-
Францад эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, Парисын гудамжинд гал гарчээ

Францын нийслэл Парис хотод аравдугаар сарын 18-ны ням гарагт эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, гудамжинд шатсан эд зүйлсээс өтгөн хар утаа суунаглажээ. Гал сөнөөгчид унадаг дугуй болон бусад хог хаягдал шатсан галыг унтраасан байна. Багшийн хүрэлцээ муу, сургуулийн нөхцөл хангалтгүй байгааг эсэргүүцсэн оюутнуудын жагсаал өргөжиж, амьжиргааны өртөг нэмэгдсэн болон нийтийн үйлчилгээний асуудлыг хамрах болжээ. Францын Дотоод хэргийн…
-
Өсвөр үе, залуучуудын үндэсний бөхийн улсын аваргууд тодорлоо

Өсвөр үе, залуучуудын үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан Архангай аймгийн төвд 10-р сарын 16-18-нд болов. 63 дахь жилдээ тасралтгүй (Ковид цар тахлын 2020, 2021 онуудад ч) зохион байгуулагдсан энэ тэмцээнээс Монгол бөхийн ирээдүйн хүчтэнүүд тодрон гардаг уламжлалтай. Монгол бөхийн ирээдүйг шинждэг энэхүү барилдаанд 90 байгууллагын 400 орчим бөх уран мэх, авхаалж самбаа сорин өрсөлдлөө.…
-
Гар утсыг нь авч зугтаад, ломбарданд тавьсан байжээ

Бусдыг хуурч мэхлэн, гар утсыг нь авч зугтаасан этгээдийг илрүүллээ. Цагдаагийн байгууллагад “Гар утас худалдаж авна гэж үзэж байгаад аваад зугтчихлаа” гэх дуудлага энэ оны 10 дугаар сарын 12-нд иржээ. Уг дуудлагын дагуу шалгахад цахим орчинд байршуулсан зарын дагуу “Iphone17 promax” гар утас худалдан авахаар ирсэн этгээд гар утсыг нь үзэж байгаад, авч зугтаасан байв.…
-
SpaceX АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврыг хөөргөлөө

SpaceX компани аравдугаар сарын 15-нд АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврыг гүйцэтгэх Falcon 9 пуужинг Калифорни мужийн Ванденберг сансрын хүчний баазаас хөөргөлөө. Уг даалгаврын ачаа болон зорилтын талаар олон нийтэд мэдээлээгүй байна. АНУ-ын Сансрын хүчний нууц даалгаврууд нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой хиймэл дагуул хөөргөх зэрэг ажиллагааг хамардаг ч энэ удаагийн хөөргөлтийн яг ямар зорилготойг одоогоор…
-
Хугацаа хэтэрсэн хүнс үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан 202 зөрчил гарчээ

Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газар өнөөдөр тохиож буй Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчил”-ийн гаралт, шийдвэрлэлтийг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судалжээ. Эрх бүхий албан тушаалтнууд дээрх хугацаанд уг зөрчлийн талаарх нийт 422 гомдол, мэдээлэл…
-
Эг голд дээр УЦС барих нь байгальд хөнөөлгүйг Оросын судлаачид хүлээн зөвшөөрлөө

Эг гол дээр УЦС барих Монгол Улсын Засгийн газрын ТЭЗҮ-г судалсан Орос, Монголын эрдэмтдийн баг нэгдсэн дүгнэлтээ гаргажээ. Манай улсын төлөвлөгөөг ОХУ-ын судлаачид “Байгаль орчинд хөнөөлгүй” хэмээн хүлээн зөвшөөрч, зарчмын хувьд дэмжсэн байна. Энэ тухай протоколд 2 улсын судалгааны баг гарын үсэг зурлаа. Одоо тус баг тайлангаа ОХУ-ын ШУА-д 2026.11.18-нд хүлээлгэн өгөх юм. Үүний дараа…
-
Индонезийн ойн түймэр орангутануудын амьдрах орчныг сүйтгэж байна

Индонезийн Борнео, Суматра арлуудад сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй ойн түймэр дэгдэж, устах аюулд орсон орангутануудыг аврах ажиллагаа эрчимжжээ. Долдугаар сараас эхэлсэн түймэр Эль Ниньогийн хүчтэй нөлөөгөөр даамжирч, арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилж болзошгүйг тус улсын Засгийн газар анхааруулсан байна. Баруун Калимантан мужийн Кетапанг бүсэд байрлах орангутан аврах, нөхөн сэргээх YIARI төв наймдугаар сараас хойш 49…



