарын байдлаар 150 гаруй хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ. Үе тэнгийн дээрэлхэлт бүлэглэсэн шинжтэй болж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, 2-р сарын 10-нд 16 настай хүү найз охиноо бусадтай бүлэглэн зодсон мөн 3-р сарын 9-нд 130 болон 21 гэх мэт 2-3 сургуулийн 16-18 насны охид…

    March 11, 2026
  • Боловсролын яамнаас дээрэлхэлтийн эсрэг уриалгыг гаргажээ

    Боловсролын яамнаас дээрэлхэлтийн эсрэг уриалгыг гаргажээ

    Цахим орчинд өсвөр насны охид нэгнийгээ зодож байгааг бусад дэмжиж буй бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Боловсролын яамнаас зөвлөмж, уриалгыг гаргажээ. Үүнд, -Бүү инээ. Инээвэл дээрэлхэгчид үйлдлээ дахин давтах хүсэл төрнэ -Бүү бичлэг хий. Энэ нь дээрэлхэгчийг “од” болгоно -Бүү дуугүй өнгөр. Дуугүй байх нь хүчирхийллийг зөвшөөрсөн болно -Дээрэлхүүлж буй…

    March 11, 2026
  • Швейцарт автобус шатаж 6 хүн амиа алджээ

    Швейцарт автобус шатаж 6 хүн амиа алджээ

    Швейцар улсын баруун хэсэгт орших Керзерс хотод өчигдөр автобус шатсаны улмаас 6 хүн амиа алдаж, 3 хүн түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ. Уг осол орон нутгийн цагаар мягмар гаргийн орой 18:25 цагт Керзерс хотын төвд болсон байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж. Мөрдөн байцаагчид автобусанд гарсан гал гадны нөлөөтэй байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. “Нэг хүн өөр…

    March 11, 2026
  • Итгэгчдээ дарамтлан 20.4 тэрбум иен цуглуулсан сүмийг татан буулгалаа

    Итгэгчдээ дарамтлан 20.4 тэрбум иен цуглуулсан сүмийг татан буулгалаа

    Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Нэгдлийн сүмийг татан буулгахаар Токио хотын дээд шүүх шийдвэрлэлээ. Энэ сүм итгэгч нараасаа хандив авахын тулд зориуд сэтгэл санааны дарамт үзүүлж байсныг шүүх тогтоов. Уг хандивыг Нэгдлийн сүмийнхэн “Шашны зан үйл, итгэлийн илэрхийлэл” гэж тайлбарласан боловч шүүх үүнийг үндэслэлгүй гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Нэгдлийн сүмийн хуулийн этгээдийн статусыг…

    March 11, 2026
  • Орон сууцны захиалга давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэжээ

    Орон сууцны захиалга давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэжээ

    Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэгдсэн бөгөөд арга хэлбэр нь улам бүр нарийсаж байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дээрх хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилангийн гэмт хэргийн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 304 хохирогчид холбогдох…

    March 11, 2026
  • Э.Буджаргал 10 хоног гүйх тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ

    Э.Буджаргал 10 хоног гүйх тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ

    БНХАУ-ын Шиамен хотод 10 өдрийн “Xiamem 10 day race” гүйлтийн тэмцээн болж, өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсаас Дэлхийн хэт холын гүйлтийн аварга Б.Буджаргал оролцож, 2-р байр эзлэв. Тэрээр 10 хоног буюу 240 цагийн турш тасралтгүй гүйлтэд 1206 км зам туулжээ. Энэ тэмцээнд БНХАУ-ын тамирчин түрүүлсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд Л.Гандолгор амжилттай оролцлоо.…

    March 11, 2026
  • “Шилдэг угийн бичиг” шалгаруулах уралдаан зохион байгуулна

    “Шилдэг угийн бичиг” шалгаруулах уралдаан зохион байгуулна

    “Шилдэг угийн бичиг” уралдаанд оролцох иргэдийг хороодоор дамжуулан бүртгэж эхэллээ. Монголчуудын Угийн бичгийн Академиас “Шилдэг угийн бичиг” шалгаруулах улсын уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2 дугаар шатны шалгаруулалтыг 8 дугаар сард “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалын үеэр тус тус зохион байгуулахаар болжээ.

    March 11, 2026
←Previous Page
1 … 25 26 27 28 29 … 2,253
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress